ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

П.Сайнзориг: Энэ онд метро барих суурь судалгааг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр ₮333 тэрбумыг төсөвлөсөн

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 2 сарын 19
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-д өргөн барьсан. Тодруулбал метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ.

Уг асуудлаар НИТХ өнөөдөр хуралдсан юм. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

Энэ оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлнэ

Энэ удаагийн төсвийн тодотголд метроны асуудлыг шийдвэрлэхээр тусгасан. 2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөж, бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр баталсан.

Тэгвэл өнгөрсөн оны эцэст Засгийн газраас шийдвэр гарч, метроны бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс бүрэн санхүүжүүлэхээр болсон юм. Тиймээс гадаад болон дотоодын мэргэжилтнүүдтэй уулзаж, метрог хэрхэн богино хугацаанд, чанартай, аюулгүй, найдвартай гүйцэтгэх талаар ярилцсан.

Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болов. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ.

Зөвлөх үйлчилгээ авсны дараагаар тендерийн бичиг баримтыг боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Зөвлөх үйлчилгээг хэрхэн сонгож, авахаас шалтгаална гэсэн үг. Урьдчилсан байдлаар ирэх  6-9 дүгээр сарын хооронд гүйцэтгэгч компанийг шалгаруулна гэж тооцоолж байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар эхний ээлжид байршлын, гидрогеологийн гэх мэт суурь судалгаануудыг хийх шаардлагатай. Уг судалгаануудыг энэ онд хийнэ. Улмаар есдүгээр сар гэхэд барилгын ажлыг эхлүүлсэн байхаар төлөвлөж байна.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмнэ

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн удирдлагын баг хүн амын нягтаршил ихтэй боловч улсын сургууль, цэцэрлэггүй байршлуудад сургууль, цэцэрлэгийн барилга барихаар аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж, газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн.

Тухайлбал Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хан хиллс” хотхон,  Баянгол дүүргийн “Голден парк” хотхон, “Материал импекс” орчимд хувийн хэвшлүүдтэй тохиролцож, газар чөлөөлсөн учраас улсын сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгалаа.

Байршлын онцлогоос шалтгаалж аж ахуйн нэгжүүдтэй янз бүрээр зөвшилцөж байна. Объект барьчихсан, хувийн өмч байгаа бол үнэлүүлж, нөхөн олговор олгох, газрыг нь авч байгаа бол өөр байршил дахь газраар солих, батлагдсан А даалгаврынхаа дагуу сургууль, цэцэрлэг бариагүй бол шаардлага хүргүүлэх зэргээр хууль ёсоор газар эзэмшиж буй эрх, өмчлөлийг зөрчилгүйгээр арга хэмжээ авч байгаа юм.  

Дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр төлөвлөсөн

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг.

Иймд явган хүний замыг сайжруулж, иргэдийн хэрэгцээнд нийцүүлэх, эдэлгээ, чанар, насжилтыг уртасгахын тулд байгалийн чулуун хийцлэлтэй болгох юм. Монгол Улсад чулуун орд олон бөгөөд энэ чиглэлийн 20-иод аж ахуйн нэгж бий.

Тиймээс валютыг Хятад руу урсгах бус, дотооддоо үлдээхийг зорьж дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд авч үзэж буй юм. Энэ хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөсөн.

