ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/10-НД НИЙТЛЭГДСЭН
ТЦА: Цахилгаан түгээх сүлжээнд гэмтэл гарсны улмаас 13 уулзвар, гэрлэн дохио ажиллахгүй болсон
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Цахилгаан түгээх станцаас цахилгааны гэмтэл гарсны улмаас 13 уулзвар, замуудын гэрлэн дохио 18:00-19:00 цагийн хооронд ажиллахгүй болж цагдаагийн алба хаагчид зохицуулалт хийж ажилласан тухай Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.
- Сонгинохайрхан дүүрэгт Таван шарын уулзварын гэрлэн дохио,
- Сүхбаатар дүүрэгт Циркийн уулзварын гэрлэн дохио,
- 32-ын уулзварын гэрлэн дохио,
- Чингэлтэй дүүрэгт Улсын Их дэлгүүрийн явганы гэрлэн дохио,
- Баянзүрх дүүрэгт Офицеруудын ордны тойргийн гэрлэн дохио,
- Чулуун-Овооны тойргийн уулзварын гэрлэн дохио,
- Нарантуул захын уулзварын гэрлэн дохио,
- Хан-Уул дүүрэгт ХААИС-ийн уулзварын гэрлэн дохио,
- "E-Mart" худалдааны төвийн уулзварын гэрлэн дохио,
- Яармагийн гүүрний гэрлэн дохио,
- Баянгол дүүргийн Эх нялхасын уулзварын гэрлэн дохио,
- Саппорогийн уулзварын гэрлэн дохио,
- Гэмтлийн эмнэлгийн уулзварын гэрлэн дохио тус тус ажиллахгүй болсон ба энэ цагаар дээрх уулзваруудын гэрлэн дохио хэвийн ажиллаж, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа гэжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
