ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт метро барих төслийн Зөвлөх үйлчилгээний тендерийг өнөөдөр зарлахаар болжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Бээжин хотын метро. Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эх сурвалжийн мэдээлснээр метро барих төслийн Зөвлөх үйлчилгээний олон улсын тендерийг өнөөдөр 12:00 цагт зарлахаар болжээ. Зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг зарцуулах аж. Уг тендерт шалгарсан компани ТЭЗҮ, зураг төсөл дээр ажиллах, гүйцэтгэгчид хяналт тавих үүрэгтэй байна.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлана. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

"Амгалангаас Яармагийн дэнж хүртэл метротой болох шийдвэр гарлаа, 2028 онд явуулна" хэмээн сайд Б.Дэлгэрсайхан мэдэгдэж байсан юм.

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж, 2024 оны төсөвт тусгахаар болсон. Энэ хүрээнд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр энэ оны төсөвт тодотгол хийжээ.

НИТХ-аас нийслэлийн 2024 оны төсвийг тодотгохдоо нийт орлогыг 1,122,582,443.2 төгрөг байхаар баталжээ. Үүнээс татварын орлого 873,119,158.3, татварын бус орлого 230,365,833.7 төгрөг байна.

Түүнчлэн нийслэлийн хөрөнгийн зардлын дээд хэмжээг 1,641,110,048.9 байх бол үүний 1,397,488,647.6 төгрөг нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ.

