Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс ДОРОМЖЛОХ заалтыг татан авахыг УИХ-ын гишүүдэд уриалав

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр "Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв үү" редакторуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан юм. 

Уг уулзалтаас гарсан санал зөвлөмжийг Улсын Их Хурлын бүх гишүүнд бичгээр хүргүүлжээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 4-ний өдөр Улсын Их Хуралд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Тус төслийн 1-р зүйлийн 2-т зааснаар, Эрүүгийн хуульд “13.15 дугаар зүйл. Доромжлох” гэмт хэргийг нэмж, “1. Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. 

Ингэснээр ямар хор хөнөөл гарах талаар редакторуудын гаргасан зөвлөмжид:

  • Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний язгуур эрх, эрх чөлөөг хэтрүүлэн хязгаарлах, хясан боогдуулах, урвуулан ашиглах замаар ардчиллын үнэт зүйлсээс ухрах,
  • Шүүх хяналтын байгууллагад хүний нэр төр, алдар хүндийг гутаасан гэх нэхэмжлэлийг улам өргөжүүлэх замаар үндэслэлгүй, зохиомол хохирол үүсгэх,
  • Төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал, шударга ёс, эрх тэгш боломжийн талаарх иргэдийн чөлөөт шүүмжлэх эрх, эрх чөлөөнд халдаж, цензур тогтоож, айдас үүсгэх замаар эс үйлдэхүйд хөтлөх,
  • Оновчтой үндэслэлгүй, шаардлагагүй хууль тогтоомжоор дамжуулан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төр хяналт тогтоох, чөлөөт, шударга сэтгүүл зүйг боомилох,
  • Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч этгээдийн олон нийтийн эрх ашгийн төлөө бус, нийгэмд хор хохирол учруулах буруутай үйлдлийг ил тод бөгөөд шударгаар шүүмжилсний улмаас үндэслэлгүйгээр эрүүгийн гэмт хэрэгтэн болох эрсдэл иргэд, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийнхэнд тулгарах зэрэг эрсдэл үүсэж байна гэжээ.
зураг
 
зураг
 
зураг