ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Метроны төслийн зөвлөх, гүйцэтгэгч хоёрыг ирэх сард зарлана

Б.Энхзаяа, Өдрийн сонин
2024 оны 1 сарын 10
Өдрийн сонин
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хотын дарга Х.Нямбаатар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй өчигдөр уулзаж, метро болон бусад томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Уулзалтаар яригдсан сэдвүүдийг тоймлон хүргэе.

МЕТРОНЫ ТӨСӨЛД УЛААНБААТАР ХОТ САНХҮҮЖИЛТЭЭ ГАРГАЖ, НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРЭЭР 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ БАГТААЖ БАРИНА

Метроны анхны санаа, ажил 1980-аад оны дундуур Улаанбаатарт тавигдсан. 1983 онд тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэд Улаанбаатар хотын төвд таван цооног өрөмдөж, метро барих хөрсний шинжилгээ хийсэн байдаг. Улмаар Улаанбаатар хотын хүн ам ихсэж 2005 оны үед түгжрэлийн анхны дохио бий болсон. Энэ үед тухайн үеийн Хотын удирдлагууд Азийн хөгжлийн банк болон бусад донор байгууллагуудтай хамтран их багтаамжтай тээврийн хэрэгслийг Улаанбаатарт нэвтрүүлэх суурь судалгааны ажлууд эхлүүлсэн.

2009 онд Азийн хөгжлийн банк Жайкатай хамтран судалгаа хийж, 2011 онд Сөүлийн инженерингийн компани болох "Сусонг инженеринг" ХХК анхны урьдчилсан ТЭЗҮ боловсруулжээ. 2013 онд Жайка дээрх ТЭЗҮ, өмнөх судал гаанууд дээр үндэслэн одоогийн нэг шугамтай, 18.3 км метроны ТЭЗҮ-г боловсруулж манай талд хүлээлгэж өгсөн.

Бидэнд метротой болох хоёр арга зам байгаа. Эхнийх нь урьдчилсан ТЭЗҮ-гээ үндэс болгоод араас нь ажлын зураг зуруулж түүн дээрээ суурилж метроны тендерийг зарлах. Эсвэл одоогийн урьдчилсан ТЭЗҮ дээр суурилан ЕРС нөхцөл буюу түлхүүр гардуулах гэрээний нөхцөлөөр явах гэсэн хоёр сонголт дээр ирчхээд байна.

Япончуудын хувьд бидэнд "Та нар энэ төслөө ЕРС нөхцөлөөр зарласан нь эдийн засгийн үр өгөөжтэй. Учир нь хүний хийсэн ТЭЗҮ, зураг дээр өөр гүйцэтгэгч шалгарахаар заавал барилгын хийцлэлд өөрчлөлт оруулдаг үрэлгэн зардал гардаг. Хоёрт ЕРС нөхцөл дотроо зургийнхаа өртгийг шингээгээд явбал гүйцэтгэгч компани өртөг багатай барих боломж бий" гэж байгаа. Үүний дагуу ЕРС нөхцөлөөр явахад бас хоёр асуудал гарч ирсэн. РМС буюу гүйцэтгэгчид хяналт тавьж явдаг зөвлөх үйлчилгээ болон гүйцэтгэгчээ шалгаруулах хоёр ажил бидний өмнө хүлээгдэж байна.

Урьдчилсан ТЭЗҮ гурван сонголттой байсан.

Нэгд япончууд өөрсдөө 1.7 тэрбум ам.доллароор барьж өгье гэсэн.

Хоёрдугаарт та нар өөрсдөө төслийн менежментээ авч яваад мөнгө босгоод багаа олж чадвал 1.5 тэрбум ам.доллар болно.

Гуравт та нарт бэлэн санхүүжилт нь байгаа тохиолдолд нээлттэй тендер зарлаад үнээр нь өрсөлдүүлбэл 1.3 тэрбум ам.долларт багтааж барих боломжтой гэсэн. Үүнээс бид гурав дахь хувилбарыг сонгосон. Үүн дотроо РМС-г давхар багтаана. Төслийг эхнээс нь дуусан дуустал захиалагчийн өмнөөс хяналт тавиад гүйцэтгэлийг тухай бүрд нь харж түүнийх нь дагуу бид хянаад явах ёстой юм.

Олон улсын жишгээр РМС-гийн өртөг нийт төсөвт өртгийн 4-6 орчим хувь байдаг юм байна. Энэ сарын 20-ны дотор РМС-г зарлана. Зэрэгцээд Cap шинийн баяраас өмнө гүйцэтгэгчийг зарлана. Үүний дараа ЕРС нөхцөлөөр гүйцэтгэгч ажилдаа орох боломж бүрдэнэ гэсэн ажлын дараалалтай байна.

МЕТРОНЫ ЗАМЫН НИЙТ УРТ 18.3 КМ БАЙХААС 6.6 КМ НЬ ГАЗАР ДООГУУР ЯВНА

Метроны маршрут бол Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл ойролцоогоор 17.6 км, депо дотор зай талбайтайгаа нийлээд 18.3 км орчим нэгдүгээр шугамтай төлөвлөсөн. Үүнээс гадна хоёр дахь хувилбар гарч ирсэн. Тодруулбал Улаанбаатар хотын түгжрэлд нөлөөлж буй Яармагийн замын ачааллыг шийдэхийн тулд энэ маршрутаар зүүн талаас Амгалангаас явуулаад Таван шар өнгөрөн төмөр замаар давуулаад "Степпа Арена" хүргэнэ.

