Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

CES 2014: Нүдээр нь эзнээ таньдаг болно

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 1 сарын 7
IKON.MN
Зураг зураг

Биометрик буюу хүний биеийн биологийн таних тэмдгээр мэдээллийг нууцалдаг технологи сүүлийн үед ихээхэн хөгжиж байна.

Үүний нэг жишээ iPhone 5S-ын хурууны хээгээр таних технологи. Тэгвэл CES 2014 дээр нэгэн компани хүний нүдээр таньдаг төхөөрөмж танилцууллаа.

Компьютерын USB портод залгаад шууд ашиглаж болохоор эд юм. Түүний дараа логин хийхэд энэ төхөөрөмж рүүгээ хэсэгхэн хугацаанд ширтэхэд л автоматаар нээгдэнэ.

Хүний нүдний энэ таних тэмдэг нь давтагдашгүй чанараараа генийн кодны дараа ордог гэнэ.

Бүр ихэр хүмүүсийнх ч ялгаатай байдаг ажээ.

Зураг
13 | 18 | 18 цаг