Түүнчлэн Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй холбоотойгоор Урт цагааны чөлөөлсөн талбайд авто зогсоол, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, тохижуулах хөрөнгийг энэ оны төсөвт тусгасан.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
44
Зураг
ЗӨВ, ГОЁ
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
67 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.219.241] 2024/2/21
Busad aimaguudruugaa tumur zam bariad ogooche hdn jil bosoo zamtai baih gesen ymbee
0 | 0 Хариулах
И [202.21.108.45] 2024/2/21
Хэдэн автобусаа хуваарь, хугацаатай явуулчихаж чадахгүй байж юун метро...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.81] 2024/2/20
Гэхдээ намайг ажилд оруулчих
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.115] 2024/2/20
Метро гэхлээр нөгөө 🐔 хөлт Ганхүү нь төсвөөс 💸 аваал тэнээд эхэлдэг юм пп
1 | 0 Хариулах
Ардын өшөө [66.181.160.11] 2024/2/20
Өмхийрсөн ануус намын новшнууд урвагч хулгайч сханбалаг хүзүүгүй тожгор салга өвгөн баасцогт гм луйварчидаа барьж тушаа
0 | 1 Хариулах
Зочин [59.153.112.155] 2024/2/20
Хэдэн жилийн өмнө японы Жайка-гийн хийсэн ТЭЗҮ-г хэрэглэхэд нээх асуудалгүй шдээ. ТЭЗҮ нэрээ олон 100 тэрбумыг цавчих нь.
3 | 0 Хариулах
Зочин [108.147.101.4] 2024/2/20
ТЭЗҮ гэдэг чинь л ЖИНХЭНЭ ЖОГОРХОЙ нь байхгүй юу даа….
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2024/2/20
Хэрэглээнийхээ тогыг шийдчихэж чадахгүй хэвтэж 100% тогоор ажилдаг Метрог яаж явуулах гэж байгаа тэнэгүүд вэ Энэ олон жил юу хийцгээж байсан улаан барамнууд вэ Одоо юу ч гэж улин хуцаж байсан та нараас хурдан салах минь Ахиж бүү үзэгд базарваань
1 | 0 Хариулах
Зочин [202.21.107.75] 2024/2/20
Бөөрөлжүүтийн ЦС ашиглалтанд орохоор метроны цахилгаан хүрэхгүй гэж айлтгүй
0 | 0 Хариулах
Зочин [108.147.101.4] 2024/2/20
Тэр чинь хариугүй жижигхэн ДЦС ш дээ….юун метро
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.75] 2024/2/20
300мВт гэдэг бол хангалттайд орно.
0 | 0
Зочин [108.147.101.4] 2024/2/20
УБ хотыг цахилгаанаар хангаад дээрээс нь Метронд бол хаанаа ч хүрэхгүй
0 | 0
Зочин [202.21.107.75] 2024/2/20
Метрог бол яаж ийгээд л эхлүүлэх хэрэгтэй. Жингийн тэмээ явж л байдаг, жингэр нохой хуцаж л байдаг. Хэдхэн хулгайчийн мөнгийг л журамлахад метроны мөнгө сэвхийтэл босоод ирнэ. Хөгжлийн түүчээ болсон мояа, ояа нар дандаа л гэдрэг дуугарч, төсөл зогсоодог явдлыг харин нэг зогсоох хэрэгтэй. Мөнгөгүй гэчихээд л хачин сэжгийн өчнөөн баас шиг юманд мөнгө үрдэг явдал их байна. Метро, дүүжин зам, LRT, гүүрэн зам, цахилгаан станцууд гээд л барьж бүтээх юм өчнөөн л байна даа.
2 | 3 Хариулах
Зочин [108.147.101.4] 2024/2/20
Яаж ийгээд эхлүүлнэ тэгээд 10-20-30-40 жил сунжруулна…төсөв мөнгө ч явж өгнө…хулгай дээрэм,цавчаа мавчаа энэ тэр ч бүр замаа алдана биз ?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.75] 2024/2/20
Чинийхээр бол юу ч өөрчлөхгүй энэ чигээрээ байх уу? Гаргалгаа байгаа юм уу?
0 | 0 Хариулах
Зочин [108.147.101.4] 2024/2/20