Түүнээс цааш газраар LRT нөхцөлөөр Хөшигийн хөндий хүргэх 60 орчим км урт ЕРС нөхцөлөөр тендер зарлах хувилбар яригдаж байна. Үүнийг урьдчилсан ТЭЗҮ-тэй харьцуулан, гаднын зөвлөхүүдтэй ярилцаж байгаад шийдлээ олно. Метроны аль ч хувилбараар явсан бай 6.6 км нь далд явна. Газрын гүнээр явахын хэрээр өртөг өсдөг юм байна. Зах хэсэг дээрээ Офицеруудын ордны орчмоос газар доогуур орно. Аравдугаар хорооллын ногоон байгууламжийн орчмоос газар доороос гарч ирээд ил гараад явах юм.

Засгийн газрын түвшинд метрогоор дагнаж мэргэшсэн дөрөвхөн хүн байдаг. Тэднийг ажлын хэсэгт оруулсан. Түүнээс гадна гадаадад байгаа метроны төсөл дээр ажиллаж байгаа монгол залуучуудтай холбогдлоо. "Та хэд Монголд ирээч. Нийслэлийн нийтийн тээврийн зөвлөх үйлчилгээг бүхэлд нь хариуцаж яваач" гэдэг хүсэлт тавьсан. Гаднынханд зөвлөх үйлчилгээний зардал өгч байгаа учраас гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ санал болгоё гэдэг байдлаар ярьж байна. Өмнөд Африк, АНУ, Япон, Зүүн өмнөд Азийн орнуудад энэ чиглэлээр ажиллаж байгаа залуус байна.

Энэ төсөл дээр Засгийн газрын зүгээс гүйцэтгэлийн баталгааг гаргаж өгөхөөр тохирсон. Айлын тал өөрийнхөө мөнгийг гаргаад төслийн 20 хувь, 30 хувийн гүйцэтгэлийг хийгээд РМС гүйцэтгэл бүрэн байна гэж бичиж өгвөл Төрийн сангаас санхүүжилт шилжүүлдэг зарчмаар явна.

Санхүүжилтийн хувьд Улаанбаатар хот метроны санхүүжилтийг өөрсдөө хариуцна. Ирэх жилүүдэд улсын төсөвт нийслэл хөрөнгө төвлөрүүлэхгүй байя гэдэг зарчим дээр Сангийн яамтай ойлголцож байгаа. Хот жилд дунджаар 100 гаруй сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Энэ мөнгө болон бусад урсгал зардал үр ашиггүй хөрөнгө оруулалтаа хэмнэх замаар метроны төслийг ойрын дөрөв таван жилд санхүүжүүлж дуусгана.

АВТОБУСНЫ БОГИНЫН РЕЙС НЭВТРҮҮЛЖ, 1,000 ТӨГРӨГИЙН БИЛЕТЭЭР ДӨРВӨН УДАА ЗОРЧИНО

Автобусны хувьд өчигдөр (уржигдар) 50 автобус Улаанбаатар руу хөдөлсөн. Маргааш (өнөөдөр) 50 автобус гарна. Хоёр хоногийн дараа өдөр дахин 50 нь гарна.

Нэг хоног өнжөөд 50, 50 автобус авсаар энэ сарын сүүлч гэхэд 600 автобусаа гүйцээж авна. Нэгдүгээр сарын 20-ноос нийтийн тээврийн шинэ маршрут болох богинын рейсүүдийг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.

Жишээ нь хойд талаас Зунжингийн чиглэлээс хөдлөөд Нисэх хүртэл явдаг чиглэл бий. Бага тойруугийн түгжрэлийн үед энэ чиглэлийн автобуснууд нэг талд нь гацчихаад нөгөө талд нь хүмүүс хүлээгээд байдаг. Тиймээс нийтийн тээвэрт ашиглаж байгаа программ хангамжид өөрчлөлт хийж рейсүүдийг богино болгосон.

Зунжингаас ирээд Төв талбай дээр хүнээ буулгаад буцна. Урдаас Нисэх Яармагаас ирээд Төв талбай дээрээс буцна. Хэвтээ тэнхлэг дээр Офицер-Таван шарын хооронд л явна. Таван шараас цааших чиглэлүүд рүү өөр автобус явна.

Автобусны хөдөлгөөнд саад учруулахгүйгээр нэгдүгээр эгнээг чөлөөлөхөөр төвийн шугам дээр 75, босоо шугам дээр 224 тэмдэг тэмдэглэгээ хийж жолооч нартаа сануулах гэж байна. Нөгөө талаар төвийн шугам дээр гурван эгнээгээр явж болдог. Гэтэл босоо тэнхлэг дээр замууд хоёр эгнээ болчихдог юм байна. Тиймээс эхний ээлжид эгнээнүүдийг өргөсгөх ажлууд хийнэ. Гурван эгнээ болгож, нэгдүгээр эгнээг чөлөөлж автобус явуулахад зориулна.

Автобусны хувьд хүндрэлтэй нь жолооч болон бааз. Зорчигч тээврийн нэгтгэлийг салгана. Дээр нь Тэнүүн-Огоотой АТГ дээр өр авлагын тооцоо нийлэх үнэлгээний ажил хийж байна. Тэнүүн-Огоог шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлоо барагдуул гэдэг чиглэл өгсөн. Үүний дагуу тус компанийн дөрвөн баазыг ногоон автобусны урьдчилгаанд шилжүүлсэн мөнгөний тодорхой хэсэгт авахаар үнэлгээ хийж байна. Ингэснээр нийтийн тээврийн авто баазын хүртээмж 70 орчим хувьтай хангагдана. Цаана нь 20-30 хувийг дахиж тендер зарлаж шийднэ.

