Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОХ-ноос "Милан-Кортина 2026" өвлийн олимпын үеэр Монголын багийн өмсөх ёслолын хувцасны анхны загварыг танилцууллаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 10 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Италийн Милан-Кортина хотод өвлийн олимпын наадам нээлтээ хийхэд 127 хоног үлджээ. 

Тус наадамд оролцох Монголын баг тамирчдыг нэгдсэн хувцас, хэрэглэлээр хангах компанийг сонгон шалгаруулах, загвар дизайныг батлах ажлын хэсгийг Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ), Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ) хамтран өнгөрсөн долдугаар сард байгуулсан юм.

Энэхүү ажлын хүрээнд МҮОХ-оос ёслолын хувцсыг урлах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, ажлын хэсэг болон тамирчдын саналыг харгалзан эцсийн шийдвэр гаргажээ.

Сонгон шалгаруулалтаар "Гоёл Кашмер" ХХК тодорч, өчигдөр МҮОХ-той хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Ингээд өвлийн олимпын нээлт, хаалтын арга хэмжээнд оролцох баг тамирчдын өмсөх ёслолын хувцсыг бүтээх ажил албан ёсоор эхэлжээ.

 

зураг
 
зураг