Могойд хатгуулахаас хэрхэн сэрэмжлэх талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ)-ийн салбар эмнэлэг Түлэнхийн төвөөс зөвлөгөө өглөө.
Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг "Могойд хатгуулснаас хавдар ихтэй, хордлогод орсон, хүндрэх эрсдэлтэй хүмүүсийг манй төв хэвтүүлэн эмчилдэг.
2024 онд могойд хатгуулсан зургаан хүн Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлсэн бол энэ жил найм хүн эмчлүүлж байгаагийн зургаа нь хүүхэд байна. Могойд хатгуулсан тохиолдолд настан болон бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй учраас болгоомжтой байхыг зөвлөж байна.
Могойд хатгуулахаас сэргийлэхийн тулд өвс их ургасан газарт түрүүтэй гутал өмсөх хэрэгтэй. Хүн могойд хатгуулахдаа харсан тохиолдол ч бий, хараагүй тохиолдол ч бий. Ихэнхдээ ямар могойд хатгуулснаа мэддэггүй ирдэг. Амьтанд хүрсэн тохиолдолд тухайн амьтан өөрийгөө хамгаалахын тулд хаздаг. Манайд могойг барьж авч үнсэх гэж байгаад хэлээ хазуулсан тохиолдол байдаг. Хүн өөрийнхөө саваагүй байдлыг татах хэрэгтэй.
Харин эмнэлэгт ямар эмчилгээ хийдэг талаар "Тухайн хүний биеийн байдлаас хамаарна. Шингэн зүйл сайн уулгаж, хаван ихтэй байвал хаван буулгах боолт хийнэ. Шинжилгээний хариунаас хамаарч антибиотик эмчилгээ зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!