АТГ-ын дарга анх удаа бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад үргэлжлүүлэн ажиллахаар болов

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 4 сарын 3
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:51 2025/04/03

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын даргыг улираан томилуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг УИХ дахь намын бүлгүүд, байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Улмаар уг асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томиллоо. 

Ийнхүү авлигатай тэмцэх байгууллагын түүхэнд анх удаа дарга нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгахын зэрэгцээ улиран ажиллахаар болов. 

09:04 2025/04/03

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Ерөнхий сайдын саналыг танилцууллаа.

Авлигатай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.4-т заасныг тус тус үндэслэн Авлигатай тэмцэх газрын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан томилуулахаар саналаа ирүүлжээ. З.Дашдавааг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 37 дугаар тогтоолоор Авлигатай тэмцэх газрын даргаар томилсон бөгөөд бүрэн эрхийнхээ хугацаанд хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай, шударгаар, үр дүнтэй хэрэгжүүлэн ажилласан хэмээн танилцууллаа.

З.Дашдаваа нь 1974 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 51 настай, яс үндэс халх, эрэгтэй. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч болохыг Н.Учрал сайд танилцуулав. Тэрбээр 1995 оноос 2019 оныг хүртэл цагдаагийн байгууллагад хэрэг бүртгэгч эрүүгийн төлөөлөгчөөс эхлээд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс, тасгийн дарга, хэлтсийн дарга, дэд даргаар дэвшин ажиллаж улмаар 2019 онд Авлигатай тэмцэх газрын даргаар томилогдсон байна. Тэргүүн комиссар З.Дашдаваа нь цагдаагийн байгууллагад 24 жил, Авлигатай тэмцэх газарт зургаа дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байгаа аж.

Үргэлжлүүлэн З.Дашдаваагийн томилогдон ажилласан хугацааны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Өнгөрсөн хугацаанд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, улсын аюулгүй байдал, эдийн засагт сөрөг үр дагавар бүхий олон их наяд төгрөгөөр хэмжигдэх хохиролтой авлигын хэргүүдийг богино хугацаанд шалган тогтоох ажлыг удирдан, хууль сахиулах байгууллагуудтай хамтран хянан шийдвэрлэсэн байна. Мөн олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Ази-Номхон далайн орнуудын хууль сахиулах байгууллагуудын сүлжээ байгуулах эхлэлийг тавьж, хөрөнгө буцаах байгууллага хоорондын авлигын эсрэг сүлжээний харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн батжуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан гэв. Гадаад улсын ижил чиг үүрэг бүхий байгууллага болон олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, гадаад улсад байгаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг битүүмжлэх, хураан авах, хөрөнгө буцаан авах үйл ажиллагааны хүрээнд 2021-2024 онд нийт 13.9 сая ам.долларын үнэ бүхий хулгайлагдсан хөрөнгийг улс орондоо буцаан авчирч, улсын орлого болгосон байна.

зураг
 

Мөн хуулийн дагуу ХАСХОМ гаргагч нийтийн албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн татвар ногдох орлогоо үнэн зөв мэдүүлээгүй нөхцөл байдлыг шалган 2023 онд 8.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 637 сая төгрөг, 2024 онд 2.1 тэрбум төгрөгийн зөрчилд 136.4 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж барагдуулсан юм байна.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд залуучуудад шударга ёсны үнэ цэн, үнэт зүйлийг ойлгуулах, хүмүүжил дадлын бий болгоход туслах, авлигыг үл тэвчих үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд тодорхой бүлгийн онцлогийг харгалзан зохион байгуулсан нь зохих үр дүнд хүрч үнэлгээгээр хүүхэд залуучуудын шударга байдлын түвшин 0.8 пунктээр нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг Н.Учрал сайд онцолсон юм. З.Дашдаваа нь улс төр, бизнесийн бүлэглэлийн нөлөөллөөс ангид, хууль шударга, ёсны зарчмыг дээдэлж, хүний эрхийг хангаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ чин шударгаар нэр төртэй биелүүлж ирснийг онцлон Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрын даргаар албан тушаалд улируулан томилуулах саналтай байгаа гэв.

