Уншиж байна ...
Зураг
Зураг

“Red bull” брэнд Оюутны лигийг цэнэглэнэ!

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

25 жилийн түүхийн хугацаандаа “Жем” компани нийгмийн хариуцлагыг ямагт эрхэмлэж ирсэн байдаг. Тэгвэл энэ удаад нэгэн гэнэтийн бэлэг задалсан нь Монголд багийн спортыг хөгжүүлж, оюутан залуусыг эрч хүчээр цэнэглэхэд хөрөнгө оруулахаар болжээ. Саяхан “Жем” компани Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах болсноо албан ёсоор зарлалаа.

Тэд оюутан залуусын спортын гол өрсөлдөөний талбар болсон сагсан бөмбөгийн Оюутны лигийн 2024-2025 оны хугацаанд шинэ улирлын нийт 500 гаруй тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах юм байна.

зураг
 

“Таныг цэнэглэнэ!” уриатай “Red bull” брэндээр дамжуулж Оюутны лигийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллах бөгөөд нэг талаас залууст эрч хүч нэмэх, нөгөө талаас Монголд багийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж буй нь энэ.

“Жем” компани “Red bull” брэндийг сонгосон нь учиртай. “Red bull” бол эрч хүчний ундарга болсон дэлхийн №1 энергийн ундааны албан ёсны дистрибьютороор “Жем” компани 2016 оны есдүгээр сараас эхлэн ажиллах болсноор Монголын хэрэглэгчдэд хүрч эхэлсэн түүхтэй.

зураг
 

Тэгвэл энергийн ундаа гэж юу вэ? Энэ бол бүхэлдээ эрч хүчийг сэргээгч амин хүчил, витамины цуглуулга юм. “Red bull” брэндийн найрлагад ордог таурин нь тархины эсийн үйл ажиллагааг зохицуулагч нэгдэл бөгөөд оюуны болон биеийн ядаргааг тайлах үйлчилгээтэй.

Харин амин хүчил нь эсэргүүцэх чадвар бүхий эсрэг биетүүд, энзим, гормоныг үүсэхэд тусалдаг үйлчилгээтэй, булчинлаг эд эсийг бий болгодог чанартай. Мөн В-гийн төрлийн витаминуудаар баялаг учир эрүүл мэндийн асар өндөр ач холбогдолтой бүтээгдэхүүн.

Хамгийн гол нь “Red bull”-ийн орц найрлага бүхэлдээ цэвэр байгалийн бүтээгдэхүүн учраас сэргээшийн төрөлд хамаардаггүй. Дээр нь ижил төрлийн энергийн ундаануудаас хийжүүлээгүй гэдгээрээ ялгардаг нь тамирчид хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг юм. Монголд хоёр төрлөөр худалдаалагдаж буй “Red bull” брэнд ийнхүү оюутан тамирчдыг эрч хүчээр цэнэглэхэд бэлэн боллоо.

зураг
 

Ташрамд дурдахад, Монголын их, дээд сургуулийн шилдэг 49 багийн 1200 гаруй оюутан тамирчин хагас жилийн хугацаанд өрсөлдөж аваргаа тодруулна.

Тэгвэл Оюутны лигийн шинэ улирлын нээлт өчигдөр “UG arena”-д боллоо. Нээлтийн ёслолын үеэр “Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо” буюу MCBA-ын ерөнхийлөгч О.Тэнүүн, “Жем” компанийн Маркетинг эрхэлсэн захирал Б.Энхбаясгалан нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.