Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ оны эхний өдөр Монгол Улс 75 шинэ иргэнээр бүл нэмлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа

Эрүүл мэндийн яамны мэдээллээр шинэ оны эхний өдрийн 00.00-10.00 цагийн байдлаар аймаг, нийслэлийн хэмжээнд 75 хүүхэд мэндэлсэн сайхан мэдээ байна.

Тухайлбал, Нийслэлийн II төрөх эмнэлэгт 00.00 цагаас хойш 10 эх төрсөн ба 7 хүү, 3 охин мэндэлжээ.

Клиникийн нэгдүгээр амаржих газарт нэгдүгээр сарын 1-ний 10.00 цагийн байдлаар долоон эх амаржиж, 3 хүү, 4 охин мэндэлсэн байна.

Мөн нэгдүгээр сарын нэгний 10.00 цагийн байдлаар Клиникийн III төрөхөд 18 хүүхэд, Орхон аймагт 9 хүүхэд төрсөн нь хамгийн олон төрөлттэй эмнэлгүүд болжээ.

Өнгөрсөн онд манай улсад төрөлт урьд жилүүдээсээ эрс нэмэгдсэн.

Энэ онд ч төрөлт нэмэгдэхийн бэлгэдэл болж шинэ оны эхний өдөр Монгол Улс 75 шинэ иргэнээр бүл нэмлээ.

Монголын үрс маш олон болтугай!