ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын сонгуулийн 12 тойрогт 42 хүн бие даан нэр дэвшжээ

A.Жаргал
2024 оны 6 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцогчид өнөөдөр 08:00 цагаас эхлэн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч, сурталчилгаагаа эхлүүлж байна.

Энэ удаагийн сонгуулийн 12 тойрогт нийт 42 хүн бие дааж нэр дэвшиж байгаа юм.

УИХ-ын 2 дугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс аймагт 14 хүн өрсөлдөх гэж байгаа нь хамгийн олон бие даагчтай тойрог болж байна. Мөн УИХ-ын 11 дүгээр тойрогт тав, УИХ-ын 4, 5, 6, 9 дүгээр тойрогт тус бүр дөрвөн бие даагч өрсөлдөнө.

iKon.mn сайт сонгуулийн үеэр уншигч та бүхэнд цогц мэдээлэл хүргэх зорилгоор "Сонгууль 2024" хуудсаа нээгээд буй. Энд хуудаснаас та өөрийнхөө амьдарч буй тойрогт нэр дэвшиж буй хүмүүс, мөрийн хөтөлбөр зэрэг бүрэн мэдээллийг авах боломжтой.