ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Төв шуудангийн уулзвараас Энхтайвны гүүр чиглэлийн замын хөдөлгөөнийг гэнэт хаажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Улсын Драмын Эрдмийн Театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил энэ сарын 16-наас эхлээд буй.

Засварын ажилтай холбогдуулан Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр чиглэлийн буюу Хүүхдийн ордны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагаас хаажээ.

Дулааны шугамын шинэчлэлийн ажлыг гүйцэтгэгч "Рутан" ХХК-ийн инженерийн хэлж буйгаар гурав хоногт багтаан уг хэсгийн шугамыг сольж дуусгах юм байна. 

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

Драмын театрын үүднээс Багшийн дээд хүртэлх дулааны шугам 300-гийнх байсныг 500, усныхыг 400-500-гийн шугам болгож, хонгилын системд оруулах бөгөөд шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Нийслэлийн дулааны зарим шугам 60-аад жил болсон учир сольж байгааг албаныхан мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг