Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Байт харваачид ДАШТ-д өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНСУ-ын Гванжу хотод байт харвааны насанд хүрэгчдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 6-наас 12-нд болно.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг нар өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.

Баг тамирчид өдгөө тэмцээн болох БНСУ-д бэлтгэл сургуулилалтаа хангаж байна.

Ташрамд дуулгахад гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 54 жилийн өмнө Их Британийн Йорк хотод болсон байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь Монголын спортын салбараас төрөн гарсан анхны дэлхийн аварга билээ.