Нэг сайн мэдээ нь төрийн ч, хувийн ч хамаагүй бүх компаниас шинээр орж ирж байгаа автобусны мөнгийг cap бүр тодорхой хэмжээгээр хүүтэй авахаар хэлцлүүд хийж байна. Ингэхдээ үнэ төлбөргүй зорчдог хүмүүсийн төрийн сангаас шилжүүлдэг мөнгөнөөс суутгаж аваад дэргэдээ нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрүүлнэ.

Цаашдаа нэг дор 500, 600 автобус авахгүй. Хугацаа дуусах гэж байгаа автобусны тоогоор 20, 30-аар авдаг эргэлт үүсгэнэ.

Нэг хүн нэг автобусанд суухад 1,350 төгрөг төлбөл нийтийн тээвэр ашигтай ажиллах юм билээ. Гэхдээ одоо үнэ нэмэх боломжгүй. Ямартаа ч хоёрдугаар сарын 1-нээс богинын рейс эхлэхээр зорчигч нэг удаа суухдаа 1,000 төгрөг төлье, тэр билетээрээ өдөрт дөрвөн удаа зорчих ажлыг туршиж эхэлнэ.

Цаашид автобусны олон шугам байхаас илүү трамбай их хотод илүү тохирно гэж үзэж байгаа. Манайд одоо оргил цагийн үед нэг буудал дээр гурав, дөрвөн автобус ирээд хүнээ гүйцэд авч явж чаддаггүй. Харин трамбай нэг авахдаа 400, 500-гаар нь аваад явчихдаг. Өөрийн тусгай замаар явдаг учраас соёлтой тохитой үйлчилгээ гэж харж байгаа. 2024 онд трамбайны чиглэлүүдийн ТЭЗҮ боловсруулах судалгааны ажил эхлүүлэхээр төлөвлөж байна.

2024 оны сүүл 2025 оноос эхэлж Улаанбаатар нийтийн тээврийн шинэ төрлийг өлгийдөж авах гэж байгаа. Яармагаас Хархорин хүртэл дүүжин тээврийн эхний шугам ашиглалтад орно. Гуравдугаар сарын сүүлчээр барилгын ажил эхлээд энэ оны төгсгөл гэхэд баригдаж дуусах ёстой. Ингээд зургаан сарын зүгшрүүлэх дадлагажуулах ажлыг хийнэ.

ХАР БОЛОН ЕРДИЙН ТАКСИЙГ ҮЙЛЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛНЭ

Хоёрдугаар сард Улаанбаатар хотод таксины шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Хуучин "Сити" хэмээх шар такси байсан. Гэтэл суурь үнийг хөдөлгөж өгөхгүй байсаар дампуурчихсан юм билээ. Бидний нийтээрээ ярилцах ойлгох нэг зүйл бол суурь үнийг хэт их барьдгаас болоод эрчим хүч, төмөр зам. цахилгаан дулаан, нийтийн тээврийн салбар дампуурч байна.

Цаашид таксийг хоёр төрөлтэй болгоно. Нэг нь хар такси, нөгөө нь ердийн такси. Хар такси нь жаахан үнэтэй, өндөр зэрэглэлийнх. Ердийн такси нь арай хямд.

Гаднын улс орнуудад таксины хэд хэдэн янзын бизнес модель байдаг юм байна. Нэг нь такси баазтай, жолооч авч цалинжуулж ажиллуулдаг. Нөгөө нь uber маягийн такси баазгүй, жолооч нарыг аппликэйшн дээр нэгтгэж явдаг. Бид үүний дундуурх бизнес моделийг тооцож байна. Бидэнд сайн тал байна. Манай улсад 80 гаруй мянган хүн албан болон албан бусаар таксинд явдаг. Энэ бол такси барих хүний нөөц байна гэсэн үг. Бид тэдэнд стандартын зөв жолоотой, таксиметртэй, аюулгүй байдлыг хангасан бүхээгтэй таксины шинэ моделийг санал болгоно.

Нэгдсэн стандарт бариулдаг франчайзингтэй моделийг боловсруулж байна. Ирэх сараас олон нийтэд танилцуулна. Анхаарах нэг зүйл бол манайд цахилгаан машин явахад нэлээд хүндрэлтэй. Тиймээс манай таксины үйлчилгээнд тохирох машин нь хайбрид.

БАЯНБОГД НҮҮРСНИЙ ТӨСЛӨӨС УЛААНБААТАРЫН ТОЙРОГ ХУРДНЫ ЗАМЫГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Гуравдугаар сард эхлүүлэх томоохон хөрөнгө оруулалтын ажил бол Улаанбаатар хотын тойрог хурдны зам. Энэ сарын 15-нд хэлэлцээр эхэлнэ. БНХАУ-ын "Чайна констракшн коммуникейшн" ХХК-ийн охин компанитай хэлэлцээр хийж байна.

Тодруулбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байгаа Баянбогд нүүрсний төсөл бий. Одоогоор 3,000 гаруй тууш метрийн өрөмдлөг хийж байна.

БНХАУ-ын талтай "Энэ ордыг та нар ашигла. Гэхдээ хугацаатай. гаргаж байгаа бүтээгдэхүүнийг бүтээгдэхүүн хуваах зарчмаар ногдол авна. Тэр ногдолд тохируулж ирээдүйд олох ашгаасаа урьдчилж Улаанбаатар хотын тойрог хурдны зам, II, III метроны шугам болон бусад төслүүдийг санхүүжүүл" гэдэг хэлэлцээр хийж байна. Хэлэлцээр дууссаны дараа УИХ-д танилцуулна. Зөвшөөрвөл гуравдугаар сарын сүүлчээс Туул талаас тойрог хурдны замын ажлыг эхлүүлнэ.

