Уншиж байна ...

Хиймэл оюун эрүүл мэндийн салбарын ирээдүй юу?

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 10 сарын 15
Сурталчилгаа

Хиймэл оюун дээр суурилсан төхөөрөмжүүдийн тусламжтайгаар нарийн оношилгоо, эмчилгээний процессыг хурдасгах боломжтой болсон нь дэлхийн олон орны эрүүл мэндийн салбарт томоохон ахиц авчирсаар байна. Гэвч "хиймэл оюун эмч нарыг орлож чадах уу?" гэсэн асуулт үргэлж хөндөгдөж байна.

зураг
 

Олон улсын туршлагаас хуваалцвал:

  • АНУ: Google Health-ийн системийг туршилтын үеэр хөхний хорт хавдрын эрт илрүүлэлтийн оношилгооны алдааг 11.5%-иар бууруулсан байна. Энэ нь оношилгооны алдаа багасгах чухал үр дүн болсон юм.
  • Их Британи: NHS Foundation Trust хиймэл оюуны тусламжтайгаар уушгины хавдрын эрт илрүүлэлт 25%-иар нэмэгдэж, эмчилгээний үр дүн 15%-иар сайжирсан байна.
  • Хятад: COVID-19-ийн оношийг CT болон рентген шинжилгээнд суурилан 30 секундийн дотор 99.7%-ийн нарийвчлалтайгаар гаргах чадвартай хиймэл оюуны системийг нэвтрүүлснээр эмнэлгүүдийн ачааллыг мэдэгдэхүйц бууруулжээ.

Хиймэл оюун ухаан дээр суурилсан төхөөрөмжүүдийн үндсэн 2 онцлог давуу талыг энгийнээр тайлбарлая. 

  1. Оношилгоог илүү найдвартай болгоно. Хиймэл оюун ухаан нь өөрийн BIG дата баазад  (хэдэн 10 мянгаас хэдэн сая) тулгуурлан олон арван зургийг маш богино хугацаанд боловсруулан хэвийн зураглалтай харьцуулан анализ хийнэ. Үр дүнд нь хэвийн бус, өвчлөлтэй байх магадлал бүхий хэсгийг тодруулан, өнгөөр ялгах, дохиолол өгөх гэх мэтээр эмчид мэдэгдэнэ. Энэ нь эмч мэргэжилтнээс хамааралтайгаар оношилгооны явцад алдаа гарах магадлалыг бууруулна.
  2. Илүү эрүүл сонголт болдог. Компьютер томографи, Рентген гэх мэт цацрагийн туяа ашигладаг төхөөрөмжүүдэд илүү эрүүл мэндэд ээлтэй сонголтыг бий болгодог. Хэт бага рентген туяа ашиглан шинжилгээ хийснээр зургийн чанар муудах, өөрчлөлтийг илрүүлэхэд сөргөөр нөлөөлдөг. Өндөр тунтай рентген туяа ашигласнаар зургийн чанар сайжруулах хэдий ч эрүүл мэндэд ээлтэй бус юм. Харин хиймэл оюун ухаан ашигласан төхөөрөмжүүд нь рентген туяаг бага ашигласан ч зургийн чанар сайжруулах системтэй тул оношилгоог илүү найдвартай, үйлчлүүлэгчид ээлтэй нөхцөлөөр хийх боломжийг бүрдүүлдэг. Мөн үзлэгийн хугацааг багасгах шийдлүүдийг агуулсан байдаг нь ч эерэг нөлөөтэй.

Энэ удаа Анд медикал эмнэлгийн хиймэл оюун ухаанд суурилсан төхөөрөмжүүдийг онцолъё.

  • 2024 онд үйлдвэрлэгдсэн АНУ-ын GE HEALTHCARE брендийн Компьютер томографийн аппарат
  • 2024 онд үйлдвэрлэгдсэн БНСАУ-ын DK MEDICAL SYSTEM брендийн Бүрэн дижитал рентген аппарат
  • 2023 онд үйлдвэрлэгдсэн БНХАУ-ын VINNO брендийн эхо аппарат
  • 2024 онд үйлдвэрлэгдсэн Япон улсын FUJINION брендийн дурангийн аппаратаар тус тус үйлчилж байна.
зураг
 

Хиймэл оюун ухаан эмч нарыг орлож чадахгүй ч, маш сайн туслагч болж байна. Эмч нар өвчтөнүүдийн шаналлыг сэтгэлээрээ мэдэрч, мэдээллийг нарийвчлан цуглуулан онош гаргах чадамжтай байхад, хиймэл оюун өгөгдөлд суурилан дүн шинжилгээ хийдэг.

Анд Медикал эмнэлгийн мэргэшсэн хамт олон хиймэл оюунд суурилсан нарийн оношилгоо хийсний дараа хамгийн оновчтой эмчилгээг санал болгож, шаардлагатай бол өдрийн болон хэвтэн эмчилгээний үйлчилгээг үзүүлж, нэг дороос эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах боломжийг олгож байна.

Илүү баттай оношлуулж, эрт эмчилье.

Та 72028080 утсаар эсвэл www.andmedical.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.