Монгол Улс метротой болохоор шийдэж, анхны тендерийг Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газраас өчигдөр зарлав. Энэ нь метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендер.
Уг нь нийслэлийн төсвийг тодотгож байж, метроны төслийг санхүүжүүлэхээр болсон байдаг.
Гэвч "Улаанбаатар метро бүтээн байгуулалтын олон улсын тендерийг 2024 оны хоёрдугаар сарын 29-нд зарлалаа" гэсэн агуулга бүхий хоёр өөр төрлийн самбарыг гудамж, талбайд байршуулжээ.
Тендерийн урилгаас харвал орон нутгийн төсвөөс нийт 181,935,000,000 төгрөгөөр санхүүжүүлнэ, тухайн онд санхүүжих төсөвт өртөг 54,580,500,000 төгрөг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!