ЗУУН АЙЛ, 32-ЫН ТОЙРОГ, ДЭНЖИЙН 1,000 ОРЧМЫН 700 ГА ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 12 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ БАРИНА

Улаанбаатар хотод түгжрэл, агаарын бохирдол гэсэн хоёр том асуудал байгаа. Тиймээс дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар газар олголтыг зогсоосон. Өөрөөр хэлбэл, яндангийн тоог нэмэхгүй. Нөгөө талаар жил бүр 40, 50 мянган машин оруулж ирж хөдөлгөөн нэмж байгаа. Ирэх долоо хоногт НИТХ хуралдаж, шинээр автомашины дугаар олголтыг зогсооно. Хамгийн их асуудал үүсгэж байгаа утаа, түгжрэл хоёрын дээд хязгаарыг тогтоож түүнээс дотогш хумих тактик руу явна.

Энэ үүднээс гэр хорооллыг иж бүрнээр шийдэхийн тулд нийслэл өөрөө газар чөлөөлөлтийг манлайлж оролцоно. Газрыг чөлөөлөөд барилгын компаниудад төлөвлөлтийн зургийг зурж өгөн, дундах зам, инженерийн шугам сүлжээг татаж өгөх загвараар гэр хорооллын 200 мянган айл өрхийг орон сууцжуулах шинэ бодлого эхэлж байгаа.

