Цахим спортын Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын эмэгтэйчүүдийн төрлийн зуны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "MLBB Women's Invitational 2025" энэ сарын 15-19-нд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдах гэж байна.
"MLBB Women's Invitational 2025" тэмцээнд манай улсыг төлөөлөн "WAOW GG Esports" баг оролцох эрхээ аваад байна. Энэ нь Монгол Улсын цахим спортын эмэгтэй тамирчид түүхэндээ анх удаа ДАШТ-д оролцохоор болсон тохиолдол билээ.
"WAOW GG Esports" багийн хувьд Индонезийн "Team Vitality", Египетийн "Team Falcons", Саудын Арабын "Twisted Minds Orchid" багтай А хэсэгт багтжээ. Хэсгийн шатны бүх тоглолт "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар явагдана.
"MLBB Women's Invitational 2025" тэмцээнд түрүүлсэн багт 150,000 ам.доллар, аман хүзүүдсэн багт 90,000 ам.долларын шагнал өгөх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!