ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч К.Токаев түүхэн нягт холбоотой ард түмний найрамдлыг улам бүр бататгахын төлөө ажиллахаа илэрхийлэв

П.Зоригт, IKON.MN
2024 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхийлөгч К.Токаевт өнөөдөр бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхийлөгч К.Токаевыг тус улсын төрийн тэргүүний хувиар 16 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрбээр хоёр улсын харилцаанд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдгийг тэмдэглээд, цаашид Монгол, Казахстаны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжиж ажиллана гэлээ.  

зураг
 

Бүгд Найрамдах Казахстан Улсын ерөнхийлөгч К.Токаев манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд тууштай өргөжин хөгжиж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин гүнзгийрч буйг онцлоод, Монгол, Казахстаны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүхэн нягт холбоотой ард иргэдийн найрамдал нөхөрлөлийг улам бүр бататгахын төлөө ажиллахаа илэрхийлэв. 

Талууд цаашид хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотлов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [81.161.68.91] 2024/10/29
Орос гэж байхаар адилхан нүүдэлчин угсааных. Казахстантай харилцаагаа илүү хөгжүүлсэн н дээрлдээ.
4 | 4 Хариулах
Зочин [139.5.216.200] 2024/10/29
uursduu durgui baidag yum l daa
2 | 0 Хариулах
Зочин [185.40.4.29] 2024/10/29
Бүх Казах хүнтэй яриад үзцэн ал уу чи? Чам шиг тархиа угаалгасан малнууд Казахууд дунд ч байгаа. Дугуй дугуйгаа олсон пизданууд түүх яриад, Чингис хаан манайх, үгүй манайх гэж энд тэнд шаацгаадаг юм шиг байгаа юм. Тэрэнд эмзэглээд үхтлээ айсан үхэрнүүд л, аа Казах тэглээ гэж шаана. Казахууд Чингис хааныг ярих эрхтэй, тэд нарын хаад бүгд Зүчи болон Бат хаанаас удамтай, олон монгол аймагтай, Y-DNA судалгаагаар ч Нирун Монголтой холбоотой гэж гардаг юм. Орос, Англи хэлээр ном, архео-генетикийн судалгаа унш, алнуудаа!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.81] 2024/10/29
Токаев өндөр болох гээд зузаан ултай гутал майжигнуулж явдаг нь сонин
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.81] 2024/10/29
Аблай уул нь ибнь Чингисийн удам билээ, Халхын Цэнгүнжав болбол миний агаа билээ гэсэн юм ярьж хэлэлцсэн түүх бий агаад 7 хасаг хүний 1 нь Монгол овог аймгийн удам юм. Гэвч хасгууд үүнийгээ мэдэж гэгээрэхэд зөвлөлтийн хийрхэл, исламын шүтлэг чөдөр тушаа болж буй
1 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.74] 2024/10/29
ХАСАГУУД МОНГОЛ АХДАА ТАЛАРХАЖ ЯВАХ ЁСТОЙ
5 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.123] 2024/10/29
Монголт Казак хэдэн мянган жил тал нутагт нүүдэллэн оршиж байтал нөгөө гайтай бузрууд ирлүү яалаа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.177] 2024/10/29
Томхон сандал өгчихгүй дээ. Буланд нь сууж байна шд.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.194] 2024/10/29
За хамаа байж уу, бөгс нь багтаж л байвал...
0 | 0 Хариулах