ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батцэцэг: Филиппин улсаас боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарт ажиллах хүч авах боломжийн талаар ярилцсан

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало наймдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 

Өнөөдөр хоёр улсын Гадаад харилцааны сайд нар албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсныхаа дараа хамтарсан мэдээлэл хийв.

Тус айлчлал нь манай хоёр улсын хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны өндөр түвшний айлчлал юм.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Энэхүү түүхэн айлчлал нь Монгол, Филиппиний харилцаа, хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бататгахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. 

Албан ёсны хэлэлцээний үеэр Филиппиний Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн болон Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн ерөнхийлөгчийн хувьд Филиппиний анд нөхдийн сайн санааны тусламжид чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улсуудын хувьд манай хоёр улс цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг сайжруулах чиглэлд хамтран ажиллах болно. 

Монгол Улс Зүүн Хойд Ази дахь чухал түнш, АСЕАН-ийн нөлөө бүхий гишүүн орон Бүгд Найрамдах Филиппин Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгсөөр ирсэн. Өнгөрсөн онд бид дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэснийг дурдахад таатай байна" гэв. 

Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын Гадаад Харилцааны Яам хоорондын хамтын ажиллагааны ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулсан байна. Мөн спорт, боловсрол, соёл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгджээ.

Монгол Улс англи хэлийг албан ёсны гадаад хэл болгосонтой холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Сайд Б.Батцэцэг "Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, түүний дотор нийгмийн асрамж, үйлчилгээний салбарт хамтран ажиллах, Филиппин улсаас боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарт ажиллах хүч авах чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж тохиролцсон. 

Манай хоёр улсын найрсаг харилцааны гүүр болсон иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд иргэд харилцан визгүй зорчих тааламжтай нөхцөлийг улам сайжруулахад талууд цаашид хамтран ажиллана. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлж, монгол эмч, эмнэлгийн ажилтнуудыг Филиппин улсад богино, дунд хугацаагаар мэргэжлийн сургалтад хамруулах, тэдний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахад Филиппиний тал бэлэн гэдгээ нотолсон" хэмээв.

Одоогоор манай улсын бүх төрлийн гадаад паспорттой иргэд Филиппин улсад 21 хоногийн хугацаанд визгүй зорчдог. Зөвхөн бизнес болон аялал жуулчлалын зорилгоор зорчих паспортын хугацаа зургаан сараас доошгүй хүчинтэй хугацаатай, нутаг буцах эсвэл дараагийн улсад зорчих нислэгийн тийзтэй энгийн паспорт эзэмшигч иргэд 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [165.227.101.200] 2024/8/6
тийм ээ, монголчууд илүү олон жуулчдыг татахын тулд Филиппин, Тайландаас HoReCa талбарт эрүүл ахуй, зочломтгой байдлын стандартыг сурах хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.102] 2024/8/5
Самрах нь дээ . Монгол төрийн бодлого мөн үү , төрийн нэр бариад бна уу
2 | 1 Хариулах
Зочин [103.168.34.50] 2024/8/5
Гайгүй чадалтай монгол залуучууд нь гадагш дүрвээд л, зөрүүлээд баахан хятад, солонгос, вьетнам, филиппинүүд орж ирээд л. Монгол хүний төлөө төрийн бодлого гэж бна уу? Сонгуульд ялахын тулд хавтгай халамж тараахаас өөр ид шид алга шив дээ.
3 | 1 Хариулах
Сэтгэгдэл... Сэтгэгдэл [77.100.182.196] 2024/8/5
angli canadaar duuren flipinchuud odoo mongoloor duurchdeepeltsger buduun namhan har humuus
0 | 1 Хариулах
Зочин [202.179.18.211] 2024/8/5
angli helnii bagsh nartai bolj dee mnl-iin huviiin surguuliin gadaad bagsh nariin barag 80 huvi philipnchuud
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.211] 2024/8/5
geree baiguulaad l bna hend ashigtai bdag yum boldoo ,bayachuud ni angli amerik geed huuhdee surgaad bdag
0 | 0 Хариулах
geezer [64.119.31.216] 2024/8/5
Маш зөв. Монголд өрсөлдөөн хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.184.222] 2024/8/5
Баячуудад л хэрэгтэй айлчлал болж дээ
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/8/5
Баячуудад нууцыг нь хадгалах хэлгүй сайн ажилчид их хэрэгтэй байгаа юмаа
4 | 0 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/8/5
unendee naidvartai tsetserlegiin basgh, tuslah bagsh, geriin uilchlegch, huuhed hardag hun heregtei bshdeee
0 | 0 Хариулах
Зочин [185.220.103.7] 2024/8/5
Төр удирдаж мэдэхгүй хүмүүс бас энэ нам төрийг буруу чиглэлд явуулаад байгаа нь монгол хүмүүсээ гадагшаа хөөгөөд зөрүүлээд гадаадууд авч ирээд байгаагаар илт хар болно сөнөөр чиглэлтэй ажиллаж байна.
4 | 0 Хариулах
Ккк [103.41.93.114] 2024/8/5
ХАР ТАМХИНИЙ ХЭРЭГЛЭЭ ӨНДӨР.ДЭЭР НЬ ГОМО НАР ИХТЭЙ ДЭМИЙ ГАЗАР ДАА
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.59] 2024/8/5
Энгийн паспорттой иргэд 30 хоног визгүй байгаа шүү, мэдээгээ засаарай
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.95] 2024/8/5
хүүхнүүд нь америк тэтгэврийн өвгөнтэй сууснаа гайхуулаад л, нөгөөдүүл нь аймаар гайхаад л шүтээд л. шал муу ерын газар
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.95] 2024/8/5
англи хэлтэй байснаар, Америкийг дагаснаар хөгжчихдөг бол гарууд аль эрт хөгжсөн. ер нь улс орноо зөв чанга гараар хөгжүүлдэг болохоос тал тал тийшээ савчаад тэрийгээ ардчилал гээд хөөрөөд байснаар хөгждөг юм уу.
7 | 3 Хариулах
Зочин [113.32.45.203] 2024/8/5
яг ингэж бодогдож байна. манайх нэг л буруу тийшээ будаа тээгээд байх шиг
2 | 1 Хариулах
Зочин [103.212.116.95] 2024/8/5
хар тамхи цэцэглэсэн. гудамжиндаа буудаж унагаад л ерөнхийлөгч нь гээд нэг нөхөр
3 | 0 Хариулах
Зочин [103.212.116.95] 2024/8/5
хэрэггүй ээ. аймаар ядуу, банзал гэж жигтэйхэн. гомо нар зөндөө
4 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.40] 2024/8/5
БИД Ч БАЯЖЖЭЭ! ФИЛИППИН ҮЙЛЧЛЭГЧТЭЙ БОЛООД Л! ТЭДНИЙГ АМЕРИКИЙН БАЯЧУУД ҮЙЛЧЛЭГЧЭЭРЭЭ АВАХ ИХ ДУРТАЙ ГЭСЭН! ХАРИН МАНАЙ БАЯЧУУД ЖААХАН ХАРГИС ЮМ ШИГ БАЙГААМ НЭГ ФИЛИППИН ҮЙЛЧЛЭГЧИГ АЛЧИХСАН ДӨӨ!
2 | 1 Хариулах