Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Төрхүү: Драмын театраас Багшийн дээд хүртэлх шугам сүлжээг шинэчлэх ажлыг есдүгээр сарын 1-н гэхэд дуусгана

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын Драмын Эрдмийн Театраас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлжээ.

Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү дээрх байршилд ажиллаж дараах мэдээллүүдийг өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 18 байршилд ус, дулааны шугам сүлжээ солих ажил үргэлжилж байна. Уг шугам сүлжээнүүд нь 60-аад жил болж байгаа учир солино.

Барилга байгууламж их баригдахын хэрээр дулаан хүрэлцэхгүй байгаа учир шугам сүлжээгээ томсгож байна. 

Драмын театрын үүднээс Багшийн дээд хүртэл явах дулааны шугам хуучин 300-гийн шугам байсныг 500-гийн шугам болгож, усныхыг 400-ээс 500-гийн шугам болгож байна. Өнгөрсөн жил иргэд эсэргүүцээд явуулж чадаагүй. Иргэддээ хандаж хэлэхэд дулаан, өнөтэй өвөлжихийн тулд энэ шугамуудыг явуулахаас өөр арга байхгүй. Мөн 10-р хорооллын байршилд томоохон шугам явж байгаа. 

Цаг агаарын байдалтай уялдаж ажиллахаас өөр аргагүй байна. Хур бороо багатай бол есдүгээр сарын 1-н гэхэд дуусгана.

Цэвэр усны хязгаарлалт хийгээгүй. Халуун усны хязгаарлалтыг хоёр орон сууц, гурван аж ахуйн нэгж байгууллагад хийгдсэн" гэв.