Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Уугангэрэл: Допингийн шинжилгээг цуснаас авах, сорьцын савыг Швейцараас захиалах ажлыг эхлүүлсэн

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

МҮОХ болон Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага /МҮДЭБ/-ын тамирчдын допингийн асуудал, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах болон МҮДЭБ-тай холбоотой үүсээд буй нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудлаар хэлэлцэж, санал солилцжээ.

Энэ үеэр МҮДЭБ-ын ерөнхийлөгч Ц.Уугангэрэл “Ажлаа хүлээн авснаас хойш төр засаг болон спортын удирдах түвшний байгууллагуудтай албан уулзалтууд хийж байна.

МҮДЭБ-д сайн засаглалын үндсэн зарчмуудыг дагаж мөрдөх, олон нийтэд нээлттэй болгох, WADA буюу Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллага /ДДЭБ/-аас тавьсан шаардлагуудыг биелүүлэх зэрэг нэн тэргүүний анхаарах шаардлагатай зүйлсэд яаралтай арга хэмжээ авах ажлуудыг эхлүүлээд байгааг дуулгая.

ДДЭБ-аас тавьсан шаардлагуудыг үе шаттай биелүүлж, үүний хүрээнд допингийн шинжилгээг цусны дээжээс авдаг болох, шинжилгээний савыг Швейцар улсаас захиалах, БНСУ-ын талтай нэмэлт гэрээ байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

Мөн Дэлхийн Допингийн Эсрэг Байгууллага болон бусад орны допингийн байгууллагуудын олон улсын дүрмийг сайтар судалж, үйл ажиллагааг сайжруулах сайн жишээг авч хэрэгжүүлэх, МҮДЭБ-ын удирдах зөвлөлд бүх талуудын оролцоог хангах зэрэг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд их” гэв.

Энэ жилийн үндэсний их баяр наадмын барилдаанд шөвгөрсөн 32 бөхөөс допингийн шинжилгээ авахад нэг бөхөөс илэрч барилдах эрхийг хасах, цолыг хураах шийдвэр гаргаад байгаа билээ.