ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

С.Чинзориг: Томуугийн дэгдэлт хичээл, сургууль болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах хэмжээнд хүрээгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Энэ үеэр томуугийн өвчлөлийн талаар С.Чинзориг "Томуу, томуу төст өвчний тархалтыг таван үе шатаар авч үздэг. Одоогийн байдлаар томуугийн дэгдэлт идэвхжлийн буюу хоёр дахь шатанд байна.

Амбулаторийн үзлэгийн 5.5%-ийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа.

Томуугийн тархалт идэвхжлийн түвшинд байгаа учир хичээл, сургуулийн амралтыг өөрчлөх, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлах нөхцөл байдал үүсээгүй.

300,000 хүн тун томуугийн вакциныг хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан зэрэг эрсдэлт бүлгийн хүн амын 89.8% вакцинжуулалтад хамрагджээ.

Томуугийн дэгдэлт нэмэгдвэл ашиглах зориулалтаар нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт 297, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг 575 ор дэлгэсэн.

Эрүүл мэндийн байгууллагуудад эм тариа тасалдаагүй, эмнэлгүүд 30 хоногийн эм, тарианы нөөцтэй байна" гэв.

Өнөөдрөөс амбулаторийн тусламж үйлчилгээг уртасгасан цагаар үзүүлж эхэлжээ. Мөн өрхийн эмнэлгүүдийг амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллуулахаар болсон байна.

ЭХЭМҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэгт резидент эмч нар болон АШУИС-ийн төгсөх курсийн 90 оюутанд, хоол, унааны зардлыг өгч туслахаар ажиллуулж байгааг тэрбээр хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [78.142.18.219] 2023/12/4
Хүүхдийн эмнэлэгт оочирлож үзнэ үү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/12/4
АЖИЛ ХИЙХЭЭСЭЭ БҮР НЭГ ЗОВЦОН ЦАРАЙТАЙ, ДУРГҮЙ БОЛ БОЛЬЧООЧ ДЭЭ БАЙНГА ДАРГА ХИЙХ АЛБАГҮЙШД, ЧАДДАГ МЭДДЭГ ХҮН НЬ ЗӨНДӨӨ БАЙНА
0 | 0 Хариулах
зочин [103.212.117.12] 2023/12/4
Хахаж үхмэр минь , мөнх амьдрана гэж итгэчихсэн үү?
0 | 0 Хариулах
зайл МАНин псдаа [66.181.160.2] 2023/12/4
тиймүү, энэ хүүхдийн эмнэлэгүүд чинь яг нэг дайн байлдаан болцон газар шиг л байх юм, хөл гишгэх зайгүй битүү уйлсан орилсон хүүхдүүд ухаантай ухаангүй оочирлочихсон шалаар нэг хэвтчихсэн. псдаа. энэ МАНингийн энэ утаа хорноос болж хотод хүн амьд үлдэхүү гэмээр болчихсон байна. үнэхээр нэг улс орноор сүйрүүлнэ гэвэл ийм новшнуудыг төрийн толгойд гаргах ёстой байх. хүүрэнсүг оюунэргүүгийн засгууд аль аль зүгээр хулгай л хийж байна өөрсдийгөө долоогчидоороо магтан дуулуулж байна, гэтэл бодит байдал дээр жил бүр 5 хүртэл насны 4000 хүүхэд энэ амьсгалын замын өвчнөөр өөд болж байна псда.
4 | 0 Хариулах
naa hicheel micheel gsn [139.5.216.222] 2023/12/4
zawaan iomaa boliulaachee. huuhed shuuhdaa harmaar bnshdee
0 | 1 Хариулах