"Самурай" бондын 200 сая ам.долларыг Монгол Улс өөрийн эх үүсвэрээр бүрэн төлсөн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдэгдэл хийсэн билээ.
Энэ үеэр Монгол Улсын гадаад өрийн талаарх мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өглөө.
Тэрбээр "Монгол Улсын нийт өр 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 34 тэрбум ам.доллар байна. Үүнд
Засгийн газрын өр нь дотроо хоёр хэсэгтэй.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад зээлийн өрийг төлж, барагдууллаа. Үүнээс 10.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөр, 2.6 их наяд төгрөгийн хүүгийн төлбөр төлсөн.
Төлбөрийн задаргаа:
Мөн нэмээд энэ жил Хөгжлийн Банк 700 сая ам.долларыг өөрийн эх үүсвэрээр бүрэн барагдуулж дууссан. Ирэх жилүүдэд бондын хугацаат өр төлбөрүүд байхгүй учраас Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх нөхцөл бий болж байна" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!