Эхнийх нь Сэлбэ, Баянхошуу. Сэлбэ хороололд 12 мянган айлын хороолол барина. Ингэж чадвал Зуун айл, 32-ын тойрог, Дэнжийн 1,000 орчмын 700 га газар дээр байгаа айл өрхийг шинээр барьсан 12 мянган айлын орон сууцанд нүүлгэн шилжүүлнэ. 700 га газрыг хувааж төлөвлөлт хийнэ.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ТЭНЭГЛЭЛ
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
61 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.13] 2024/3/25
Наад зөвлөхын тендерт материал өгсөн монгол компаниудын хийсэн туршлага дотор барилга орон сууцны зураг төсөл хийсэн ч гэх шиг ,, замын тэр тусмаа мётроны зөвлөх үйлчилгээний тендёо гэж байхад арай л юм аа.бодь өүаа бас хэдэн компани б сан шүү...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.151] 2024/1/12
Төгс төсөл гэж байхгүй
0 | 0 Хариулах
Tuya [50.98.54.166] 2024/1/11
Энэ бүх ажлаа зоригтой хийгээрэй. Хотод маань их өөрчлөлт гарна гэж дэмжиж хүлээж бна.
1 | 0 Хариулах
Зочин [50.98.54.166] 2024/1/11
Дэмжиж бн. Өөдрөг сайхан мэдээ бн
1 | 0 Хариулах
Latin49 Jean Paul Gaultier. [59.153.114.73] 2024/1/10
tegeed mungu baigaa yum bol hurdan odoo unuu margaashgui ehluuleech tsag aldah hereg yu baina
1 | 0 Хариулах
Зочин [103.143.40.145] 2024/1/10
Япончуудаараа бариулаачээ!! Өөрсдөө худлаа шүү! Дахиад үлгэр болно
2 | 1 Хариулах
GG [203.217.139.240] 2024/1/10
Davsaa tsatsaj chadakhgui baij metro gej khutsaad khulkhidaad jaakhav dee NYAMBAATARAA, songuulias umnukh show juum biz dee!!!
3 | 0 Хариулах
сийхгүй гар [192.82.92.204] 2024/1/10
Гуцаа гуч зүгээр л давсаа цац, метро байтугай амархан давс цацаж чадахгүй хэвтэж сийхгүй гар шүү хахаха
3 | 2 Хариулах
иргэн [103.41.93.78] 2024/1/10
Хотын даргынхаа сэтгээд зүтгээд байгаа ажлуудыг бүрэн дэмжиж байгаа. Хийх хүн аргаа олно. 7 жилийн өмнөөс эхэлсэн бол метротой трамбайтай түгжрэл мартагдсан байхгүй юу. Сонгуулийн маргааш нар манддагаараа мандаж, намар болдогоороо болно. Самрагчид сарнин зайлах болтугай.
1 | 5 Хариулах
Зочин [66.181.181.216] 2024/1/10
Төлгөн коммунист
5 | 1 Хариулах
И [202.21.108.20] 2024/1/10
Улсын хэмжээнд цахилгааны дутагдалд орчихоод бхад юун метро...элиирэх юмаа
3 | 1 Хариулах
Зочин [66.181.180.45] 2024/1/10
Дугаар олголтоо зогсоогоод яг яах юм бол, шинээр унаа авах, дугаар авах хүмүүсээ тэгээд яах юм, бид хөгжиж өсөж олуулаа болно биз дээ, аягүй бол бас нөгөө нүүрс тээврийн с зөвшөөрөл шиг хахуулийн эх үүсвэр болно, харин түүний оронд үнийг нь олигтойхон нэмээд өгвөл яасан юм, тэртэй тэргүй шаглаад хувь хүний халаас руу орсноос улсын төсөв рүү орж байг?
2 | 0 Хариулах
lol [66.181.189.25] 2024/1/10
за яахав сэрэхгүй бол сайхан л зүүд бн. Энэ бүхэнд чинь эрчим хүч хэрэгтэй. Оросоор айлуудынхаа тогыг хязгаарлуулаад сууж байж метоогоо яаж явуулах вэ. Эсвэл нүүрсээр явдынмуу?
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.46] 2024/1/10
Авлигачидыг цаг нь болохоор хэлэн зарлан гэдэг шиг ккк
2 | 0 Хариулах
Zochin [202.9.40.20] 2024/1/10
Нямбаатар [хориотой үг] бөөснөөсөө салаагүй хотод орж иржээ....
3 | 0 Хариулах
Зочин [66.181.180.151] 2024/1/10
Таксины төрөл гээч
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.89] 2024/1/10
Нямбаатар чи зүгээр боль тэхүү. Угаасаа та нам ахиж хэзээч сонгогдохгүй. Яг хийнэ гэсэн хүмүүсд орхи наадхаа. Худлаа ажлын хэсэг нтр гээд илүү зардал гаргах гээд байх юм.
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.239] 2024/1/10
Такси 2 төрөл байна гэнэ үү? Такси хэдэн төрөл байхыг зах зээлийн эрэлт шийддэггүй хотын дарга шийдэх юм уу? Мэдрэл юмаа.
3 | 0 Хариулах
Зочин [103.229.176.132] 2024/1/10
чи таван үерээ хийгээд ч дуусахгүй ээ муу суга
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.186] 2024/1/10
Нямбаа намдаа сонгуулийн санхүүжилт олохоор олон ажил самарч бна ингэх гэж л хотод ирсэн дараа бүүр том албан тушаалаар шагнуулах наймаагаа аль хэдийн тохирчихсон пээдгэр бгаа матигар шүү
6 | 0 Хариулах
Зочин [210.217.57.227] 2024/1/10
Удахгүй ес болно гээл зүүдэлж байгаа
4 | 0 Хариулах