Н.Учрал сайдын дээрх танилцуулга болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Г.Уянгахишиг, Ж.Алдаржавхлан, Ч.Ундрам, Д.Цогтбаатар нар асуулт асууж, хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Д.Ганбат, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр, М.Нарантуяа-Нара, Ч.Ундрам нар үг хэлэв.

Авлигатай тэмцэх нь бүх нийтийн үйл хэрэг бөгөөд үүнд Авлигатай тэмцэх газар бүхий л үйл ажиллагааг нэгтгэн, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, илрүүлж, хариуцлага тооцох ажлыг гүйцэтгэдэг онцлогтойг гишүүд тодотгон тэмдэглээд, цаашид бүх нийтийн соён гэгээрүүлэх, авлигыг үл тэвчих хандлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр илүү эрчимтэй ажиллахыг хүссэн юм. Түүнчлэн Авлигын төсөөллийн индексийг сайжруулах чиглэлд анхаарах, шаардлагатай бол санал хүсэлтээ Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороонд нээлттэй ирүүлж, түүнийг нь дэмжин ажиллахаа илэрхийлж байв. Г.Уянгахишиг гишүүн, Авлигатай тэмцэх газрын даргын үйл ажиллагааны үнэлгээг бүрэн эрхийнх нь хугацаагаар тодорхойлдог үнэлгээ, шалгууртай байх нь зүйтэй хэмээсэн бол Д.Ганбат гишүүн З.Дашдаваа даргын авлигатай тэмцэх эрмэлзэл, үйл ажиллагааг үнэлж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Төрийн өмчийн компаниудад авлигын гол асуудлууд үүсдэг бөгөөд үүнийг хянахад бэрх болж байгаа талаарх З.Дашдаваа даргын үгэнд анхаарал хандуулахыг Б.Энхбаяр гишүүн онцлоод, аливаа улсын авлигын эсрэг тэмцэл нь улс төрөөс, Засгийн газраас, улс төрчдийн манлайллаас ихээхэн хамаардаг гэв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 18 гишүүний 16 нь Монгол Улсын Ерөнхий сайдаас Улсын Их Хуралд ирүүлсэн Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилуулах тухай санал дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

14:51 2025/04/03

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох асуудлыг хэлэлцэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын даргыг улираан томилуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг УИХ дахь намын бүлгүүд, байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Улмаар уг асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхын саналаар АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томиллоо. 

