Пак Юн Чул: Перу улсын метро төсөл орц, гарцын газрыг чөлөөлж өгөөгүйгээс одоог хүртэл ашиглалтад ороогүй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын метро төслийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг НИТХ-аас өчигдөр баталсан юм.

НИТХ-ын хуралдаанд БНСУ-ын “Духа Инженеринг” компанийн зөвлөх үйлчилгээний багийн захирал Пак Юн Чул оролцсон бөгөөд метро төслийг хэрэгжүүлж байгаа дэлхийн улс орнуудад тулгардаг эрсдэлийг танилцуулсан юм.

Тэрбээр "Метроны ижил төстэй төслүүдийн амжилтгүй болсон туршлагуудаас танилцуулъя. Өмнөд Америкийн Перу улсын 49 өртөөтэй метроны төсөл дээр ажиллаж байсан. Уг төслийн төсөвт өртөг нь 5.9 тэрбум ам.доллар, таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх төсөл. Гэвч одоог хүртэл ашиглалтад ороогүй, гүйцэтгэлийн явц нь 60%-тай байна. Үүнд  их, бага хэмжээний эрсдэлүүд байгаа хэдий ч хамгийн гол шалтгаан нь захиалагч буюу тухайн орноос газар чөлөөлөлтийг шийдэж өгөөгүйгээс болсон. Перугийн метро төслийн ерөнхий гүйцэтгэгч Испанийн компани. Метроны өртөөний орц, гарцыг шийдэх жижигхэн газрыг чөлөөлж өгөөгүйгээс гүйцэтгэгч компани барилга угсралтын ажил хийх боломж бүрдээгүй юм.

Тийм болохоор Улаанбаатар хотын метро төслийн газар чөлөөлөлтийг шийдэж өгөх нь чухал асуудлуудын нэг гэдгийг дахин хэлье. 

Перугийн метро төсөлд гарсан дараагийн асуудал нь захиалагч талтайгаа инженерийн технологио зөвшилцсөн ч захиалагч талаас тодорхойлж өгөөгүй байсан" гэж ярилаа.

Метроны нэгдүгээр шугамыг Энхтайвны өргөн чөлөө дагуу Толгойтоос Амгалан чиглэлд 15 өртөө, нэг депо бүхий 19.4 км урт байх бөгөөд 19.1 км үргэлжлэх 14 өртөө нь газар доогуур, нэг өртөө нь газрын түвшинд байрлана. 