Хоёрын хооронд юм хийж цаг мөнгөө үрж,хахуульчид авилгачдыг цулайлгаж улсаа өрөнд оруулж баллаж байснаас өөр үр ашигтай юм хийсэн нь арай дээр….
0 | 0
Зочин [202.126.92.98] 2024/2/20
Одоо Нямбаатар нь дуугарч чадахаа болиод ЭНЭ ЭРГҮҮ БАЦААНЫГ урдаа барьдаг болжээ. Хөөрхий
2 | 1 Хариулах
Зочин [202.179.11.230] 2024/2/20
sumiyabazar gedeg shaariig bish nyambaatar anhalj hotiin darga bolson bol udiid metrotoi bolchih baij novsh yum aa.
0 | 0 Хариулах
Зочин [172.59.191.225] 2024/2/20
Japan ali deer yed hiisen odoo hotsrogdson zuun Asian ornuud Japan hiisen metro tusluudee tsutsalaad hyadadaar hiilgej ba
0 | 1 Хариулах
Зочин [202.9.46.223] 2024/2/20
Болио. Өмнө ТЭЗҮ гээд хэдэн тэрбумаар нь цуслаа биз дээ. Нэг дарга гарч нэг ТЭЗҮ хийж байна. Метро УБ-т томдоно. Харин шинэ нийслэл байгуул
2 | 0 Хариулах
Зочин [66.181.167.74] 2024/2/20
Мөнгө үнэртсэн газар бүрт очиж шигддэг мэдлэг боловсрол муутай залуучууд болимоор байнаа, энэ улс орныг сүйрүүлэх нь ээ
3 | 1 Хариулах
Зочин [202.55.188.115] 2024/2/20
Нүдэнд харагдаж бншд метроны хэргийн сэжигтэн
1 | 1 Хариулах
Зочин [66.181.178.61] 2024/2/20
Цахилгааныг нь дийлэх юм уу? Метро асар өндөр цахилгаан зарцуулалттай. Эхлээд цахилгаан станцаа ашиглалтад оруулахгүй бол одоо хүрэлцэхгүй хязгаарлалт хийж байгаа станц чинь бүүр зогсоно.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.107.75] 2024/2/20
Бөөрөлжүүтийн ЦС ашиглалтанд орохоор метроны цахилгаан хүрэхгүй гэж айлтгүй.
1 | 1 Хариулах
Zochin [43.242.242.65] 2024/2/20
Монгол улс сөнөж байна бүгд идэж уугаад хулгайлаад гадагшаа зайлаад өгнөө эд нар харж л байгаарай... бүгд гадаадад байртай л байгаа нүхээ ухцан байгаа лалрууд тийм болохоор айж ичихгүй идэж байна
4 | 1 Хариулах
Zochin [43.242.242.65] 2024/2/20
за зайлаааааааа
3 | 1 Хариулах
Зочин [202.9.41.12] 2024/2/20
Авилагтай аль нам тэмцэж байгаа билээ монгол ардын нам аль нам монгол улсын хүн амыг бэртэгчин арчаагүй авилагчин эх оронч сэтгэлгүй болголлоо элбэгдорж сайханбилэг тэргүүтэй авлигчид монгол ардын намд ч ардчилсан намд ч сайн хүн муугаасаа олон байгаа энэ хүмүүсээ сонгуулаар гаргаж ирж авлигтай тууштай тэмцэх хэрэгтэй зөв юм хийж байгаа хүмүүсээ ард түмэн дэмжиж байгаа нямбаатар сайнзориг сайн ажиллаж байгаа болохоор муу хэлүүлэн бичүүлэн байж зүтгэж байна авлигчид та нар их мөнгөтэй ард түмэний толгойг эргүүлэнэ гэж бодож байвал сансаны чинь гарж удахгүй та нар үйлийн үрээ эдлэнэ хүлээж бай тун удахгүй
0 | 7 Хариулах
Зочин [103.57.95.86] 2024/2/20
яаж ингэж шаадын бэ?
1 | 0 Хариулах
Зочин [202.21.100.90] 2024/2/20
мөлчийтөл бөгс долоогч
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.200] 2024/2/20
🤮🤮🤮далд ор өлөгчингүүдэээ
3 | 1 Хариулах
Зочин [202.21.104.2] 2024/2/20
ХУДАЛ ЯРИХАА БОЛЬ. ЧАДАХГҮЙ БОЛ БОЛЬЧИХ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.182.72] 2024/2/20
Батүүл хийх гэж бхад нь МАНгар ху жаагууд нураасан даа. Одоо элээцэгийнх нь метро...Лүнгийн зам дээр ростов гэнэ лл орос хэний ч юм компани тэндэргүй шахам орж
7 | 2 Хариулах
Зочин [66.181.184.55] 2024/2/20