Зочин [202.21.107.66] 2024/1/10
Өнөөдөр цахилгаан дулааныхаа асуудлаа шийдэж ч чадахгүй ганц нүхэн гарцыг жилийн турш барьж байгуулж чадахгүй байж сонгуулиас сонгуулийн хооронд попрон амьдардагаа боль МАНгарууд минь
8 | 0 Хариулах
Зочин [202.179.25.203] 2024/1/10
ЗҮЙРЛЭВЭЛ 40 БИДОНД 80 ЛИТР УС ХИЙХ ГЭЭД БУЙТАЙ АДИЛ ЮМ ДА. 4 УУЛЫН ДУНД 800,000 ХҮН БАГТАНАА ГЭЭД БАЙХАД Л 1,600,000 ХҮН ЧИХЭХ ГЭЭД БАЙГАА ТАНЬ. МЕТРО БҮҮ ХЭЛ ТЭНГЭРЭЭР ЗАМ ТАВИАД Ч БАГТАХГҮЙ. 1 - ДҮГЭЭРТ ТӨМӨР ЗАМАА ХОТЫН ЗҮҮН ЗАХААР БАТСҮМБЭРЭЭС ХОНХОР ЧИГТ ХОС БОЛГОЖ ГАРГАХ. 2-ДУГААРТ ТӨМӨР ЗАМЫН ТРАСС ДАГУУ ӨРГӨН АВТО ЗАМ ТАВИХ. 3-ДУГААРТ БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛАА ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН,АЛТАНБУЛАГ СУМАНД ГАРГАХ / ХОТООС 50 КМ/. 4- ДҮГЭЭРТ УЛСЫН БОЛОН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ МӨН ТИЙШ НҮҮЛГЭХ. 5-Р ДУГААРТ БҮХ ШОРОН БОЛОН ЦЭРГИЙН АНГУУДИЙГ ХОТООС ГАРГАХ . ИНГЭВЭЛ ХАРИН МЕТРО БАРИХ ХЭРЭГГҮЙ БӨГӨӨД ....УЛААНБААТАР ХОТОД ЯГ Л 800,000 ХҮН ҮЛДЭНЭ.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.189.138] 2024/1/10
Энэ төсөл юу ч болохгүй, энэ яриа ингээд агаарт үлдэж, тэр сонгосон компани хэдэн жилээс АТГ-д шалгагдана …
7 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
СҮҮЛИЙН 8 ЖИЛ МЕТРО ЯРЬЖ БАЙНА ДА. ИХЭВЧЛЭН СОНГУУЛЬ ДӨХӨХЛЭЭР ЯРЬНА. 8 ЖИЛ ЮУ ХИЙВ. НОГООН АВБОБУСНЫ ХУЛГАЙ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ СУМ ОРОН НУТАГТ ХЭРЭГТЭЙ ХЭРЭГГҮЙ СОЁЛЫН ТӨВ БАРЬЖ НУРААЖ ХУЛГАЙЛАХ ШИВ ДЭ.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.189.138] 2024/1/10
Яг яг… ёстой 8 жил юу ч хийж чадаагүй
3 | 0 Хариулах
Зочин [101.115.15.116] 2024/1/10
Трамвай ч ялгаагүй л гацна шдээ.
3 | 0 Хариулах
зайлаа МАНин худалч псдаа [66.181.160.97] 2024/1/10
жайкагийн 2016-2017 онд азийн хөгжиж байгаа орнуудад хэрэгжүүлсэн метроны төслөөр вьетнам, азийн хамгийн ядуу бангладеш зэрэг орнууд 2022 онд метротой болчихсон одоо 2 дах шугамаа тавьна гээд явж байна, энэ төсөл монголд эхэлж хэрэгжих байсан суурь судалгаа нтр бүгд хийгдээд яг ажил нь эхлэх болход МАНингууд гараад ирсэн тэгээл шууд бүгдийг гацааж зогсоож хахууль нэхэж үргээж эхэлсэн ингээд монголд дахиад жайкагийн төсөл хэрэгжихээргүй болсон. 1980аад онд америк япон гээд орнууд монголд метро барих санаачлага гаргаж хандив цуглуулан яг барих болход МАН-ы хэдэн оросын тавиулууд оросруу матаас бичиг нтр явуулж монгол талаас судалгаа төсөлд оролцсон хүмүүсийг хэлмэгдүүлж хориж цөлж байсан. ер нь МАНингууд монголыг аль болох дорой буурай арчаагүй байлгах ганц зорилготой үүндээ ч амжилттай хүрч байгаа долоогч эргүү малнуудынхаа ачаар.
11 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
ЯАГААД ЗААВАЛ СОНГУУЛЬ ДӨХӨХЛЭЭР ЭНЭ МЕТРОГ ЯРЬДАГ ЮМ БЭ. 4 ЖИЛ ТА НАРТ БАЙСАН ШҮҮ ДЭ. ХААНА БАЙНА. ӨМНӨХ БАС 4 ЖИЛ БАЙНА.
7 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/1/10
Мөтронд УБ-нхан хууртагдаж сонгоно гэж таамаглал дэвшүүлж бодоод байна уу ?
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.126] 2024/1/10
Дугаар олголтыг зогсоож болохгүй. Нугалаа завхрал гарна шүү.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
УТААГ ХУМИХ ТАКТИК БАРЬНА ГЭНЭЭ. БАС Л ЯРЬЖ БАЙГААМ ШҮҮ.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
УЛААНБААТАР ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ ӨӨРӨӨ УРТААШАА БАЙДАГ. ГАЗАР ЗҮЙН НӨХЦӨЛ БАЙРЛААСАА БОЛООД. МЕТРО БАРИХ НЬ ТИЙМ Ч ЗОХИМЖТОЙ БИШ. ГАНЦХАН УРТААШАА ТАВИГДАНА. ТЭР ЗАЙ НЬ ҮСРЭЭД 20 ХОН КМ. ОДОО БАЙГАА ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАХАА БОЛЬЖ ОРОНД НЬ БАРИХ ТООЦООЛОЛ БАЙСАН. ГЭХДЭЭ ЗААВАЛ МЕТРО ГЭХГҮЙ РЕЙЛБУС Ч БАЙЖ БОЛОХ ЮМ.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮС ЮУ ДУРТАЙГАА ЯРЬЖ ХОТЫН ДАРГА ХИЙЖ БАЙНА. ОДОО БАЙГАА ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАХАА БОЛЬЖ ОРОНД НЬ МЕТРО БАРЬНА ГЭДЭГ САНАА ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ БАЙСАН. ЗААВАЛ МЕТРО ГЭХГҮЙ РЕЙЛБУС Ч БАЙЖ БОЛОХ ЮМ. ТӨВ ЗАМ ДЭЭР МЕТРО БАРИХ ХОЁР УРСГАЛ ГАРГАНА ГЭДЭГ БҮТЭХГҮЙ САНАА ЮМ.
