ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын судалгааны станц саран дээрээс буулгасан нар хиртэлтийн зургийг дэлхийд ирүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Гуравдугаар сарын 2-ны өдөр Firefly Aerospace компанийн Blue Ghost судалгааны станц саран дээр амжилттай газардсан билээ.

Ингэснээр тус компани дэлхийн дагуул дээр станцаа буулгасан АНУ-ын хоёр дахь хувийн өмчийн байгууллага болсон юм.

Тэгвэл Blue Ghost станц саяхан дэлхийн зарим хэсэгт ажиглагдсан сарны бүтэн хиртэлтийг саран дээрээс гэрэл зурагт буулгаж чаджээ.

Дэлхий дээр ажиглагдсан сарны хиртэлт нь саран дээрээс ажиглахад нарны хиртэлт болж харагддаг.

Өөрөөр хэлбэл дэлхий нь нар, сар хоёрын дунд орж, бүгд нэг шугам дээр давхцан байрласан гэсэн үг юм.

“Firefly компанийн Blue Ghost станц гуравдугаар сарын 14-нд тохиосон нарны бүтэн хиртэлтийг саран дээрээс буулгаж чадлаа. Энэ бол түүхэнд анх удаа хувийн компанийн станц нарны хиртэлт болох үед саран дээр үйл ажиллагаа явуулж байсан тохиолдол юм. Бид буулгасан зургаараа үнэхээр их бахархаж байна” гэж тус компани мэдэгджээ.

“Бүтэн хиртэлтийн үед бараг таван цаг харанхуй байсан нь хүнд сорилт байлаа. Энэ үед сарны гадаргын температур Цельсийн -100 хэмээс доош унаж, нарнаас эрчим хүч авах боломжгүй болсон тул зөвхөн батарейгаар ажилласан юм” гэж Blue Ghost станцын ахлах инженер Уилл Кооган тайлбарласан байна.

Үүнээс өмнө саран дээр нарны хиртэлтийг зурагжуулсан ганцхан тохиолдол байсан нь 1967 онд Аполло багийн аялалд шаардлагатай мэдээллийг цуглуулахаар саран дээр ажиллаж байсан НАСА-гийн Surveyor 3 станцын зураг байжээ.

Blue Ghost станц энэ оны нэгдүгээр сарын 15-нд дэлхийгээс хөөрснөөсөө хойш өөрийн аяллын гайхалтай зургуудыг ирүүлсээр байгаа.

Тус станц НАСА-гийн шинжлэх ухааны судалгаа, туршилтын 10 багаж төхөөрөмжийг тээвэрлэж яваа юм. Эндээс цуглуулсан мэдээлэл нь саран дээр хоёр дахь удаагаа хүн буулгах АНУ-ын Артемис хөтөлбөрт ашиглагдах ажээ.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [40.160.3.1] 2025/3/17
ороzууд үхэж байхад агуу Америк сансарт аялаж явна. Тэгээд хэн ялж байнаа даа. Агуу Америк л ялж явна даа 😂
0 | 1 Хариулах
Зочин [198.57.27.130] 2025/3/17
ВАН АЛЛЕНИЙ ЦАЦРАГ ИДЭВХТ БҮСЛҮҮРИЙГ ХЭН Ч ДАВЖ ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ БОЛЧООД БАЙХАД ХҮРТЭЛ ХАМААГҮЙ МАНАЙ АНУС АХ ЧАДСАН ГЭЭД ШААГААД БАЙХЫН. ЮҮ Ч ГЭМЭЭР ЮМ БЭ ДЭЭ? МАНАЙ АХ ДАЛАВЧТАЙ. ЯГ Л ШУВУУ ШИГ НИСДЭГ ГЭДЭГ ШИГ Л ЮМ ДАА. ХҮҮХДИЙН СЭТГЭЛЗҮЙ ГЭДЭГ ӨРӨВДӨЛТЭЙ ЮМ ДАА.
0 | 0 Хариулах
Зочин [117.161.58.4] 2025/3/17
Хөөрхий муу Луна-25. 20 жил балбаж хийсэн юм ш дээ((
2 | 2 Хариулах
Зочин [59.153.112.91] 2025/3/16
Gee, Gerelchuluun, Oyunhorol heterhii neg taliig barisan hud garuud.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.227] 2025/3/16
Сар хүртэл хэд хоног явдаг вэ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.110] 2025/3/16
1 tsag
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.87] 2025/3/16
Агуу л даа
1 | 0 Хариулах
Зочин [172.59.186.190] 2025/3/16
Luna haana bgan bol
1 | 2 Хариулах
Зочин [202.126.88.137] 2025/3/16
Ван Аллены бүс гээд ороод ирдэг эргүү ал хаачив ха ха ха
1 | 1 Хариулах
Зочин [198.57.27.130] 2025/3/17
ЭНЭ СТАНЦ ЯАСЫН? ХҮНТЭЙ ЯВСЫМУУ? ЭСВЭЛ ЧИ ӨӨРӨӨ ОЧОО ЮУ? ЭРГҮҮ АЛ ГЭХЭД АРАЙ Л ТЭНЭГ АЛ УУ? МУУ СУРДАГ БАЙСАН УУ?
0 | 0 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/3/16
Хэл, хил, мал 3-тайгаа байхад хэн баян, Монгол баян гэж бгашд. Яахав адууныхаа тоогоор Америкыг гүйцэхгүй л дээ, гэхдээ түүхээрээ бол монголыг гүйцэхгүй. Америк улс дөнгөж төрж байхад монголчууд манжийн вассал болж байсан арвин түүхтэй ард түмэн шүү.
2 | 7 Хариулах
Зочин [203.91.115.54] 2025/3/16
erguu yum bichehee boli pzda mini iim teneg boltson gedgee uhaar
2 | 2 Хариулах
Зочин [103.119.92.175] 2025/3/16
"Чингисээсээ өөр бахархах юмгүй малнууд" гэж Германчуудын хэлдэг үнэн юм даа. Саяхан нэг Чингис хааны алтан хөшөө барьсан дуулдав уу? барьсан ч гэж дээ Италичуудад баахан мөнгөө өгч бариулсан гэнэ лээ. Тэгээд тэр италичуудын барьсан хөшөөнд монголчууд сөгдөж мөргөөд бга. Хэн нь тэнэг юм бэ чи хэлдээ?
1 | 0 Хариулах
Зочин [172.226.43.241] 2025/3/16
Чи л өөрөө тэнэг бодож байна үнэн эргүү толгой юм чи өөрөө
0 | 2
Зочин [5.79.77.226] 2025/3/16
Олон жилийн өмнө Оросын нэг том даргыг гэрээс нь харь гарагийхан ирж нисдэг тавгандаа суулгаж одон ороноор аялсан гээд ярьж байсан. Алж яваа зургаа дарсан бол гоё зургууд буулгах байсан байх. Оросууд нь итгэж л байдаг.
0 | 0 Хариулах
🎰 [66.181.183.220] 2025/3/16
одоо тэгвэл зурагаа авахуулцгаах нь ээ. 🤪
0 | 0 Хариулах