ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Энэ онд шүгэл, шүүр, шувуу, шилэн ажиллагаа явуулна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах засгийн газрын тогтоол гарлаа. Энэ хүрээнд далд эдийн засгийг ил болгох, олборлох салбарын ил тод байдлыг бий болгох, хил үнийг тогтоох системийг бий болгож чадсанаар ДНБ-ийг 55 орчим их ная төгрөгт хүргэх боломж бий гэж холбогдох яамд тооцоо, судалгаа гаргаж өгчээ.

Авлигатай тэмцэх жилийн хүрээнд дэвшүүлсэн зорилтууд үр дүнд хүрсэн тохиолдолд ДНБ-ий нэг хүнд ногдох орлого анх удаа 5,000 ам.доллароос дээш гарах боломжтой тооцооллыг гаргасан байгаа.

Улс орнуудын туршлага, авлигатай тэмцэж үр дүнд хүрсэн хөтөлбөр, зорилтуудыг судалсны үндсэн энэхүү тогтоолыг боловсруулсан гэдгийг хэлье. 

Засгийн газраас авлигатай тэмцэх таван "Ш" үйл ажиллагааг зохион байгуулахыг холбогдох албаныханд даалгалаа.

Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог болон шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулахад холбогдох гишүүдэд үүрэг бий болголоо. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох юм.

Хоёрдугаарт, шүүр ажиллагаа. Орлогоосоо давсан хэрэглээтэй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлөхийг даалгаж байгаа.

Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ.

Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбумын амины орон сууцтай, үнэтэй машин унадаг атлаа цалингаас өөр бизнесгүй гэдэг албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ.

Гуравдугаарт, шувуу ажиллагаа. Авлига, албан тушаалын гэмт хэргээс оргон зайлсан, зугтсан, гадаадын улсад байгаа, эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан этгээдүүдийг эх оронд нь авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулна. Энэ удаа нэр дурдахгүй. Шалгагдаж байхдаа оргон зайлсан хүмүүсийн нэрийг хуулийн байгууллага ил болгох байх.

Дөрөвдүгээрт, шилжүүлэн авах ажиллагаа. Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгө орлогыг илрүүлэн буцаан авчрах ажлыг эрчимжүүлнэ.

Гэмт хэргийн замаар олсон орлого, хураагдсан эд хөрөнгүүдийг улсын орлого болгож хэрэгцээтэй үйл ажиллагаанд хэрхэн зарцуулах хууль эрхзүйн орчин бүрдүүлж танилцуулахыг манай яаманд даалгасан.

Сүүлийн жилүүдэд АТГ 2.5 их наяд орчим төгрөгийн эд хөрөнгө, мөнгөн хөрөнгийг илрүүлж, улсын орлого болгон битүүмжлээд байгаа. Улсын орлого болгосон эд хөрөнгө, мөнгийг  эрүүл мэндийн болон боловсролын салбарт хэрхэн зарцуулахыг тодорхойлно.

АТГ Их Британид эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсан хүний хууль бус өмчлөлд байсан хүний амины орон сууцыг улсын орлого болгож худалдан борлуулах асуудал яригдаж байсан.

Саяхан Балтийн нэг оронд Монгол Улсын нэг албан тушаалтны хадгаламжид байсан хөрөнгө орлогыг шилжүүлэн авах яриа хэлцэл төгсгөлийн шатандаа орсон мэдээлэл ирсэн.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас гадаад улсад байршуулсан нууц данс, хөрөнгө, мөнгө, эд хогшлуудыг Монгол Улсад шилжүүлэн авчирна.

Тавдугаарт, шилэн байх ажиллагаа. Төрийн өмчит бүх компанийн засаглалыг энэ оны нэгдүгээр хагаст багтаан солихыг шилэн ажиллагааны хүрээнд даалгаж байгаа. УИХ-д төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг нэн яаралтай горимоор батлуулж, хэрэгжилтийг хангахыг даалгалаа.

Төрийн өмчит компани бүрд зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийг томилно.

Зарим төрийн өмчит компанид гадаадын менежментийн багуудыг нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох замаар энэ оны эхний хагаст төрийн болон орон нутгийн өмчит компаниудын удирдлагыг шилэн болгохыг даалгасан.

Төрийн үйл ажиллагааны зөвшөөрлийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэхийг ЦХХХЯ-нд даалгаж байна.

