Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эмнэлгүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл ажиллаж байна

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 12 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрүүл мэндийн сайдын тушаалаар томуугийн идэвхжлийн үед Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулахаар болсон байна.

Ингэснээр иргэд өрхийн эмнэлэгтээ ажлын өдөр 20:00 цаг хүртэл, Ням гаригт 10:00-15:00 цагийн хооронд хандах боломжтой болсон талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Томуу, томуу төст өвчний тархалт нь таван үе шаттай бөгөөд одоогийн байдлаар томуугийн дэгдэлт идэвхжлийн буюу хоёр дахь шатанд явж байгаа талаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлсэн юм. 

зураг
 
Эрүүл Мэндийн Яам