ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд метроны төслийг санхүүжүүлэхээр тусгажээ

Б.Билгүүн, iKon.mn
2024 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг
ulaanbaatar.mn

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өргөн барив.

Тодруулбал, уг төсөлд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

Ташрамд, Нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа төсөвт нийт 2.6 их наяд орчим төгрөгийн орлого төвлөрүүлэхээр, урсгал зардалд 1.1 их наяд орчим төгрөг төсөвлөсөн. Мөн улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан юм.  Төсвийн орлогын 93.1 хувийг татварын орлогоор, үлдсэн хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ.  

Хөрөнгө оруулалтын зардалд нийслэлийн нутгийн захиргааны 56 байгууллага болон иргэд, аж ахуйн нэгжээс 3.4 их наяд төгрөгийн хүсэлт бүхий 912 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн.

Эдгээрийг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлж, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 979 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 19.1 тэрбум, нийт 998.1 тэрбум төгрөгийн 214 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон юм. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
метро [176.221.127.167] 2024/2/16
метро барихдаа давхар авто машин явж болохоор баривал ч
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.139] 2024/2/16
Үерийн ус зайлуулах хоолой эхлээд хэрэгтэй бнашд нямбаа метрогоо р зүүдэндээ яриа
1 | 0 Хариулах
Зочин [103.212.119.175] 2024/2/16
ЖААХАН АМЬДРАЛТАЙ ЮМ ЯРИАСАЙДАА. СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГЭЭ Л БАРЬ ТҮГЖРЭЭНИЙ ЧИНЬ ТАЛ НЬ АЛГА БОЛНО. МЕТРО БОЛ ТА НАР УГААСАА ЛӨӨЛӨӨ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.188.38] 2024/2/15
Юм хийнэ л гэвэл эхлүүлэх хэрэгтэй. Ядаж дотоодын иргэдээ хулхидаж болно, гэхдээ гадны ханливлагчдыг бол жил ирэх тутам Цаашилж байгаа мэдэж байгаа байлгүй дээ
2 | 0 Хариулах
Данко [129.41.87.4] 2024/2/15
Баахан өр тавьж байгаад метро барина. Ямар ч ашиггүй татвар төлөгчдийн нуруунд байнга дарамт болж явах болно. Таксийн бүх компаниуд нь дампуурчихсан. Автобусны компаниуд нь байнга татвар төлөгчдийн нуруун дээр зайдлаастай.
2 | 0 Хариулах
zochin [202.21.96.212] 2024/2/16
ugasal niitiin teewer heze ashigt bsn yumbe.
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.132] 2024/2/15
600 тербумаар гэр хорооллыг байхгүй болгоно гээд байгаа, уул нь төсөв ашигтай үед том төслүүдээ хөдөлгөж байгаа нь зөв ч юм шиг.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.126] 2024/2/15
Hudlaasht. Gants jiliin banknii huunii l tootsoo l ter. Teriig n jil bolgono tusuwt buulgah ystoi. Eu holboo huugiin tuluud ugii geed geree dulaalchih gehed ch huduldugui humust bair aw geed l shuud awchihguisht.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.176.99] 2024/2/15
МОЯА НАР ИТГЭЭГҮЙ БИЗ ДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.16] 2024/2/15
ганхүү дулаан орны метро рекламдаад. юу байх вэ юу байх хэрэггүйг эцэс төсгөлгүй ярьж болно. шууд ажлын алба гээд мөнгө идээд эхэлдэг. төлөвлөхгүй
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.203] 2024/2/15
ҮХСЭН НОХОЙН ОЦГОР. ТӨЛГӨН КОММУНИСТ, ДАНХ 2 Л МЕТРО БАРЬЧИХ ЮМ БАЙХ...НОХОЙ 7...
3 | 2 Хариулах
Зочин [112.72.6.138] 2024/2/15
За одоо больчоочээ. Хэдэн автобусны учир олохгүй бж үхсэн ацны метро
9 | 1 Хариулах
irgen [202.9.46.243] 2024/2/15
Metro barih tusul shig olon zuun terbumiin zardliig undsen tusuvtuu oruulaagui baisnaa genet todotgoloor chihej oruulj irdeg genee. Songuuliar hudlaa amlahiin tuld hiisen tusviin todotgol gej l unshigdaad bna daa
5 | 0 Хариулах
Зочин [202.21.107.123] 2024/2/15
Одоо нөгөө мояа, ояа, жонхуучууд метрогоо оросоор бариул гээд л элийрэлдээд л, оросоор биш япон солонгосоор бариулна гэхээр хотын хамаг байшин нурлаа, хөрсний хамаг усыг сорчлоо, генийн өөрчлөлттэй тугал төрлөө гээд л юм юм болох байх даа🤔
5 | 1 Хариулах
Зочин [174.192.74.3] 2024/2/15
Yag tegne😂
1 | 1 Хариулах
Зочин [46.242.11.182] 2024/2/16
Утгагүй зүйл бичихээ болиоо....
1 | 0 Хариулах