Энэ метроны ажил яг л ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР шиг Мянгуужингийн үлгэр болно. Монголд хэрэгжих том төслүүд рүү дэлхийн хэмжээний компани оруулахгүй "БИ ЧАДНА"-чуудыг оруулж мөнгө их хэмжээгээр гусдаг нь төсөл гацдаг үндсэн шалтгаан. Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайч үүний үндсэн том төлөөлөгч.
13 | 1 Хариулах
Зочин [103.41.93.67] 2024/2/20
metro barisan zuv gol ni chanartai urt hugatsaanii ym hiigeerei deer ni tsahilgaanaa yaj shiideh gej baina.
0 | 3 Хариулах
Зочин [108.147.101.4] 2024/2/20
Дархан УБ-ын 200 гаадхан км зам барих гэж юу болов ? Тэрнээс чинь 7 доор юм болно….333 тэрбум төгрөг шаах гэж байхад
6 | 0 Хариулах
Зочин [174.192.74.64] 2024/2/20
Orosoor bariulaad tsagilgaanaa orosoos awna
0 | 2 Хариулах
ZE [139.5.219.203] 2024/2/20
МАН сонгуулидаа метро нэрээр 333 тэрбум шаахнээ
8 | 1 Хариулах
Зочин [66.181.186.62] 2024/2/20
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
3 | 0 Хариулах
Зочин 132.. [66.181.180.68] 2024/2/20
Сайн шалгалт хийж байхгүй бол мөнгөний тал нь байхгүй болно шүү. Ялангуяа гадаадын улсыг эдийн засагч нараас сайн асууж шалгалт сайн хийж байх хэрэгтэй.
1 | 1 Хариулах
Заас [202.9.46.198] 2024/2/20
Энэ олон жил явган хүнии замыг энэ нам дагасан өлөн хулгаач авилгачууд ямар их солив зүгээрл цасын цэвэрлдэг бол ямарч чулгаар хиисэн цасын цэвэрлэхгүй бол зүгээрл мөнгө угаалт
2 | 0 Хариулах
Зочин [174.192.136.67] 2024/2/20
Taum chaahna de. Tegsnee orsoor hiilgene gej magadgvi l MANgaruud
1 | 1 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/2/20
1km ni 200-500saya $-r baridag yumiig MANgaruud 100d barixiim bn te hahah bugdiig ni karmaalax ni de
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.16] 2024/2/20
ДУУ ДУУЛДАГ ХҮНЭЭР ДУУГ НЬ Л ДУУЛУУЛ,БӨХ БАРИЛДДАГ ХҮНЭЭР БӨХИЙГ НЬ Л БАРИУЛДУУЛ, МЕТРО ЯРЬДАГ ХҮНЭЭР МЕТРОГ НЬ Л БАРИУЛ ЯАГААВ ӨНӨӨ ГАНХҮҮГЭЭР . САЙНЗОРИГ САЙН ТУСАЛ.
8 | 1 Хариулах
МАН хулгайчууд байхад монгол өөдлөхгүй [103.57.94.245] 2024/2/20
МАН хулгайчууд сонгуулийн мөнгө босгох гээд ядчих юм. МАН хулгайчууд төрд байгаа цагт Монгол метротой болохгүй. 1980аад онд үерийн дараа АНУ Японд хандив цуглуулж метро барих мөнгө босгоод монгол талаас ч инженерүүд оролцоод тэзү хийгдэж байсан гэтэл МАНы матаасчин урвагч новшнууд оросруу матаас бичиж зогсоосон, 2017 онд эхлэх байсан Жайкагийн метроны төслийг элдэвлэж хахууль нэхэж байгаад МАНы хулгайчууд зогсоосон, энэ Жайкагийн төслөөр Вьетнам, хамгийн ядуу Бангладеш улс хүртэл 2022 онд метротой болчихлоо, 2023 оноос Индонез энэ Жайкагийн төслийг авч шинэ шугам тавихаар болсон, Монголд бол хамгийн эхэнд хэрэгжих төсөл байсан.
9 | 0 Хариулах
Зочин [133.106.142.84] 2024/2/19
Gej shaasnii heden jiliin oi ve
8 | 0 Хариулах
Зочин [202.9.40.154] 2024/2/19
Судалгаа нь ханатал хийгдсэн шиг санаад байна. Түүн дээр үндэслээл метротой болно гэж туусан биш үү
8 | 0 Хариулах
Зочин [199.197.5.10] 2024/2/19
boliochee hulgaichuudaa infrastructure ajluud ruu munguu hiigeechee
3 | 0 Хариулах
