Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Утаагаар амьсгалж хордсоор байгаа бидэнд ӨӨР сонголт байхгүй гэж үү

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар төдийгүй Дархан, Эрдэнэт, Ховд Хөвсгөл гээд хамгийн олон хүн амтай хотууд нүүрс шатааж утаагаар амьсгалж хордсоор байгаа. 

Утаанаас салах сонголт бидэнд байна.

Нар, салхи, ус ашиглан эрчим хүч үйлдвэрлэхийг сэргээгдэх эрчим хүч гэдэг. Тэгвэл сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар бид утаанаас салж болох нь...

Байгальд ээлтэй төсөл: Хөвсгөл аймгийн Эгийн голд баригдах усан цахилгаан станцын төсөлтэй танилцаарай.

Засгийн газраас олон жил "дуншсан" Эгийн голын 220 МВт хүчин чадалтай усан цахилгаан станцыг барих шийдвэрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан.

Мөн төслийн эхний ээлжинд шаардагдах санхүүжилтийг Таван толгойд барих 450 МВт хүчин чадалтай цахилгаан станцын төсөлд зарцуулахаар шийдвэрлэсэн 50 сая ам.долларын эх үүсвэрээс авахаар болсон юм.