Улаанбаатар хотын метро ТЭЗҮ-д тусгасан төлөвлөгөөний дагуу таван жилийн дараа буюу 2030 оны аравдугаар сард ашиглалтад орох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.188.121] 2025/4/18
Газар чөлөөлөлтийн ажлаа л хамгийн хурдан шуурхай хийх хэрэгтэй юм байна ш дээ. Манайхан ч алга дарам газраа асар их үнэтэй хэлээд тэнэгтээд суучихдаг хүмүүс шүү дээ.
0 | 0 Хариулах
Rebecca Brooklyn [197.155.73.19] 2025/3/29
Луйварчдаас миний дижитал валютыг сэргээхэд амжилттай тусалсан Data Forensics Cyber ​​Services-тэй эерэг туршлагаа хуваалцахдаа би баяртай байна. Хэрэв та криптовалютын луйврын хохирогч бол би Data Forensics Recovery Cyber ​​Services-д хандахыг зөвлөж байна. Тэдний ур чадвар, тусламж нь алдагдсан хөрөнгөө сэргээхэд үнэлж баршгүй ач холбогдолтой. Эдгээр луйврын талаар мэдээлэл түгээж, өртсөн хүмүүсийг дэмжицгээе. Өгөгдлийн криминалистыг сэргээх кибер үйлчилгээнд онцгой ажил хийсэнд нь талархаж байна!" Та тэдэнтэй холбогдож боно. Имэйл: DataForensicscyberservices@protonmail .com WhatsApp:+1(315)612-1269 Вэбсайт: https://www.data-forensics.de/
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.171] 2025/3/26
Багахаан амбаараа 400 сая, 2 тэрбум гээд л зөрүүдлээд лайвдаад сууж байдаг үхэрүүд шүү дээ энэ УБ-ийнхэн
0 | 0 Хариулах
Агваан [59.153.87.25] 2025/3/26
Чөлөөлөх газар байна уу Богд уулын төмөр замаа хийгээд дараа Төмөр замаараа хурдны галт тэрэг явуулаад Төмөр замынхаа дээгүүрээ хурдны зам тавихад метро барихаас хамаагүй хямд зардалтай үр дүнтэй юмсан
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.14] 2025/4/16
Одоогийн төмөр замын газрыг ирээдүйд арван урсгалтай хотыг нэвт гарсан гол хурдны зам болгох нь ашигтай байхаа
0 | 0 Хариулах
иргэн [202.9.46.52] 2025/3/26
манайхан тэнэгтээд орц гарцаа чөлөөлж өгөхгүй гацааж мэдэх л хүмүүс шүү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.60] 2025/3/26
Метро ч доо одоогоор автобусанд ахмад настанууд л явж байна. Бүх сургууль бүх хороолол метроны шугамын дэргэд байхгүй бол машинаа зайдалдаг түгжээ үүсгэдэг хэвээрээ л байх байх даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.42] 2025/3/26
Мангарууд Нянбактер Данх нар бол энийг яагаад ч чадахгүй.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2025/3/26
ажлаа эхлээгүй байж бүтэхгүй талаас нь яриад бна, мурих вийдээ наад со чинь
1 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [66.181.182.37] 2025/3/26
Хүчээр шийд! Өөр арга байхгүй
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.169] 2025/3/26
машин замын хажууд орц гарц нь ил гарна гэхээр сайтар чигжчихсэн болхоор бүтэхгүй нь шиг. миеэ бадамжунайн гавьяа. гэтэл тусгай элч ч гэх шиг. төсөл зүгээр л мөнгө үрэлт
1 | 0 Хариулах
Зочин [172.59.188.228] 2025/3/26
Za manaihan gazar chuluulnu gj buun yum bolno do solongosuud ni 11 jiliin ashig vr dvn ni haragdana gd bdg getel MANaihan shine niseh shig gatsaaj shantaaj hiij 15 jil boloh ni today haragdaj bn
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.91] 2025/3/26
Төлгөн коммунист ч том юманд унанаа. Хэр зэрэг том бол гэхээс айжын
4 | 0 Хариулах
Зочин [202.126.90.111] 2025/3/26
Хятадын 29 метро асар их алдагдалтай ажилладаг.Суусан хүний тоогоор 2 юань татаас өгч хэвийн ажилладаг гэж байна.Нью Йоркийн метро барьснаасаа хойш огт ашиг олоогүй гэж байна.Түгжрэл шийдэхгүй, нефтийн үйлдвэрээс дор мөнгөний мангас болно.100 мянган хүн зорчдог нэг чигийн хөдөлгөөнтэй метро байхгүй.
5 | 2 Хариулах
Иргэн [120.18.34.1] 2025/3/26
Shoron yvah zuil hiichivdee. Ulsaa irgedee bodoj hiiged uzdee
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.247] 2025/3/26
Олон хүний амьдралаа залгуулдаг зах худалдааны төвүүдийг байлгаасай, солонгост том том захууд нь хотын төвдөө байцгааж л байдаг юм байналээ, жуулчид татаад эдийн засгийн өгөөжтэй, улс тэгж хөгждөг байх нь.
3 | 4 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/3/26
Газар доогуур Төмөр могой мушгиралдаад л . ... Болдийн лүндэнгээс
2 | 1 Хариулах
Зочин [103.212.118.61] 2025/3/26
Tumur zamyn tusul deer 1 Solongos kompani luivardaad 40 sayaar torguulaad butssan. Nogoon avtus deer bas l Solongosuud hulhidsan. Ed nar evgui humuus sanagddag bolson shu. Manaihantai niileed yaaj ch medne
4 | 1 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/3/26
Ногоон автобусны хувьд Солонгосын талд хуучин автобус засварлаж авна гэсэн байлгүй дээ. Солонгосоос тэр мөнгөөр нь автобус авбал хамгийн сүүлийн үеийн цоо шинэ автобус л өгнө. Тэгэхээр 1 нь 20-30 саяд үнэлэгдэх автобус гэдгийг нь Солонгосын тал мэдэж л байсан. За тэгээд мэдэхгүй бишдэ. Еөк, Ерөнхий сайд, УИХ дарга гээд л, Шадар сайд гээд дээрээсээ авахуулаад л идсэн уусан нь тамтаггүй нөхдүүд байгаа. Хэн ч шалгадаггүй л болохоос…
7 | 0 Хариулах
Зочин [172.59.188.228] 2025/3/26
Vnen
2 | 0 Хариулах