МАН-ын бүлэг Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор томилохыг дэмжлээ
13:21 2025/04/09
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай" Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцжээ.
Тус зөвшилцөх саналын танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулсан байна.
Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов гэж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.
10:49 2025/04/09
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилуулах санал гаргажээ. Төрийн тэргүүний энэхүү саналыг УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр ээлж дараагаар хэлэлцэх гэж байна.
Б.Жаргалсайхан нь 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд Улсын Ерөнхий прокуророор томилогдож байжээ.
Б.Жаргалсайханы намтар
- 1988-1990 онд Өвөрхангай аймгийн, Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 1990-1996 Тээврийн Прокурорын Газарт тээврийн прокурор,
- 1996-2000 онд Өвөрхангай аймгийн Прокурорын Газарт прокурор,
- 2009-2011 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хяналтын прокурор,
- 2011-2014 онд Тээврийн Прокурорын Газар тээврийн прокурор,
- 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын Газарт хэлтсийн дарга,
- 2017.01.07-2017.07.01 ХБАХТХэлтсийн дарга,
- 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх
- 2019 оноос Улсын Ерөнхий прокурор
13:21 2025/04/09
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс "Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох тухай" Улсын Их Хуралд ирүүлсэн зөвшилцөх саналыг хэлэлцжээ.
Тус зөвшилцөх саналын танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцуулсан байна.
Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокуророор томилох саналыг бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов гэж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
