ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

С.Гантөмөр: Хамгийн сүүлд 1995 онд Далай лам Дүйнхорын ван авшгийг Гандантэгчэнлин хийдэд айлдаж байсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын 9-22-нд Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний бурхны их авшиг номыг хурах үйл ажиллагаа болох аж. 

Тус номыг монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи айлдах болсонтой холбогдуулан Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдээс хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн дэд хамба лам, гавж С.Гантөмөр "Дүйнхорын ван авшиг ном нь бурхны шашин дотор чухалдаа ордог. Төвд Монголын бурхны шашинд Их, Бага хөлгөн болон Судар тарина гэж байна. Тарины номлол дотор хамгийн дээд нь Дүйнхорын ном юм.

Дүйнхорын номыг олон түмэнд заах, дэлгэрүүлэхэд хамгийн эхэнд авшгийг хүртээдэг. Далай лам Дүйнхорын авшгийг 1956-2017 он хүртэл нийт 34 удаа хайрласан байдаг. 

Түүний 22 дахь удаагийн Дүйнхорын их авшиг 1995 онд манай улсын Гандантэгчэнлин хийдэд болж байсан. Үүнээс хойш 30 жилийн дараа Дүйнхорын их авшиг болж байгаа нь энэ юм. 

1995 онд Далай лам Дүйнхорын авшгийг хайрлахдаа төгсгөлийн зарим хэсгийг үлдээсэн. Үүнийг дараа нь та бүгд Халх Жавзандамбын есдүгээр дүрийн хувилгаанаар айлдуулаарай гэж захисан. 

Гэвч IX Богд багш маань олон шалтгааны улмаас Дүйнхорын авшгийг хайрлаж амжаагүй. Дараа дахин Жадо Ринбүчи багшаар айлдуулаарай гэсэн. 

Жадо Ринбүчи багш бол Далай багшийн дэргэд дэх Намжил дацангийн хамбыг зургаан жил хийсэн. Намжил дацан нь Дүйнхорын номоор дагнасан байдаг.
Мөн Энэтхэгийн Жүдмад, Жүддод дацангийн гэсэн хоёр дацантай. Үүний Жүддод дацангийн хамбыг зургаан жил хийсэн. Ийнхүү нууц тарины номд машид мэргэшсэн хүн юм. Тиймээс энэ багшаар Дүйнхорын авшгийг хайрлуулах гэж байгаа юм.

Өнөөдрөөс эхэлж Дүйнхорын номын урьдчилсан номууд нь явагдаж байна. Яг бодит номууд нь энэ сарын 12-оос эхэлнэ. Авшигт сууж буй сүсэгтэн олон ямархуу бодолтой байх вэ гэдгийг хурал номын үеэр тайлбарлана.

Ван авшиг хайрлана гэдэг нь тухайн хүн өөрөө багшийн ярьсныг зохих хэмжээнд ойлгож авах ёстой. Тиймээс эхнээс нь номыг тайлбарлаад явна.

Энэхүү номын үйл ажиллагаанд гадаадын зочид төлөөлөгчид, олон сүсэгтэн ирсэн байгаа. Мөн орос, англи, хятад, япон, солонгос, монгол гэсэн зургаан орны хэл дээр Дүйнхорын авшгийг орчуулж, сүсэгтэн олонд хүргэнэ. 

Жанрайсэгийн өмнөх талбайг бороо болон нарнаас хамгаалж асар барьсан. Асар дотор хүмүүсийн суух хэсэгт хивс дэвссэн. Гэхдээ ирэх хүмүүс доороо дэвсэх олбогтой ирвэл зохимжтой.

Номын үйл ажиллагааны үеэр X Богд морилно. Өнөөдөр хамгийн гол шавь нар нь багштайгаа уулзаж, бидэнд Дүйнхорын ван авшгийг хайрлаж өгөөч хэмээн соёрхол залбирал тавьсан.

Үүнийг багш нь хүлээж аваад бодь сэтгэлийг хамтдаа үүсгэдэг зан үйл дээр X Богд өөрөө морилсон. Дараагийн гол номын үеэр аравдугаар богд маань морилж авшгаа хүртэнэ.

