Замын-Үүд-Эрээний авто замын боомтыг улирлын чанартай буюу дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл зургаан сарын хугацаатай 24 цагийн горимд шилжүүлэх Монгол, Хятадын талын шийдвэр гарчээ.
Тус хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Өнгөрсөн онд 14 хоногийн хугацаанд Замын-Үүд-Эрээний авто замын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох туршилтыг зохион байгуулж, нийт дөрвөн орны 1,398 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна.
Тээвэрлэлт хийсэн жолооч нарын төлөөллөөс түүвэрлэн судалгаа авахад 90 хувь нь "24 цагаар ажиллах нь зөв цаашид 24 цагийн горимоор ажиллуулахыг дэмжиж байна" гэж хариулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!