Уншиж байна ...

“14 настай хүүхдийг УИХ-ын гишүүн хүчирхийлсэн гэх хэрэг мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй”

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цахим орчинд “УИХ-ын гишүүн 14 настай охин хүчиндсэн гэх хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шатанд дарагдсан” гэх мэдээллүүд гарсан.

Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-ын Олон Нийттэй Харилцах Албанаас тодрууллаа.

Цахим сүлжээнд гарсан дээрх мэдээлэлтэй холбоотой гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг мөрдөх байгууллагад бүртгэгдээгүй, шалгагдсан тохиолдол байхгүй. “14 настай охиныг УИХ-ын нэр бүхий гишүүн хүчирхийлсэн хэрэгт холбогдож, Нийслэлийн прокурорын шатанд дарагдсан” гэдэг нь ташаа мэдээлэл гэв.

 

Эх сурвалж: УЕПГ

Зураг
13 | 18 | 17 цаг