Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюунжаргал: Хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч 3-4 градусаар чангарч, 25-26-нд буцаад дулаарна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УОК-оос цас, зудын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өгөх үеэр ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ойрын өдрүүдийн болон ирэх долоо хоногийн цаг агаарын төлөвийн талаар танилцууллаа. 

Тэрбээр "Өнгөрсөн шөнө Увс аймгийн Малчин, Ховд сум, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр 0-1мм цас орж, цасан бүрхүүл энэ хэмжээгээр нэмэгдсэн байна.

Өнөөдөр өдөртөө Хангайн нуруу, Орхон голын сав газраар цас орно.

Маргааш буюу хоёрдугаар сарын 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно.

  • 24-нд ихэнх нутгаар цас багатай ч хүйтний эрч 3-4 градусаар чангарна.
  • 25-нд Алтайн уулархаг нутгаар цас орж эхэлнэ.
  • 26-нд Баруун болон төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр
  • 27-нд Төв, зүүн аймгуудын зарим газраар
  • 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар
  • 29-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн голын хөндийгөөр цас орж, явган шуурга шуурна.

Энэ сарын 25-нд Алтайн уулархаг нутгаар орох цас 26, 27-нд голдуу нутгийн хойд хэсгийг хамарч, хүч султай цасан шуурганы үзэгдэл болно.

25, 26-наас цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээргүй байгаа ч үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваанд халтиргаа гулгаа үүсэх, хаагдах зэргээр орон нутгийг зориход хүндрэл үүснэ гэдгийг анхааруулж хэлье.

Агаарын температурын хувьд хоёрдугаар сарын 24-нд хүйтний эрч чангарах ч 25, 26-нд хүйтний эрч 3-4 градусаар суларна. 27-ноос эргээд хүйтрэх төлөвтэй байна" гэв.

2024 оны хоёрдугаар сарын 17-19-ний өдөр ихэнх нутгийг хамарсан цасан шуурганы аюултай үзэгдэл болоод өнгөрсөн. Үүний дараа эрс хүйтэрсэн нь ямар учиртайг "Хүйтрэл буюу цасны өмнө нутгийн баруун өмнөөс эхлээд дулаан агаар татдаг учраас ихэнх нутгаар дулаардаг. Дулаарлын дараа цас ороход огцом хүйтэрдэг" хэмээн тайлбарлалаа.