Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Оюутнууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтийн тээвэрт том хүний тарифаар зорчино

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Зөвлөл өнөөдөр хуралдлаа.

УИХ-ын намрын ээлжит чуулганаар батлагдсан Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль нь эрх бүхий байгууллагуудаас 33 журам батлагдсаны дараа хэрэгжих аж. Дээрх 33 журмаас 16 нь НИТХ-аар батлуулах ёстой байна.

Тус хуралдааны үеэр нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр "Нийслэлийн тээврийн газраас хийсэн судалгаагаар нэг эргэлтэд тээвэрлэх зорчигчийн бодит зардал 1,315 төгрөг байвал алдагдалгүй ажиллана гэж тооцоолсон. Тиймээс Жаргалант тосгон-Хархорин чиглэлээс бусад бүх чиглэлд том хүн 1,000 төгрөг төлж өдөрт дөрвөн удаа, хүүхэд 200 төгрөгөөр зорчино. 

Энэ жилийн төсөвт оюутнуудыг хөнгөлөлттэй зорчуулахаар баталсан. Хуульд орсон өөрчлөлтийн дагуу оюутнууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс том хүний тарифаар зорчино" гэв. 

Дээрх асуудлыг энэ сарын 25-нд болох Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/niisleliinmedeee/videos/290638430297171