ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхболд: Допингийн шинжилгээний төлбөрийг Баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдэж өгдөг

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 8 сарын 21
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ жилийн баяр наадмаар барилдсан 32 бөхийн допингийн шинжилгээний хариуны талаар Бөхийн салбар комисс, ДЭҮТ-өөс өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Нэг бөхийн допингийн шинжилгээний хариу эерэг гарсныг WADA-гийн батламжлагдсан лабораториос өнөөдөр ирүүлжээ.

Допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболд "Допингийн Б сорьц гэдэг нь дахин шинжилгээ өгөх асуудал биш. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Тамирчин А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо нээгээд шинжлүүлэх боломжтой байдаг.

32 бөхөөс 31-ийнх нь допингийн шинжилгээний хариу Допингийн эсрэг үндэсний төвд долдугаар сарын 27-нд ирсэн.

Нэмэлт төлбөр төлсөн шинжилгээний хариу 72 цагийн дотор гардаг.

А сорьцын шинжилгээний хариуг Б сорьцын хариу давтахгүй бол хүчингүй болдог. Тийм тохиолдол бараг гардаггүй.

Тамирчин Б сорьцын шинжилгээ хийлгэх эсэхийг 14 хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй" гэв.

Баяр наадмын тухай хуульд допингийн А сорьцын шинжилгээний хариуг ирсэн даруйд олон нийтэд мэдээлэх зохицуулалт байдаг гэж ойлгодог. Допингийн шинжилгээний хариуг овог, нэртэй нь зарлаж болдоггүй юм уу, олон нийтийн дунд эргэлзээ төрөөд, бөхчүүдэд надад хэлээгүй гээд мэдэгдэл хийдэг. Тухайн бөхөд допинг илэрсэн бол олон нийтэд мэдээлэх эрх зүйн орчин нь хаагдмал юмуу? гэсэн сэтгүүлчийн асуултад Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "32 бөхөөс нэг бөхөд допинг илэрлээ.

Тамирчинд Б сорьцын шинжилгээнд орох эсэх эрх байдаг. Б сорьцын шинжилгээний хариуг эцэслэн гарсны дараа нэрийг зарлах дүрэм журам үйлчилж байна. Тухайн тамирчинд бид хүндэтгэлтэй хандаж, Б сорьцын шинжилгээнд орж нягтлах хэрэгтэй. Эсвэл допинг хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсний дараа олон нийтэд нэрийг зарлаж болно.

Шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь баталгаажвал хариуцлагын асуудал ярина. Допинг хэрэглэсэн тамирчдын барилдах эрхийг 2, 4, 8, жилээр болон бүх насаар нь хасах зарчимтай" хэмээн хариуллаа.

Допингийн шинжилгээний зардлын тухайд "Допингийн шинжилгээний зардал баяр наадмын төсөвт байдаггүй. WADA-гийн батламжлагдсан лаборатори Засгийн газартай хийсэн гэрээний үндсэн дээр ямар спортын тэмцээний шинжилгээг хийсэн үр дүнгээр санхүүжилтээ авдаг гэж ойлгож байгаа. Стандарт шинжилгээ буюу лабораторийн дараалал, хүчин чадлаасаа шалтгаалаад тодорхой цаг хугацааны дараа авах эсвэл илүү мөнгө төлөөд шуурхай авах уу гэдэг асуудал байгаа.

Баяр наадмын өдрүүдэд допингийн шинжилгээг тагнуул, цагдаа, АТГ, сурын холбоо, үндэсний бөхийн холбооны төлөөллийг оролцуулж 32 бөхөөс авсан. Тагнуул, цагдаа, АТГ-ын ажилтнууд сорьцуудыг лабораторид хүргэх хүртэл бичлэг хийж, баталгаажуулсан. Илгээмжийг лабораторид хүргэх хүртэл баталгаажуулсан гэсэн үг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, цөөн байдаг лабораторид шинжлүүлсэн гэж үзэж байгаа. Шинжилгээний хариу хурдан ирдэг гарцыг олно.

2025 оноос аймгийн наадамд барилдах бөхчүүдээс допингийн шинжилгээ авна. Хууль зүй, дотоод хэргийн яам энэ асуудалд холбоогүй. Яамны Төрийн нарийн бичгийн дарга үе үеийн наадмын Үндэсний бөхийн салбар хороог ахалж ирсэн. 

МҮБХ зөвшөөрвөл өөрсдийн зардлаараа бөхчүүдээс допингийн шинжилгээ авах тохиролцоонд хүрнэ.

Баяр наадмаар бөхийн бай, шагнал, аваргуудад хүндэтгэл үзүүлэх, хүүхдийн барилдааны бай шагналд төсөв батлагддаг" гэв.

Допингийн эсрэг үндэсний төвийн дарга Д.Мөнхболд "Манайх ямар нэг байдлаар олон улсын байгууллагаас санхүүждэггүй байгууллага. Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлдэг. Допингийн шинжилгээний төлбөрийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос шийдэж өгдөг.

Допинг илрээгүй 31 бөх шинжилгээний хариугаа нэг хүний асуудал шийдэгдсэний дараа авах хэрэгтэй байх" гэсэн мэдээллийг өглөө.

Бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн мэдээлснээр шинжилгээний хариуг эерэг гарсан бөхөд л мэдэгддэг байна. 32 бөхөөс гадна 16 харваачаас авсан допингийн шинжилгээний хариу иржээ. Үүнээс нэг бөхөд эерэг хариу гарсан болохыг WADA-гийн батламжлагдсан лабораториос өнөөдөр мэдэгдсэн байна.