2 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
ЭНЭ ДҮҮЖИН ТЭЭВЭР МЕТРО БОЛ ОЛОН СОНГУУЛЬ ДАМНАЖ ЯРИГДДАГ СЭДЭВ ТӨДИЙ ЗҮЙЛ БОЛСОН. СОНГУУЛИЙН ӨМНӨ ЯГ БАРИХ ГЭЖ БАЙГАА МЭТ БҮЛТЭРНЭ. СОНГУУЛИЙН ДАРАА АЖИЛ НЬ ЭХЭЛДЭГГҮЙ. БААХАН ШАЛТГААН ТООЧООД ТАГ БОЛДОГ.
11 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
СОНГУУЛИЙН ӨМНӨ ЭНЭ АЖЛУУД ЭХЛЭНЭ ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА. БИЧИГ ЦААС ТӨДИЙ БОЛООД Л ДУУСНА. ӨМНӨХ СОНГУУЛИАР МӨН АДИЛ ДҮҮЖИН ТЭЭВРЭЭ ЯРЬСААР БААХАН ХӨРӨНГӨ ТЭЗҮ ЗАРААД ХЭРЭГЖЭЭГҮЙ. СОНГУУЛИЙН ПР ШҮҮ ДЭ. ТОМ ТОМ ЮМ ЯРЬДАГ Ч БОДИТ БАЙДАЛ ХУДЛАА ХИЙЖ БАЙГАА НЬ ГЭЖ ХУЛГАЙ АВЛИГАЛ ЗАВЧАА ЯСТ МЭЛХИЙН ХУРДТАЙ. ТӨВ ЗАМААР МЕТРО БАРИХ ЗАЙ БАГТААМЖ БАЙХГҮЙ ЭЭ.
7 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН МЭДЛЭГГҮЙ ХҮМҮҮС ЮУ ДУРТАЙГАА ЯРЬЖ ХОТЫН ДАРГА ХИЙЖ БАЙНА. ОДОО БАЙГАА ТӨМӨР ЗАМЫГ АШИГЛАХАА БОЛЬЖ ОРОНД НЬ МЕТРО БАРЬНА ГЭДЭГ САНАА ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ БАЙСАН. ЗААВАЛ МЕТРО ГЭХГҮЙ РЕЙЛБУС Ч БАЙЖ БОЛОХ ЮМ. ТӨВ ЗАМ ДЭЭР МЕТРО БАРИХ ХОЁР УРСГАЛ ГАРГАНА ГЭДЭГ БҮТЭХГҮЙ САНАА ЮМ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.216] 2024/1/10
Хамгийн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэж байж л ажил ярьж эхэлдгийн шдэ Нянгар аа. Үгүй мөн худлаа ярьж ч сурахгүй сураагүй болоогүй бнда
10 | 0 Хариулах
Зочин [66.181.181.216] 2024/1/10
Яааг энэ яриад байгаа ажлуудыг нь хөрсөн дээр нь бодит байдалд буулгаад нэг хараач....Алтан загасны үлгэр үү. ...Сонгууль гэдэг ч хүчтэй хүч оруулдаг юм байна
9 | 0 Хариулах
Зочин [202.179.21.212] 2024/1/10
Удаан бодож хийж төлөвлөх ажлыг сүр сар нэг сар л гүйлгээд байна даа. мУУГИЙН ШИНЖ. уЧИР Нь алдаа гаргаж болохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.191] 2024/1/10
Коммунистууд сүйтгэж сөнөөж л чадна. Метро барина ч гэх шиг. Сайхан үлгэр бна.
8 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/10
бас юун дүүжин гээд солиороод байгаа юм бэ? тийм тог цахилгаан хаана байна? тэгээд ч тэр дүүжин чинь зогсдогүй болохоор бууж суух гэж байгаад унаж үхэцгээнэ, өвөл хөлдөж үхнэ халаалтгүй учраас, хавар шороонд булуулж үхнэ хаалгагүй байдаг учраас
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.103] 2024/1/10
Metro dald shugam n 10 horoolol bish 5 har hyrdeg tendeesee gazar dooguuraa butsdag bh heregtei. 1-r horoolliin zamiin hajuugiin goy urgasan tom modnuudiig tairuulmaargyi bnoo
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.156] 2024/1/10
ЯРЬЖ Л БАЙДГИЙН. УБ БОЛ ТООКЁ ХОТЫН 1950 ААД ОН, СӨҮЛ ХОТЫН 1980 ААД ОНЫГ Ч ГҮЙЦЭХГҮЙ ХЭТ ХОЦРОГДСОН ДЭЛХИЙН УЛНЫ ХОТ. МЕТРО ГЭЖ ХӨӨРЧ БАЙХЫН ЗҮГЭЭР ХӨРСӨНДӨӨ БУУГААД АВТОЗАМЫНХАА СҮЛЖЭЭГ САЙЖРУУЛАХ ХАМААГҮЙ БОДИТОЙ
5 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/10
сонгууль2
0 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
УЛААНБААТАР УРТААШАА 20 ХОН КМ. МЕТРО БАРИХ ЯМАР Ч ШААРДЛАГА БАЙХГҮЙ. ОДОО БАЙГАА ТӨМӨР ЗАМ ДЭЭР РЕЙЛБУС ЯВУУЛААД ҮР ДҮН ГАРААГҮЙ. ҮНЭТЭЙ БАЙСАН УЧРААС. МЕТРО ХЯМД БАЙХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ.
2 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/10
үгүй шүү, үнэтэй гээгүй. Тэр балай чинь цагийн хуваарийн дагуу 3-4 цагт 1 удаа, Амгалан-Толгойт гэсэн чиглэлд явдаг, тэгэхдээ зөвхөн төмөр замын өртөөнүүд дээр л зогсдог байсан болохоор хэн ч суугаагүй, суух ч боломжгүй байсан юм
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
ЦАГИЙН ХУВААРЬ ӨРТӨӨНӨӨС БОЛООД ТЭГВЭЛ СУУГААГҮЙ ЮМ БОЛ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БОЛОХ БАЙСАН ХАРАГДАЖ БАЙНА. ЯАГААД ЗАВАЛ МЕТРО ГЭЖ ВЭ.
2 | 1 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/10
Ачааны болон зорчигчийн галт тэрэг явдаг ганц замаар рейлбус явуулах шийдлийг чи гаргачих өө.
0 | 2
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
202.131.238.26 ШИНЭ ТӨЛӨВЛӨЛТӨӨР БОЛ ОДОО БАЙГАА ТӨМӨР ЗАМЫГ ШИЛЖҮҮЛЭХ ЁСТОЙ ЮМ. БОГД УУЛЫН УРДУУР. ОДОО БАЙГАА ЗАМЫГ АШИГЛАЖ МЕТРО БАРЬНА ГЭСЭН ТӨЛӨВЛӨЛТ АЛЬ ЭРТ ГАРСАН.
1 | 0
