ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

"The MongolZ" багийн дэлхийн аваргын шөвгийн наймын тоглолт энэ Пүрэв гарагийн 14:00 цагт болно

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
hltv.org

Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны хоёр дахь Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "Perfect World Shanghai Major 2024" Хятадын Шанхай хотод зохион байгуулагдаж байгаа билээ. 

Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээн нь Open stage, Elimination Stage, Playoff Stage гэсэн гурван шатлалтайгаар арванхоёрдугаар сарын 15-н хүртэл зохион байгуулагдана.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд энэхүү тэмцээний "Elimination Stage"-ийн сүүлийн тоглолтууд болж дууслаа. Ингэснээр "Playoff Stage" буюу дэлхийн аваргын сүүлийн шатны найман баг бүрдэж, дараагийн тоглолтын тов гарч байна.

 "The MongolZ" баг сүүлийн шатны тоглолтдоо Европын "MOUZ" багтай оноолт таарчээ. Тус хоёр багийн тоглолт энэ долоо хоногийн Пүрэв гарагийн 14:00 цагт "Во3" (гурван "map"-аар ялагчийг тодруулах) журмаар явагдана.

Манай улсын багийн хувьд Европын "MOUZ"-ийг энэ удаагийн дэлхийн аваргын "Elimination" шатны хоёр дахь тоглолтдоо хожиж байсан. Ийнхүү сүүлийн шатанд дахин оноолт таарч байгаа юм. Хэрэв тус тоглолтод ялалт байгуулбал шөвгийн дөрвөн багийн нэгээр тодорно.

Дэлхийн аваргын шөвгийн найман багийн тоглолтууд энэ сарын 12-наас эхлэх бөгөөд "Во3" журмаар шууд хасагдах дүрмээр тоглоно.
зураг
 
liquipedia.net
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
36
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
би [202.70.43.105] 2024/12/10
Та нар л чадна.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.98] 2024/12/9
Турсгыг нь хуулаад өг залуусаа :D :D :D
1 | 0 Хариулах
Zochin [43.242.242.65] 2024/12/9
Uneheer gaihaltai. Ah n uzej baihdaa ogshij uilsan shu. Odo playoffiih n togloltiig n ajliihaa dunduur saihan uznee. Uzuuleed uguurei.
1 | 0 Хариулах
Зочин [210.194.189.234] 2024/12/9
Ялсан 3 баг болох Mouz, G2,Heroic гурав нь гурвуулаа бас шилдэг 8-д шалгарчихлаа. Өөрөөр хэлбэл шилдэг 8-д байгаа үлдсэн 7 багийн 3-г нь аль хэзийн ялж чадна гэдгээ нотолчихлоо. Бас ямар чанга багуудыг дараалан ялж шалгарч гарсан бэ гэдэг нь ч энэнээс харагдана. Одоо Mouz-тайгаа 8-н финалд дахиад тулах нь. Нэг ялж болсон юм, дахиад нухахад юу байхав.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.88.169] 2024/12/9
Нөгөө тал даагаа нэхэж байгаа учраас илүү сайн байх боломжтой. Эсрэгээрээ манайх анхных гээд хаячихсан сэтгэл зүйтэй орвол ялагдах боломжтой л доо. Өмнө нь би ингэж таамаглаад үнэн болж таарсан л даа.
4 | 0 Хариулах
Зочин [210.194.189.234] 2024/12/9
За тиймдээ.
0 | 0 Хариулах
Зочин [126.34.106.53] 2024/12/9
Ямар ч багийг басч хэзээ ч болохгүй. Энийгээ манай хэд мэднэ дээ тэгээд. Энэ жил үнэхээр тоглогч бүрийн ур чадвар илт нэмэгдэж, багийн хувьд ч үнэхээр улам мэргэжлийн болж сайжирч байна даа Монголзынхон маань.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.144] 2024/12/9
Зовлогоор биш тархиар илүүрхэх нь зөв
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.140] 2024/12/9
Амжилт рүсэе
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.174] 2024/12/9
SEN-ZU NI HAO!
2 | 0 Хариулах
гарчгаа бодож өгөөсэй [202.170.65.10] 2024/12/9
Шөвгийн наймын тэмцээн энэ тэр гэж арай бэлэгдэлтэй, зөв бичиж болдоггүй юм болов уу. Гарчгийг нь уншингуут хасагдах гэж байгаа сэтгэгдэл төрөв.
3 | 0 Хариулах
Зочин. [202.55.188.33] 2024/12/9
Ялаад , ялаад дээд шатанд нь гараарай . Тун сайн байгаа шүү. Сүүлийн шатны гэхээсээ илүү дээд шатны тоглолтууд үлдсэн шүү. Наад гарчиг чинь хүний толгойд сүүлчийн тоглолт гэж буруу утгаар буугаад байна шүү.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.169] 2024/12/9
Агуу Чингисийн МОНГОЛzzz
7 | 2 Хариулах
Зочин [139.5.219.157] 2024/12/9
ЗГ-аар бол Их Найм-н
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.157] 2024/12/9
хуралд сууж байгаатай адил
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.186] 2024/12/9
Сэн-зу гэж хужаа нэр өөртөө яагаад өгөв хүүхэд минь
3 | 15 Хариулах
Зочин [210.194.189.234] 2024/12/9
Ингээд эргүүтээд эхэлдгийн.
13 | 2 Хариулах
Зочин [202.126.91.186] 2024/12/9
Үнэнйиг хэлхэд яады. Хүүхэд мэдэхгүй байж болношд. Сэн-Зу гэж хужаа нэр. Улс орноо бүү гутааж доромжил!!!
2 | 8 Хариулах
Hha [103.57.95.118] 2024/12/9
Япон үгээ тэнэгхэн минь битгий өөрийнхөө эргүүг гайхуул.
2 | 0
Зочин [139.5.219.157] 2024/12/9
Чи яасан эмзэг шилэн зүрхтэй юм? 300 жил Чин гүрний бөгс долоочихоод одоо гэнэт онгонтож гэнэ. Эхлээд наад бууз, хуушуураа ядаж монгол үгээр орлуулаад сурчих, халуудай гэж чи лав сонсоогүй л биз.
1 | 1
Зочин [210.194.189.234] 2024/12/9
仙豆 せんず Сэнзү. Драгон болл анимэ дээр гардаг, эрч хүч өгдөг гэх шошны нэр.
3 | 0
Зочин [66.181.190.154] 2024/12/9
hujaa yum baigaaz
2 | 4 Хариулах
Зочин [202.70.46.20] 2024/12/9
Mongol neree ch gaviulj chadahgui yum baij olon hutsaad shaagaad, yagaad.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.163.208] 2024/12/9
Хужаа нэр гэж бодож юу гэж өөртөө өгөх вэ дээ. Судалж мэдсэнийхээ дараа ийм нэр тийм нэр гэж мэдэмхийрдэг болосой. Дуртай цуврал дээр нь гардаг эрч хүч өгж сэргээдэг шош байгаа шүү.
4 | 0 Хариулах