Улаанбаатар хотын зам, талбайн цэвэрлэгээний машинуудыг Итали улсаас авч эхэлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэл хийж буй. Өнгөрсөн онд авто зам дээрх цас, мөсийг арилгаж, давс бодисыг цацах давхар үйлдэлтэй машин, цэвэрлэгээний шүүрт машин, зам угаагч, цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын ачигч машин гээд 33 техникийг Хятад улсаас хүлээн авсан байдаг.

Харин энэ онд Улаанбаатар хотын зам, талбайг цэвэрлэх машиныг Итали улсаас нийслэлийн төсвийн мөнгөөр авч байгаа аж. Тодруулбал зам цэвэрлэгээний бичил, шүүрт, шүүрт том оврын машинуудыг тус улсаас авсан нь тээвэрлэгдэн ирж байгааг албаны эх сурвалж мэдээлэв.

Зам цэвэрлэгээний бичил машинаар авто болон явган замыг цэвэрлэх бөгөөд 175 литрийн ус шүршигчтэй хийгдсэн нь тоос босгохгүй байхаар хийгджээ. 

Цэвэрлэгээний шүүрт машин цагт 62,000 талбайг цэвэрлэх хүчин чадалтай, ус цацах, савтай хогийг өргөж асгадаг.

Шүүрт том оврын машин нь авто замын гадаргуу болон хажуугийн хайс, хашлагыг цэвэрлэх зориулалттай, сорох, ус цацах, шүүрдэх, ус цацах функцтэй, эрчим хүч бага зарцуулдаг, дуу чимээ багатай. Цагт 70,000 м.кв талбайг цэвэрлэх хүчин чадалтай, дөрвөн ширхэг шүүртэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.139] 2025/3/25
Сарантуяа гавьяатын дуулдаг дууны үг санаанд оров….мартая чамайг мартая…шүүрт чамайг би мартая…анхны хулхи шүүрт чамайг бид мартая….цалин ажлын хөлсөө хуримтлуулан байж өгсөн орлогын албан татвараа мартан байж уучлан уучлан мартья…мартья?
0 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/25
өнгөрсөн онд данхайсан том тоос сорогч аваад байсан тэр нь нэгч удаа цэвэрлэгээнд гараагүй сөнөсөн үү яасан алга байна даа
0 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2025/3/25
Энэ үзүүлэнгийн хэдэн машин хятад, итали байхын ялгаа гэж байх л юм байх даа, энгийн логикоор бол италиас авахаар үнэ нь өндөр, дарга нарт унах унац нь хамаагүй илүү л байх байх даа, бусдаар бол эвдээд тоноод, актлаад хаяхын хооронд дэмий л баймаар
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.142] 2025/3/25
ХЯТАДААС Л АВНА БИЗДЭЭ ? ОДОО ЭНЭ ИТАЛИЙХАА СЭЛБЭГ СЕРВИСИЙН ХИЙЖ ЧАДАХГҮЙ ТЭГЭЭД ХОГ ДЭЭР ҮСЭРНЭ ЗДАА
2 | 2 Хариулах
Зочин [103.212.162.163] 2025/3/25
Mal yma pzda zuvhun zamiin zardald n heden tugrug tulj bga boldo. Hytadaasl avaachde sain chanartai uursduu gudamjindaa ashigldag iim mashinuud zunduul bgashd
1 | 0 Хариулах
Зочин [66.181.184.160] 2025/3/25
Японоос авч болдоггүй юмуу?
2 | 2 Хариулах
Зочин [122.201.31.182] 2025/3/25
Сонгуулийн үеэр гаргах гэж хадгалахын хооронд Хятад, Италийн ялгаа юу байхав дээ
1 | 3 Хариулах
Зочин [203.169.50.240] 2025/3/25
nogoo hujaa mashin yasan beeeeee
0 | 0 Хариулах
Хүсэлт, шаардлага [103.168.34.84] 2025/3/25
Нийслэлийн нутаг дэвсгэрийг бүрэн нөмөрсөн Хүкийн шахмал түлшний үнс тоосыг соруулах цэвэрлэх техник хэрэгсэл олноор нь авч ашиглахгүй бол хүүхдүүдийн маань уушиг нөхөн сэргээгдэхгүй болтлоо өвчлөхнээ, яах вэ Нянбактераа. Орой тавиад өглөө явахын хооронд л машины дээр тогтсон үнс тоосонцор ямархуу хэмжээнд хүрснийг харж болж бна. Хүк ч яахав хүний зовлон шаналалд цадах биш, улам өнгө ороод бдаг хүн бусын биет болхоор юу ч хийхгүй нь ойлгомжтой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид энэ тал дээр санаачлагатай ажилламаар бна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.92.26] 2025/3/25
Засвар үйлчилгээгээ Итали улсаас авах юм уу? Эвдрэл гарлаа сэлбэг хүлээгээд нөгөөх нь ирэхгүй улирал нь дуусаад хог болно доо. Хятадаас сайныг нь аваад ашиглаж болдоггүй л юм байхдаа.
1 | 2 Хариулах
irgen [122.201.31.69] 2025/3/25
ene mashin technic uud n ywh zamtaich yum shig shahimaa zdanud
0 | 0 Хариулах