Зочин [23.106.249.52] 2024/1/10
Метроны мөнгөн дээр МАН-ын яриа нь гарчихсан хэн хэн хэдийг авахаа ч тохиролцсон биз. Улсын төсвийн 200 тэрбумаар хэдэн мод тарих нууц тендер нь зарлагдаад эзэн нь тодорчихсон. Яаая даа энэ МАНгаруудыг.
7 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/10
Та нарыг ингэж тролльдох тусам хүмүүс та нарт бүүр саналаа өгөхөө больно ш дээ. Танай тэр улс төрийн технологчид чинь энийг ойлгохгүй байгаа юм уу
2 | 3 Хариулах
Зочин [23.106.249.52] 2024/1/10
Тэгээд л МАН-даа саналаа өгөөд л цөлмүүлээд л ухраад л байж байя л даа. Монгол хүний хувьд хэдэн хулгайч нараас салаад энэ улсыг хөгжихийг нь хармаар байна ш дээ.
5 | 2 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/10
Сайханбилэг, Баярцогт, Элбэгдорж, Баттулга гээд АН-ын хулгайч нар ялгаатай гэж үү?
1 | 1
Зочин [207.244.71.79] 2024/1/10
Тэмээ гэхээр ямаа гээд байх юм. Одоогийн эрх баригч нар хулгайгаас гадна бүүр Монгол улсын ихэнх газар нутгийг зараад Хятад хамсаатнууд нь шууд Монголын газрыг 100 100 жилээр өмчлөх, ашиглах эрхтэй болчихоод байна. Бүүр Хятадуудын газар нутаг л гэсэн үг хууль ёсоороо бол. Багаараа гарч ирээд хэдхэн тэрбумаар л ийм наймаа хийлээ шүү дээ.
1 | 1
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
ШИНЭ МЕТРОНЫ ЧИГЛЭЛИЙГ ХАРМААР БАЙНА. ОДОО БАЙГАА ТӨМӨР ЗАМ ДЭЭР БАРИХ ТООЦООЛЛЫГ ХАРЖ БАЙСАН. ОЙЛГОХГҮЙ НЭГ ЗҮЙЛ БАЙНА. ОДОО БАЙГАА ТӨМӨР ЗАМ ДЭЭР НАЛАЙХААС УЛААНБААТАРЫН НЭГ ЗАХААС НӨГӨӨ ЗАХ ХҮРТЭЛ ЯВАХ РЕЙЛБУС ЯВУУЛСАН ШҮҮ ДЭ. ХҮМҮҮС СУУГААГҮЙ ШАЛТГААН НЬ ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ БАЙСАНТАЙ ХОЛБООТОЙ. МЕТРО БАРЬЛАА ГЭХЭД ХЯМД БАЙЖ ЧАДАХ УУ. ЧАДАХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА. АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ АХУЙ САЙЖРАХГҮЙ БАЙГАА НЬ ӨӨРӨӨ НИЙТИЙН ТЭЭВЭР ХӨГЖИХГҮЙ БАЙХ ШАЛТГААН БАС МӨН ЮМ.
1 | 2 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/1/10
үгүй шүү, үнэтэй гээгүй. Тэр балай чинь цагийн хуваарийн дагуу 3-4 цагт 1 удаа, Амгалан-Толгойт гэсэн чиглэлд явдаг, тэгэхдээ зөвхөн төмөр замын өртөөнүүд дээр л зогсдог байсан болохоор хэн ч суугаагүй, суух ч боломжгүй байсан юм
1 | 0 Хариулах
Zochin [59.153.115.168] 2024/1/10
Нийтлэлээ уншсан юм уу? Чиглэл чинь төв замын дагуу байна гээд хэлээд байна шүү дээ. Рэйлбусад суугаагүй нь хотын төвөөр яваагүйтэй л холбоотой. Хэн тээр урд байгаа ганцхан тууш шугамд очиж суугаад явгалж байх вэ дээ. Метрог хямд биш тул хийх хэрэггүй гэх юм. Автомашин авах үнэтэй тул морио унаж л байя гэж байгаа шиг л сонсогдож байна. Яваандаа өртөг зардал нь буурна. Энэ хотын хүн ам цаашид өснө үү гэхээс буурахгүй.
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.185.17] 2024/1/10
ХОТЫН ТӨВӨӨР БАРЬЖ ЧАДАХГҮЙ ЭЭ.
2 | 0 Хариулах
Зочин [23.106.249.52] 2024/1/10
Зүгээр л хүмүүсийг хөөргөсөн яриа дэлгэрүүлсэн. Нөгөөдөхд нь Монголчууд тэр аяаараа итгэж барьж. Улаанбаатар шиг ийм зохион байгуулалт муутай, хөрс муутай, дэд жаахан өрөмдлөг хийхэд л бөөн дэд бүтцийн хоолой, байгууламжууд гэх мэт эрсдэлүүд тулгарна. Яг Улаанбаатар шиг иймэрхүү хотод Метро барьж чадсан компани, хот, хүмүүс энэ хорвоо дээр байхгүй. Бусад хотууд Метро барьсан үүх түүх, тулгарсан асуудлууд, зардлууд гэх мэт судлаад үзээрэй. За тэгээд барьлаа гэж бодъё. Цаашид энэ их техникийн урсгал засварын зардлыг хэн төлөх вэ? Арчлаад тордоод аваад явж чадах уу? Бодит байдлыг харвал 200 км автозамыг тавих гэж хэдэн жил болов? Одоо энэ зам дээр цас ороход хунгарлаад аюул ихтэй. Замын залгааснууд шууд сурприз хурд сааруулагч. 7,8 жил баригдсан зам одоо хүртэл бөөн асуудлуудтай.
4 | 0 Хариулах
Zochin [59.153.115.168] 2024/1/10
Монгол Улс яахаараа ганцхан метроны шугам арчилж явж чадахгүй гэж бодов? Бүтнээр нь барьж байгуулахад 1,7 тэрбум доллар. Манай жилийн ил гарсан ДНБ-ын 10%. Жилийн урсгал зардал 100 сая доллар байсан ч арчилна хүүе. Хулгай зэлгийтэй ч гэсэн битгий бүхэл бүтэн улсыг ийм арчаагүйд бодоорой. Цаашид ч эдийн засаг өснө, хүн ам ч өснө. Өнөөдрөөр сэтгэх хэрэггүй.
0 | 3 Хариулах