А, Б сорьцоор допинг илэрсэн нь тогтоогдвол тухайн бөхөд унасан бөхчүүдийг давсанд тооцож, тэр даваанд нь цол авах бөх байсан бол цолыг олгуулах саналаа Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлнэ. Баяр наадмыг зохион байгуулах хороо Ерөнхийлөгчид уламжлах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.184] 2023/8/22
Энэ допингын эсрэг төв их но-той 31 бөхиин хариу 15 хоноод 7/27 нд ирсэн байхад үлдсэн нэг хариу яагаад бусдынхаа хариунаас хойш 25 хоног болж байж ирдэг юм Яагаад хэл ам болоод ирэнгүүт хариу нь гэнэтхэн гараад ирэв
0 | 0 Хариулах
зочин [66.181.188.180] 2023/8/22
7 сарын 27 ноос хойш хэд хонож байна 72 цаг гэх шиг худлаа яриад байх юм
0 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/8/22
buh mori 2 n buun budilaan, naadmaar gants suriin harvaagaa gargaj baimaar yumuu, busad n tegeed erliiz dopingoo yariad hereldeed bjeeg
0 | 0 Хариулах
БАги [202.126.90.1] 2023/8/22
Наадам төр 2 салаачээ холбодын ажил баймаар
1 | 0 Хариулах
11 [139.5.218.170] 2023/8/22
Төрийн ба Улсын наадамд Төр оролцон зохион байгуулах нь зүйн хэрэг шүүдээ. Энэ бол Бүх ард түмний бас Монголын баяр шүүдээ.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.165] 2023/8/21
Энэ баяр наадмын комисс нэртэй авилгачдаа оюунболдыг допингтой болгож гүтгэхээ байгаад зайлуулсан одоо Бадарчийн бол үгүй шүү Увс Ховдын хорчингууд хэдэн цаас өгөөд өөр хүний шээс явуулдаг гэсэнштээ
2 | 1 Хариулах
11 [139.5.218.170] 2023/8/22
ЧИ тийм их мэдэж байгаа бол нэр усаа тод бичээд шалгуулчихаач. ''Давааны цаана гараад ХУЦ'' гэдэг шиг л юм болох юмаа. Тийм зүрх, зориггүй байж дэмий чалчиж тэнэгээ гайхуулахаа боль, мал байр хэвтрээ төвөггүй олдог юм шүү.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.152] 2023/8/21
Энэ шинжилгээний зардал төлбөр энэ тэр нь ханаас санхүүлт авдаг юм болдоо.
0 | 1 Хариулах
Latin49 [59.153.114.200] 2023/8/21
turuulsen buhuus doping ilrene tegeheer shuvgiin 4 tsol nemeh yostoi
0 | 0 Хариулах
bat [66.181.189.131] 2023/8/21
holion bantan hiideg ene tuviig tatan buulgah heregtei dee.odoo nuguu bukhchuud ni melzeed ehlchihej.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2023/8/21
ер нь бол бүх цаг үед хориотой хамгийн их хүчтэйг нь хэрэглээд нэг удаа түрүүлэхэд л насны хөрөнгө хэдэн тэрбумтай болж байгаад учир байна даа тэр бай шагналаа ч дараа нь өгдөг болуул таарна. илэрхээ ч мэдэж л байгаа шд.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.211] 2023/8/21
энэ хдн явдаг жорлонгуудыг хаяаачдээ сэргээшээ хрглнүү мөнгөөр найрч цолоо авнуу ямр хамаа бнааа жорлонгууд
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.11] 2023/8/21
Допинг хэрэглэдэг орк бөхчүүдийн цолын хурааж насан туршдаа барилдах эрхийн хас.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.95] 2023/8/21
amerik garahda chi ene reket nimaa nimhuu tserehuu humus alj ustal chuhal abnk barimt alad abj ogsin bol chi doo hong kong mafia gart uhne zaa. chmaiag barimta ugasa anhaa boldhuu amerik aluurchi hajina
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.95] 2023/8/21
chi hedi olon jil mongolin gutaj amdrahin nimaa.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.95] 2023/8/21
huldaa chi hudla yariha bolioche. time etgel oilgo ooirgo aladah daa tee umhi hoosorin uhjisen janhan gichii
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.95] 2023/8/21
mongold baiag reeket nimhuu amerik visa gargahda humuus alulj chuhal barimt hulagai higel amerik bacahl hog dere hajdagin bailee.
0 | 0 Хариулах
Зочин [103.242.47.254] 2023/8/21
сэргээшийн шинжилгээ эерэг гарсан бөхтэй таарсан болгон давах магадлал байхгүй. нөхөж цол олгодог нь буруу жишиг болоод байна, унасанд нь цол биш чимэг олгоод сэргээш хэрэглэсэн бөхдөө бусад арга хэмжээгээ авах нь зөв байх.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.12] 2023/8/21
Олны яриа ортой гж. Хэрэв түрүү бөхөөс сэргээш илэрсэн бол үнэхээр муу юм болжээ.
2 | 0 Хариулах
Zochin [66.181.181.105] 2023/8/21
Nohor tsol olgodogoo bolio naadah chini am avaltaas ehleed shal oor bolno tegheer zugeer l Ter dopingtoi bohoo hasaad busad ni baidgaaraa l Bai esvel buur dahiad barilduul kk kk malnuudaa er ni undesni bohoos doping avdgaa boloh heregtei
1 | 0 Хариулах