Уншиж байна ...

ФОТО: Монгол Банхар нохой дэлхийд бүртгэгдэхэд нэг алхам ойртлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 5 сарын 10
IKON.MN
Зураг зураг
МНСХ

Өнгөрсөн сарын 25-28-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загреб хотноо болж өнгөрсөн нохойн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Монголын Нохой Судлалын Холбоо (МНСХ)-ны баг бүрэлдэхүүн оролцож, тэмцээнд оролцсон Монгол Банхар ноход "World Cup Winner 2024" болон Хорватын аварга цолын болзол хангалаа.

Уг тэмцээнд өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгээр шалгарсан ноход болох Монгол Улсын аварга Шандын харуул ХАНГАРЬД (Эр, таван нас), Монгол Улсын их аварга Говийн сор ТОЛЬГОР (Охин, дөрвөн нас), Монгол Улсын аварга Говийн сор ГҮЕН (Охин, нэг нас) нар оролцсон юм.

Тэмцээний онцлох амжилт нь бусад Европ болон Азийн орнуудын уугуул нохдын ангилалд Монгол Банхар нохой шилдэг нохойгоор шалгарсан нь уг үүлдрийг дэлхийн шилдэг шүүгчид хэрхэн үнэлж буйг болон Монгол Банхар үүлдэр нь дэлхийд бүртгэгдэхэд хэдийн бэлэн болсныг харуулж байна.
 
Загреб хотод зохион байгуулагдсан ДАШТ-д нохдоо оролцуулахаас гадна дэлхийн том шүүгч нар, албаны хүмүүс, орон орны төлөөлөгчдөд Монгол Банхар ноходтой биечлэн танилцах боломж олгох, үүлдрийн стандартаа танилцуулах, мөн Монгол нүүдэлчин ахуй соёлоо сурталчлах зорилготой байв.

МНСХ нь 2009 оноос цэвэр үүлдрийн нохдын удмын сангийн бүртгэлийг тасралтгүй хөтөлж, өнөөдрийн байдлаар 8,000 гаруй Монгол Банхар үүлдрийн нохойн 5-7 үеийн удмын сангийн бүртгэл, бусад 40 гаруй үүлдрийн нохдын 16,000 гаруй удмын сангийн бүртгэлийг хийжээ. Цэвэр үүлдрийн нохой үржүүлэгч, тэжээгч, сонирхогч нарыг нэгтгэснээр 2016 онд Олон Улсын Нохой Судлал (ОУНС)-ын холбоонд гишүүнээр элсэн, 2023 оноос олон улсын цол олгох эрхтэй тэмцээнийг зохион байгуулж байна.

Нэгэн үе ховордож, устаж алга болох хүртэл эрсдэлд орж байсан Монголын нүүдэлчин өв соёлын нэг хэсэг болсон хоточ Монгол Банхар нохойг Дэлхийд бие даасан үүлдрээр бүртгүүлэх албан ёсны хүсэлтийг гаргах, гишүүн орнуудын дэмжих санал хураалт нь 2025 оны ОУНС-ын ээлжит нэгдсэн чуулган дээр явагдана. Үүний бэлтгэл ажлын хүрээнд үүлдрийн дэлгэрэнгүй танилцуулга, шинжлэх ухааны судалгаа, хэмжилтүүд, эрүүл мэндийн шинжилгээ, зан төлөвийн тест хийж байна. 

зураг
 
МНСХ
зураг
 
МНСХ
зураг
 
МНСХ
зураг
 
МНСХ
зураг
 
МНСХ
зураг
 
МНСХ
зураг
 
МНСХ
зураг
 
МНСХ

 

 

Эх сурвалж: Монголын Нохой Судлалын Холбоо