Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо, Ханын материалд 3,000 айлын орон сууцны төслийг 20.7 га талбайд 2025-2029 онд хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн нэгдүгээр үе шатанд 12.6 га талбайд 1,800, хоёрдугаар үе шатанд 1,200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барих бөгөөд 1,800 айлын орон сууцны 232 нэгж талбарыг чөлөөлж, гүйцэтгэл 93.9 хувьтай үргэлжилж байгаа аж.
Эхний ээлжийн 1,800 айлын орон сууцны барилгын ажлыг “Материалимпэкс” ХК, “Материалимпэкс констракшн” ХХК болон “Конконсалтинг” ХХК-ийн түншлэл гүйцэтгэхээр тендерт шалгарчээ. Төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд зарласан бөгөөд нийт гурван компани саналаа ирүүлжээ.
Уг төслийн хүрээнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!