Тулгар төрийн 2,234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарим хүнд Төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав.
Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын ерөнхий найруулагч Чойнхорын Найдандоржийг Ардын жүжигчин цолоор шагналаа.
Тэрбээр 1982 онд УБИС-ийн кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлагад суралцаж жүжигчний мэргэжлээр төгсжээ. 1987-1992 онд Беларусийн урлагийн академийг В.А.Раевскийн удирдлагад найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн байна.
Түүнд 2011 онд Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол хүртээж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!