Баталсан төсөвт орж буй өөрчлөлтийн хувьд нийслэлийн 2023 оны төсвийн орлогын давалт 276,623,000, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 21,400,000, Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангийн дансны үлдэгдэл 4,218,855 төгрөгийг нийслэлийн энэ оны төсвийн жилд нэмж зарцуулахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.160.63] 2024/4/11
Баибаяр парнёр хуулийн перм л хотын захиргаагаар гүйгээд байгаа харагдана лээ тэнд ший бай
0 | 0 Хариулах
[66.181.190.103] 2024/2/29
алс хэтдээ эрчим хүчний хомсдол даяарт улам ихсэнэ. хамгийн тулгамдсан асуудал.
0 | 0 Хариулах
Иргэн [66.181.178.144] 2024/2/29
Цахилгаан, ажиллах инженер техникийн ажилчдаа бэлдээё!!!!
1 | 0 Хариулах
Latin 49 Clive Christian [103.212.118.131] 2024/2/29
aldaatai onootoi yamarch baisan metro zaaval barih yostoi bur mulhuud ch hamagui hiih yostoi ajil ulaanbaatariin nomer neg asuudal bol niitiin teevriin hugjuulelt tiimees metro barina geed zutgeh yostoi hen yu gej hutsah n hamaagui.
1 | 2 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/2/29
badrangui MANgaruud shuu
0 | 0 Хариулах
Зочин [103.215.14.2] 2024/2/29
Зөвлөх үйлчилгээ авчихаад хэрэгжүүлэхгүй хаячихваа.
2 | 0 Хариулах
[66.181.190.103] 2024/2/29
уб тогоо тасалж байгаад метро ухнаа.
0 | 0 Хариулах
[66.181.190.103] 2024/2/29
метроотой хотоо тэлэх гэхээр утаа нь улам улам. тэгэхээр хотыг багасгах л боломжтой
0 | 0 Хариулах
[66.181.190.103] 2024/2/29
метроны хэрэггүй болчих гээд. хүйтэн орон шүү дээ.
0 | 0 Хариулах
уб [66.181.190.103] 2024/2/29
дэлхийн хамгийн хүйтэн нийслэл
0 | 0 Хариулах
[66.181.190.103] 2024/2/29
ер нь метро барих юмуу? яг таг шийдэх. утаанаас шалтгаалж мгл улс дээд тал нь хэдэн хүнтэй хоттой байх гм гм? тэр нь түгжрээ газрын наймаачин бүлэглэлтэй байх уу гүй юу. онгоцны буудлын зам дагуу гэр хороололжуулчихсан байна. боломжгүй болгочихсон
0 | 0
Зочин [202.126.89.33] 2024/2/29
Би монгол хүний ухаанд итгэдэггүй. Маш том төсөлд маш их хөрөнгө оруулаад дуусгаж ч чадахгүй их нь ичиж бага нь уйлаад дуусах биз. Метро сайхан ч нүүдэлчдийн бүтээдэг юм биш. Хотоо тэлэхгүй бол одоо Улаанбаатар машиныг тооцохгүйгээр ч гэсэн ямар ч хөдөлгөөнгүй чигжээс болоод дууслаа. Явган хүн явахад ч төвөгтэй бн.
2 | 1 Хариулах
Zochin [86.111.138.173] 2024/2/29
Huts muu hujaa min
0 | 0 Хариулах
УБ хотын иргэн [202.9.40.171] 2024/2/29
ӨМНӨХ, ОГЦОРСОН ЗАСАГ ДАРГА СӨҮЛД ОЧИЖ БҮГЭЭД УДАЖ БАЙНА. СОЛОНГОСЫН КОМПАНИ ТЕНДЕРТ НЬ ЯЛААСАЙ БИЛЭЭ 😀😀😀
0 | 1 Хариулах
МАНингийн хулгай л болно. [66.181.160.56] 2024/2/29
МАНингууд хэзээ ч метро барихгүй бариулахгүй. 2017 онд жайкагийн төслөөр бангладеш вьетнам 2022 онд улсууд метротой болсон. энэ төсөл монголд хамгийн түрүүнд хэрэгжих байсан, МАНингууд хахууль нэхэж элдэвлэж байгаад зогсоосон. бүүр анх 1980 оны үерийн дараа америк японы хандиваар монголд метро барих төсөл яригдаж монгол талаас инженерүүд оролцоод тэзү хийгдээд явж байхад МАНингийн хэдэн матаасчин хулгайчууд москваруу бичиг явуулж байгаад зогсоож байсан. жайкагийн төсөл дээр яг адилхан төсөлд оролцоод зөвлөгөө өгч байсан хүмүүсийг прокуророос дарамталж байгаад хөөгөөд явуулсан. одоо энэ метро нэртэй баахан хулгай л хийнэ. 200км зам ч бариж чадахгүй байгаа хулгайчууд ямар ацаараа метро барихав.
7 | 0 Хариулах
Зочин [172.59.189.26] 2024/2/29
Japan Korea hotsrogdson zuun Asia ornuud Japan Korea toi hiisen gereegee tsutsalaad hyadad company oruulaad ashiglaad ehelsen Japan 10 jol hiigeed Indonesia baraagui mertog hyadad orj hiilee 19 jiliin daraa Japan aas gereegee tsutsalsan uun shig bolob