Ийнхүү авлигатай тэмцэх байгууллагын түүхэнд анх удаа дарга нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгахын зэрэгцээ улиран ажиллахаар болов. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
БУРУУ
14
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.81] 2025/4/7
Ichmeer yum. Iim huniig dahin tomilj baidag. Sonirhol neg bgaa yum bna daa l gej oilgokhoor bna.
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.34] 2025/4/4
tasartsan ajillasan gar l um bh daa chaavaas hentiin ih 4l uu te
1 | 0 Хариулах
Зочин [64.119.31.38] 2025/4/4
Томилж, томилуулж байгаа хулгайчуудыг. Чааваас даа.
3 | 0 Хариулах
zochin [103.57.93.237] 2025/4/4
Хүрэлсүгийн даалгавар ш дээ
2 | 0 Хариулах
Зочин [202.126.91.51] 2025/4/4
Сул л ажиллаж байгаа хүн дээ бас л
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.217] 2025/4/4
Энэ Оюун-Эрдэнийн засаг авлигын акулуудаа барихгүй хаацайлсаар байх болн гэж байгаа юм байна л даа.
1 | 0 Хариулах
Зураач [94.1.57.204] 2025/4/4
Нүүрс, Ногоон автлбус нтр хэрэг яасан бэ?
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.190] 2025/4/3
Баяр хүргэе.Зөв ярьж бн лээ.Тогтолцоогоороо л тэмцье гэж.Түүнээс АТГ нохойд барьдаг мод биш.Одоо Дашдаваа дарга улс төрчдийн нөлөөгөөр томилогдсон хүн байвал чөлөөлөх хэрэгтэй.Цагдаа бөх дуучнаасаа салсан гэнэ лээ.Прокурор томилгоогоо шударга өрсөлдөөнөөр шийддэг болсон гэсэн.Та чаднаа амжилт
0 | 2 Хариулах
Зочин [103.168.34.87] 2025/4/3
Нохойд барьдаг модны ч үүрэггүй АТГ ер нь байгаад хэрэг байнуу дөө, ямарч ашиггүй баахан хүн нэг байшинд цуглуулж цалин өгч тэжээж байхаар татан буулгаад хүмүүсийг нь цагдаагын хэлтсүүд нь шингээнэ биз.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.244] 2025/4/3
АТГ ын вэб гэж үнэн дампуу . хэдэн юм дамжин байж ХАСХОМ руу нь орж , төрийн албан хаагчийн мэдээлэлийг хардаг . уг нь шууд ил тод , ойлгомжтой байх атал , албаар төөрөгдүүлсэн , нуусан бүтэцтэй вэб байдаг
3 | 0 Хариулах
Ган-Очир [202.126.89.22] 2025/4/3
П... Нар чинь бүгд ямар ч ордггүй болоо явчихлаа шүү😜
2 | 0 Хариулах
Зочин [202.21.109.5] 2025/4/3
Авилгалын индекс нь ухарсаар байхад даргыг нь дахиад сонгочихдог улс даа. Яахав дээ. УИХ-н гишүүдийн эрх ашгийг сайн хамгаалж байгаа бололтой.
8 | 0 Хариулах
Зочин [112.106.27.20] 2025/4/3
МАН засагласаар байгаа болохоор л тэгж байгаам, засаг нь солигдоогүйм чинь аргагүй, уг нь бол солигдох учиртай, ямарч мундаг сайн хүн байгаад солигдох учиртайм
3 | 0 Хариулах
Зочин [59.153.114.173] 2025/4/3
ТӨМӨР ЗАМЫН МАФИЙН АРЫГ ДААГЧ
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.22] 2025/4/3
Ө.Шижир: ХҮН нам улсын их сонгуулийн санхүүжилтийн 98 хувийг нэг группийн харьяаны 38 компаниас авсан байна. Ийм “заваан жишиг” дэлхийн түүхэнд байхгүй.
2 | 1 Хариулах
Зочин [103.10.20.218] 2025/4/3
MCS гэдгийг бүгд мэднэ ш дээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.2] 2025/4/3
авилгаараа дэлхийд тэргүүлсэн гэж энэ хэнтийн МАНин хулгайчыг улираан томилж байгаа хэрэгүү.
12 | 0 Хариулах
zochin [103.57.93.237] 2025/4/3
Хүрэлсүхэд бялдуучлагчид дэмжив
6 | 0 Хариулах
Zochin [202.55.191.130] 2025/4/3
Avilgaliin idex n ulan uruudaad dordood bhad ene hun ajlaa sain hiisen gej uzeed uliraan tomilon gedeg bol utaggui zuil. Iim zuiliig bid hezee ch huleen zuvshuurch bolohgui.
11 | 0 Хариулах
Зочин [64.83.195.66] 2025/4/3
Гачигаарын ЗГ-ыг огцруулъя аа….
10 | 1 Хариулах
Б [103.172.116.104] 2025/4/3
Бор тээгийн уурхайд Амарбаясгалан холбоотой одоо АТГ дээр байгаа. Тийм болохлоор их хурал сунгах гэж л үзэх байх даа
8 | 1 Хариулах
Б [103.172.116.104] 2025/4/3
Б
0 | 0 Хариулах
Hi [202.126.89.182] 2025/4/3
Hi
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.91] 2025/4/3
2019 онд Х.Баттулгын тавьсан хүнийг Данх улираан дахин 6 жилээр АТГ-ын даргаар сонгож байгаа нь энэ хоёр хэр хамааралтайн тод баталгаа
11 | 0 Хариулах
Зочин [12.74.220.46] 2025/4/3
женко гачигаар хоёр одоо салшгүй холбоотой ….
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.202] 2025/4/3
Сүүлд хийгдэж байгаа томилгоонууд их юм хэлнэ АТГ д чихдүүлээд ажилаа өгсөн тэгээд хэрэг нь замхарсан Жeнкогийн цэрэг До.Ганболд гангийн үйлдвэрийн төслийн удирдагч гэнэ дээ
2 | 0 Хариулах