АНУ-ын нисэх буудлуудад онгоцонд суух гэж буй зорчигчдыг шалгахдаа гутлыг нь тайлуулахаа больж байгааг тус улсын дотоод хэргийн сайд Кристи Ноэм өчигдөр зарлажээ.
Туршилтын хугацаанд ажилтнуудын багаж хэрэгсэл зорчигчдын гутлыг тайлуулалгүйгээр онгоцны аюулгүй байдлыг хангах чадвартай болсон нь батлагдсан тул 20 орчим жил мөрдөгдөж ирсэн журмыг цуцалж буйг тэр тайлбарласан байна.
“Тээврийн Аюулгүй байдлын Захиргаа (TSA) аялагчдыг хяналтын хэсгээр нэвтрүүлэхдээ гутлаа тайлахыг шаардахаа больж байна” гэж Ноэм хэлжээ.
Гэхдээ шаардлагатай гэж үзвэл зарим зорчигчдын гутлыг тайлуулах боломж нээлттэй хэвээр байхыг тэр нэмж хэлсэн байна.
2001 оны сүүлээр Парисаас Майами чиглэлд ниссэн онгоцыг дэлбэлэх гэсэн Ричард Рид гэгчийн оролдлого бүтэлгүйтсэнээс хойш хэдэн жилийн дараа буюу 2006 онд гутал тайлуулж шалгах журамтай болж байжээ.
Рид нь гутландаа тэсрэх бөмбөг нууж онгоцонд орж байсан хүн юм.
Үүний улмаас 12-75 насны бүх зорчигчид аюулгүй байдлын шалгалтаар орохдоо гутлаа тайлдаг болсон байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!