0 | 3 Хариулах
Зочин [66.181.186.134] 2024/2/29
Чийдэнгээ асаах эрчим хүчгүй байж яаж метро хийх гээд байгаан?
3 | 1 Хариулах
Зочин [103.212.117.58] 2024/2/29
монголчуудыг устгах санаатай оросын телеелел МАН бvтэн метро барих менгеер зевлех vйлчилгээ авах гэж байна
1 | 2 Хариулах
Зочин [66.181.188.170] 2024/2/29
Сонгуулийн өмнө метро амалдаг аргатай шшас
3 | 0 Хариулах
Зочин [45.117.35.19] 2024/2/29
2011 онд хийгдсэн Японы Жайка-гийн судалгаагаар жил бүр Улаанбаатарын метрондоо засвар үйлчилгээ хийх зардал нь 88 сая доллар буюу 272 тэрбум төгрөг болж байсан. Өнөөдөр энэ зардал 100 сая буюу 340 тэрбум төгрөг болно. Гэтэл Улаанбаатар хотын төсвийн 25% шүү дээ. Ийм аймшигтай том зардлыг төлбөл, цалин тэтгэвэр, сургууль соёл, авто тээвэр, зам харгуйгаа шинэчлэх мөнгөнөөс л хасагдана гэсэн үг. Ул суурьтай шийдээсэй, жил бүр асар их мөнгө үйлчилгээний зардалд төлөх чадамж 1,5 сая хүнтэй манай хотод байгаа юу? Нийтийн тээврээр ч ийм хэмжээний орлого хуримтлуулж чаддаггүй ш дээ.
9 | 2 Хариулах
Зочин [103.10.23.189] 2024/2/29
Oor garts baihgvi bna lalaraaa
4 | 4 Хариулах
Зочин [202.9.40.171] 2024/2/29
2011 ОГД ЗОРЧИХ ТАСАЛБАР 600₮ БАЙХАД АШИГТАЙ ГЭЖ ТООЦСОН БАЙДАГ. ТЭР ҮЕИЙН АМ.ДОЛЛАР ТӨГРӨГИЙН ХАНШ ЯМАР БАЙЛАА. ОДОО ЯМАР БАЙГАА БИЛЭЭ ??? ЛАВ Л 3 ДАХИН ХЯМД БАЙСАН ГЭЖ ТООЦВОЛ 1800₮-Р ЗОРЧИХООС НААШ АШИГТАЙ ГАРАХГУЙ Л БОЛОВ УУ…
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.240] 2024/2/29
ashigtai garna
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.40] 2024/2/29
Метро барих нь зөв шүү
2 | 3 Хариулах
Зочин [202.21.108.29] 2024/2/29
Цахилгаангүй бж метро барилаа юу? Тэзү, зөвлөх үйлчилгээ гэж бөөн мөнгө цохих нь дээ.
7 | 0 Хариулах
hh [139.5.219.215] 2024/2/29
Макет хийж мөнгө хусдаг женкогийн аргыг маныхан үргэлжлүүлж бн
2 | 0 Хариулах
[66.181.190.103] 2024/2/29
метроноосоо илүү мөнгө үрчихсэн суух нь. хоёр гурван хотын метроны мөнгө агаарт хийслээ.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.59] 2024/2/29
Metro gej olon jil yrilaa odoo ehluuleh tsagni bolsoon hichneen jil avtobusnii tsavchaa hiilee uulni batuuliin yed ehluulsen bol odiid metrogoor yavj baihgui yu
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.62] 2024/2/29
Нилээн хдн тэрбумтнгууд төрөх нь дээ зам брх гж хдн 10.20 жил блдг метрон др 100 жил блх бхаа
6 | 0 Хариулах
Зочин [66.181.191.125] 2024/2/29
Цахилгааны асуудлаа шийдээгүй байж тэнэг Нянгар татварын мөнгөөр гулгих нь дээ
9 | 0 Хариулах
Зочин [66.181.178.153] 2024/2/29
Монгол ардын нам маань багаараа мундаг ажиллаж байна. Энэ бүгд Хүрэлсүх Ерөнхийлөгчийн гавьяа уухай уухай
3 | 6 Хариулах
Зочин [59.153.112.43] 2024/2/29
Хүк маань мргэдээ хорт утаагаар утаж хаячихаад еөк болоод зугтаад явсан араас нь данк нянк гээд 2 банди нэг өглөө бомоод л шөнө зүүдэлсэн юм уу яадаг юм балай балай юм ярих юм бүтсэн юм алга. Баахан авлига ярьсаг баригдсан авилгач бараг алга баахан юм нураах юм ярьсан нурсан ч юм алга 1000 автобус яваад алаад өгнө гэсэн автобус хүлээж даарсан хэвээрээ дээрээс нь чиглэлээ будилдаг боллоо.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.103] 2024/2/29
ЯРШИГ ЯРШИГ НҮҮРСЭЭ АЖИЛЛАДАГ МЕТРО БАРЬЯ ӨӨ. ЦАХИЛГААН СТАНЦ НЬ ЦАХИЛГААН НИЙЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ЮМ ЧИНЬ. МОЯА НАР ӨӨРТӨӨ ДААЖ ДАВАХГҮЙ ЮМ ЯРИХ ИХ ДУРТАЙ ЮМ АА.
2 | 0 Хариулах
Zochin [203.91.115.47] 2024/2/29
Stants barix gxeer eserguutseed bgaga yu gxu jigsaj tsuglaad bga bj
0 | 2 Хариулах