Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Н.Энхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаар шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар мэдээлэхэд 2019 онд Үндсэн хуульд шүүхийг тойргийг журмаар байгуулж болох зохицуулалт орсон. 2014 онд шүүхийг тойргийн системээр байгуулах асуудал хуульчлагдсан ч Үндсэн хуульд бичигдээгүй байсан.
2021 онд батлагдсан шүүхийн тухай хуульд зааснаар ШЕЗ Дээд шүүхтэй зөвшилцсөн саналыг үндэслэж шүүх байгуулах тухай хуулийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэх заалттай.
Шүүх эрх мэдэл хараат бус гурав дахь засаглал.
Өнөөдрийн байдлаар 2015 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй шүүх тогтолцоонд дараах өөрчлөлтүүд орно:
Засгийн газраас 21 хоногийн өмнө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбар буюу Зөвшөөрлийн шүүхийн тогтолцооны хувилбарыг оруулахаар өргөн барьсан. Улаанбаатар хотод зөвшөөрлийн шүүхийг анхан болон давж заалдах шатны журмаар нэг шүүх байгуулна.
Улаанбаатар хотод гэр бүл хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүхийг байгуулахаар боллоо. Уг шүүхийн үйл ажиллагааг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс явуулах саналыг дэвшүүлж, тэр хүртэл байр, шүүгч, шүүгчийн туслахыг бэлдэх хувилбарыг дэвшүүлж байна. Ингэснээр Монгол Улсын нийт шүүхийн систем дэх зохиомол хэргийн ачаалал 40% буурах тооцооллыг гаргасан" хэмээн тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!