Хойд хөршөөс монгол үндэстнүүд маш их ирсэн байгаа. Нийтдээ 20 мянгаас дээш хүн ирнэ гэж төлөвлөсөн. 1995 онд Далай ламын Ван авшиг хайрлах үед Гандантэгчэнлин хийдэд 20 мянган хүн байсан гэх мэдээлэл бий" хэмээн ярилаа. 

"Нийтэд зориулсан номын айлдварууд өдөр бүр 14:00-17:00 цаг хүртэл үргэлжлэхээр төлөвлөсөн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн тус арга хэмжээний хөтөлбөрийн талаар Гандантэгчэнлин хийдийн НГХАОНХ хийдийн тэргүүлэгч А.Батцэнгэл мэдээлэл өглөө

Тэрбээр "Өнөөдрөөс эхэлж буй хурал номын тусгай зан үйлүүд наймдугаар сарын 21-н хүртэл үргэлжилнэ. 

Наймдугаар сарын 12-ны 14:00 цагаас эхэлж, Жадо Ринбүчи багш олон нийтэд хандаж, мөрийн гурван эрхэм болон бодь садын 37 гарын авлага гэх хоёр номыг тайлбарлан айлдана. 

Бэлтгэл номын айлдвар нь Дүйнхорын авшиг хүртэх гэж буй хүмүүсийн дотоод сэдлийг засах зорилготой. Үүний дараа наймдугаар сарын 16-ны өдөр Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний авшгийг хүртэх үйл ажиллагааны нээлт болно. 

Энэ өдөр Дүйнхорын авшгийг хүртээхийн тулд хот мандал бүтээнэ. Хот мандал бүтээсний дараа тахилын бүжиг гэх зан үйл үйлддэг. 

Наймдугаар сарын 17-нд Дүйнхорын авшиг хүртэх бэлтгэл зан үйл явагдана. Наймдугаар сарын 18-20 хүртэл Дүйнхорын авшиг хүртээх гол үйл ажиллагаа болно.

Наймдугаар сарын 21-ний өдөр хот мандалд мөргөх тусгай үйл ажиллагаа явагдах юм. Ийнхүү наймдугаар сарын 22-ны өглөө Жадо Ринбүчи багш олон шавь нарт насны авшиг айлдана. 

Үүний дараа Гандантэгчэнлин хийдийн зүгээс Дүйнхорын авшиг хайрласан багшдаа бат оршил өргөнө. Нийтэд зориулсан номын айлдварууд өдөр бүр 14:00-17:00 цаг хүртэл үргэлжлэхээр төлөвлөсөн. 

