Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Оюунболд: Есөн газар нэгжлэг хийхэд сэргээшийн төрлийн бодисууд илэрснийг шинжилгээнд өгсөн. Хэн нэгэнд эрүүгийн хэрэг үүсгээгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага ТББ-ын удирдах албан тушаалтнууд болон мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс зохион байгуулалттайгаар үндэсний бөхийн улсын болон дотоодын чанартай барилдаануудад шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн эсэх шинжилгээ авахдаа хууль бус үйл ажиллагаа явуулсан, түүний улмаас хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

2003-2008 он хүртэл МҮОХ, 2009 оноос хойш Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага ТББ тамирчдаас шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь тогтоогдсон.

Тамирчдаас шинжилгээний дээж авах ажлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2018 онд баталсан журмаар зохион байгуулдаг бөгөөд дээж авах, дээжийг лабораторид илгээх үйл ажиллагаанд тамирчдын шинжилгээг солих, гаднын биет оруулах боломжгүй нөхцөл тогтоогдсон" хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, ахлах комиссар Э.Оюунболд мэдээлэв.

Тэрбээр сэтгүүлчийн асуултад "Допингийн асуудлаар есөн газар нэгжлэг хийхэд тодорхой тооны объектоос сэргээшийн төрлийн эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн болох уураг зэрэг бодисууд илэрсэн. Эдгээрийг шинжилгээнд өгсөн, хариу гараагүй байна. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хэн нэгэн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй.

Допингийн эсрэг байгууллагын санхүүг шалгаж байна" хэмээн хариуллаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1052821266068557