Зочин [202.21.107.105] 2024/2/19
Би чадна-чууд амныхаа зоргоор бурж байна даа
10 | 1 Хариулах
Designer [66.181.178.169] 2024/2/19
Chingvnjav, Beis, Gvn ed nar chine bvgd permaculture design.
0 | 0 Хариулах
Designer [66.181.178.169] 2024/2/19
Chingvnjav;Bosoo gesen yumnuudaas bolj nvvr hiih gazargvi bolj bna.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.74] 2024/2/19
Za uheheesee omno mgl metrondoo suuj uzeed yheh ymsan
0 | 0 Хариулах
Зочин [104.28.100.79] 2024/2/19
Саяхан батласан төсвөө 333 тэрбумаар нэмдэг нь яасан дураараа шаажийнаа айн
12 | 0 Хариулах
xD [31.193.221.194] 2024/2/19
ЗАААА СОНГУУЛИЙН ШAAЛТ ЭХЭЛЛЭЭДЭЭ 8 ЖИЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ ГЭНЭТ УХААН ОРООЛ АЙН МАН ЗҮГЭЭР ОДОО ХҮРЭЛСЭХТЭЙГЭЭ ЗАЙЛӨӨ
10 | 0 Хариулах
Зочин [59.153.114.95] 2024/2/19
Zugeer boddoo ub metrotoi bolchihloo. Tui mai shuu MAH
9 | 0 Хариулах
Зочин [66.181.180.245] 2024/2/19
БатҮүлийн Метро төслийг гацаасан МАН коммунистууд одоо өөрсдөө Метро төсөл яриад ойлгомжгүй МАН коммунистууд Метро төслөөр хотод ялна гэж бодвол том андуурал хэлийе
17 | 0 Хариулах
Haha [103.212.119.85] 2024/2/19
Chi harin ene commiunis Manii huchind hujaa gichiin ur huuhed bolood Lee ovog avaaguu Mongold hutsaad hevtej baigaa yum shu
0 | 9 Хариулах
Зочин [66.181.179.145] 2024/2/19
Хүрэлсүх Ерөнхийлөгчийн баг мундаг ажиллаж байна шүү дэмжиж байна амжилт!
27 | 35 Хариулах
Зочин [103.57.93.206] 2024/2/19
44наядын үнэтэй нүүрс хулгайлаад уу..670 тэрбумаар ногоон автуус шахаад уу
16 | 0 Хариулах
Haha [103.212.119.85] 2024/2/19
Huts tanai ardchilsan namiin humuus l avsan
0 | 5 Хариулах
Зочин [174.192.136.67] 2024/2/20
Baahan hud like chaachjee
3 | 0 Хариулах
Зочин [66.181.184.55] 2024/2/20
Хүрэлсүх, Жонхуу, Данх,Хотгор,Сү.....эдгээр нэрсийг өөрийнхөө нэр,царай шиг тогтоо,цээжил.Монголын хорлогчид.
0 | 0 Хариулах
popuri [103.57.93.237] 2024/2/19
Идэж уугаад сонгуулийн мөнгөө хийчихгүй бол сайхан санаа байна. МАН ард иргэдийнхээ төлөө дорвитой зүйл өнгөрсөн 8 жил хийгээгүй шүү
6 | 3 Хариулах
ЗОЧИН [103.57.93.148] 2024/2/19
МАН: МАНИУС ЧИНЬ ЯГ ОДОО Л ХИЙХ ГЭЭД БАЙНА. ЯГ АЛАХ ГЭЭД БАЙНА. СОНГУУЛИЙН ӨМНӨ ЯГ ЭНГЭДЭГ.
6 | 1 Хариулах
pop [202.126.91.10] 2024/2/19
ene metrog odoo barij yah gesen ym be? UB chin ter chigter hursnii bohirdol, agaariin bohirdoltoi boltson baihad metrogoor yu hiidgiin? zuger ter shine hot barij shine ded butets, shine suurshiliin busiin ajilaa hiildee!!! ih surguuliudiin hothong hotoos garga l daa? omg
4 | 0 Хариулах
ЗОЧИН [103.57.93.148] 2024/2/19
СОНГУУЛИЙН ӨМНӨ ГОЁ ЮМ ЯРЬДАГ ҮЛГЭР НЬ ЭХЭЛСЭН. 1072 НАХИНА ГЭЖ БАЙГАА. ИХ МӨНГӨ ЦАЦСАН СОНГУУЛЬ БОЛОХ НЬ ДЭ. ДАРАА НЬ ГАРЧ ИРЭЭД ТАТВАР НЭМНЭ. НЭГ ХАЛААСРУУ НЬ ХИЙГЭЭД НӨГӨӨ ХАЛААСЫГ НЬ УХНА.
14 | 1 Хариулах
asdf [202.21.107.59] 2024/2/19
Бат Үүл 2013 онд эхлүүлсэн бол өдийд метрогоор дулаан явж байх байлаа
11 | 1 Хариулах
pop [202.126.91.10] 2024/2/19
odoo 11 jiliin daraa eniig ehluulene gj yrij baigaa ym chin oiriin 10 jildee law metro bosohgui
8 | 0 Хариулах