Дүйнхорын авшиг хүртэх үед Гандантэгчэнлин хийд рүү машинаар нэвтрэхгүй байхаар төлөвлөсөн. Учир нь маш олон хүн хийдийг зорих тул машины зогсоолын хүртээмж муу байх магадлалтай. Номын үйл ажиллагааны үед хоол ундны үйлчилгээний цэгүүд ажиллана" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
108
Зураг
ТЭНЭГЛЭЛ
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.233] 2024/8/11
Юу ч байдгийн, энэ Буддын шашныг монголчилоод гаднаас хамааралгүй болгох хэрэгтэй санагддаг.
0 | 0 Хариулах
Наран [66.181.189.209] 2024/8/10
Гантөмөр гэх худалч хулгайч хар хараалч сүг үхэж далд ор .Гэмгүй хэдэн малыг аянга ниргэсэн сурагтай байсан .Малыг биш энэ хэдэн бузар лам нарыг аянга ниргээсээ .Монгол яг эртний харанхуй бүдүүлэг төвд шиг болж байхад Засаг тэргүүлэж байгаа хэдэн хүүрнүд юугаа харж юугаа мэдэрч суудаг бол ?
1 | 1 Хариулах
[66.181.191.10] 2024/8/10
богдын цамц шатааж ариутгадаг чинь хаана байнаа? худалч юмнууд гэнээ
0 | 0 Хариулах
[66.181.191.10] 2024/8/10
🔥☸️ хураах гээд л. 34 удаа сануулсан. сануулгыг тайлбарласан. ‘‘‘‘аюуш өвөө’’’’ гэдэг ном 🤨
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/8/9
сайн байцгаана уу. С. Эрхбаяр гэгч этгээдээ, *Судар тарина* БИШ, "Судар тарни" БАЙЛГҮЙДЭЭ.
3 | 0 Хариулах
Зочин [209.35.95.13] 2024/8/9
Батцэнгэл гэж дарвайсан даравгар балиар хүн байнаа. Хажууд ирэх юм бол энэ хүнээс бөөлжис хүрнэ шүү. Хүчирхийлэгч нар бол лам нар, хүн алдаг хүмүүс бол хувалз лам нар, монголыг мөхөөгчид бол лам нар,Далай лам бол зальтай шар хувалз. Яаж тархи нь мансуурахаараа Далан худалч далай ламыг сайхан болгож хараад байдаг юм. Бүх худал энэ хүнд шингэсэн байгаа.
0 | 2 Хариулах
Ebe [103.212.162.164] 2024/8/9
Shaadag tsaraitai lamhai bn daa
0 | 0 Хариулах
Зочин [14.1.81.109] 2024/8/9
Сайхаан. Номонд сууж сэтгэлийн үндсээ номоор цэнгүүлсэн намрын налгар шар өдрүүд эхлэхнээ
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.107] 2024/8/9
Аврах хантааз өмсөхгүй тэнэг пиздааа нар шүү. Хэлэхлээр наадхаар чинь яахийн өмсөхгүй тухгуй гэж солиорно. Живбэл араас чинь явахгүй шүү гэхлээр гөлөг болно. Зөрүүдлээд живбэл хохь нь өөрийх нь сонголт
0 | 2 Хариулах
[66.181.191.10] 2024/8/10
ууж өмсөж аврагд гээд байгаа юмуу
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.248] 2024/8/9
Одоо наад хэн ч ойлгохгүй тангад номоо больцгоо!!! Дүйнхор гэж юу гэж байгаа юм бэ, хүүхэд хүчирхийлэгчид ээ?
4 | 7 Хариулах
Зочин [14.1.81.109] 2024/8/9
Зайлаа чи
0 | 2 Хариулах
Ebe [103.212.162.164] 2024/8/9
Shuud l bugsduud eheldeg garuud daa haha
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.13] 2024/8/9
Эргүү хүүрнүүд Төвөдөөр ном уншаад байх юм. Түүнийгээ ид шидтэй гэж хүмүүст ойлгуулна, өөрсдөө ч түүндээ мунхарнаа. Одоо энэ харанхуй эртны мухар үлгэрээ болио. Хүн танин мэдэх ш/у юм юм хөгжөөд байхад энэ нэг шашиндаа буцааж хүмүүсийг оруулж ухраагаад байна.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.183.55] 2024/8/9
Yamar atsaa yriad baigaan be
1 | 1 Хариулах
Зочин [59.153.112.232] 2024/8/9
Далай багш гэж бурхан багш нэг ч үг хэлээгүй юм бнлээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.245] 2024/8/9
их хөлгөний шажин дэлгэрсэн монгол оронд хүн болж төрсөн их хувь хишигтээ залбиръя
7 | 4 Хариулах
Зочин [103.212.116.213] 2024/8/9
Youtube дээр dalai lama tongue гэж хайгаад бичлэгийг нь үз дээ. Энэ том хүн олны нүдэнд ингэж байгаа юм чинь монголын лам нар бол тэр богд бацааныг хошногдож л байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [133.106.39.5] 2024/8/9
Юуугаа хайрласан гэнэ үү? Далай лам тэгээд хэлээ хөхүүлсэн үү бообоогоо хөхүүлсэн үү
2 | 5 Хариулах
Зочин [122.201.31.42] 2024/8/9
Монгол хүн мөн үү өөрөө
1 | 3 Хариулах
Зочин [103.212.116.213] 2024/8/9
Цээжээ дэлдсэн хөдөөний эргүү орк минь гадаад мэдээ уншиж бай. Наад далай лам чинь ноднин жил Энэтхэгт нэг жоохон бандийн урд хэлээ гаргаад миний хэлийг хөхчих гэж хэлж байсан. Youtube дээр dalai lama tongue гэж хайгаад бичлэгийг нь үз.
0 | 0 Хариулах
Зочин [178.115.66.242] 2024/8/10
Bishee urd zvgiin hujaa
0 | 0 Хариулах