Улс төрийн намуудын санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг шинээр хууль боловсруулан ил тод болгохыг сайд нарт даалгасан. Эдгээр таван эш ажлыг энэ онд хийнэ" хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
30
Зураг
ЗӨВ, ГОЁ
28
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
61 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
WTF [66.181.190.182] 2023/2/22
ur dun chuhal. bidend ur dun uzuul
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.48] 2023/2/9
Зүгээр л тавилтат жүжиг
0 | 0 Хариулах
Зочин [64.119.23.214] 2023/2/9
“Ш” жилд амжилт хүсье! Сонгуулийн шоу болчихгүй бол! Гаагуу баагаа.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.13] 2023/2/9
Үнэгний ав киног үзэж байгаа юм байна
0 | 0 Хариулах
Зочин [192.82.84.33] 2023/2/9
Зүгээр суугаагүй юм хийх гэж байгаа бүхнийг яагаад муулдаг юм бэ ? Эсвэл авлигал манай улсад цэцэглэг гэж хүсээд байгаа муу ? Энэ коммент бичиж байгаа улсууд цаад зорилгын ухаарч бичмээр байх юм
0 | 1 Хариулах
Georg Chin [73.235.238.228] 2023/2/9
Facebook just fired me. I am looking for a job in Mongolia.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/2/9
сайн байцгаана уу. ХЭХЭХЭ, ЯАДАГ ЯАДАГ, ЮУ ЮУ ГЭЭЧ НЭР ГЭНЭ ВЭ. Нэр ч ахав ингэс иэгэсгээд толгой холбоод ч юмуу, уянгалуулаад байх. Үүнээс цаадах нь л ямаршуу, хаашаа эргэх юм болдоо.
1 | 0 Хариулах
Зоч [192.82.80.145] 2023/2/9
ЗГ-аа баллаж байгаа нөхөр шиг харагддаг
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.159] 2023/2/8
Хөнжлийн банк, таван толгойн төлөөлөн удирдах зөвлөлд өчнөөн жил байсан наранцогт чинь одоо эрдэнэс монголын захирал болчихсон л тууж байна. Мөн адил Ганбат нь хэрэг эрхлэхийн тэргүүн дэд хийгээд дахиад л таван толгой удирдах зөвлөлийн дарга болчихсон ч байх шиг. Тойроод л дампууруулаад яваад байх уу. Сүүлдээ бүр мафи бүлэг маягаар ажиллаад байна. Хөгжлийн банкны луйвраар яллагдагч нараас цуг ажиллаж байсан хүмүүсээ шалгалт нэрийн доор дахиад эрдэнэс монгол руу оруулж байхад дээгүүрээ шудрага компанийн засаглал ярьцгаагаад л суух
2 | 0 Хариулах
Зочин [192.82.82.57] 2023/2/8
Элээ Хэрээ Галуу 3 гэж нэрлүүл гоё ч юмуу даргааа
0 | 0 Хариулах
зочин [202.9.46.232] 2023/2/8
төрийн бодлогыг хүүхдүүдийн тоглоом аятай нэрлэх юм. болж л байдаг байхдаа. ойлгох ч арга алга
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.159] 2023/2/8
Монгол хэлэнд албаны үг хэллэг байхгүй болсон юм байлгүй. Шүгэл үлээгч ч гэж юу гэсэн үг юм бас
1 | 0 Хариулах
Зочин [192.82.86.42] 2023/2/8
Үнэхээр хийвэл зөв л ажил хийх нь.
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.197] 2023/2/8
Бөөс ажиллагаа хэзээ вэ нямбаатараа
0 | 0 Хариулах
Зочин [162.253.68.187] 2023/2/8
ФЭЙС БҮҮКИЙН ЗАХИРАЛАА АЖЛААС НЬ ХАЛУУЛЖ ДИЙЛСЭН ҮҮ? ТАРВАГА АА?
3 | 1 Хариулах
Зочин [192.82.82.57] 2023/2/8
Таакчикийн ажиллагаа явагдаж байгаа чшшшш ккк
0 | 0 Хариулах
Зочин [203.221.115.107] 2023/2/8
Хятадаас хуулсан сүржин нэртэй МАНгаруудын хар ухаанаар жонхууруулсан даржин ажиллагаа ойлгомжтой. Нянбаатараа дүр эсгэсэн лоозонгын чанартай хошигруулалт ярих биш МАНАН нүүрсчидын мафи, хөгжилийн банк, төмөр …. холбоотой хулгайчдаас тэдэн их наядын хохиролыг барагдуулсанаас тэдэн эмнэлэг, сургууль, зам, гүүр……барилаа гэж тодорхой тайлагна за
6 | 1 Хариулах
Zochin [64.119.16.182] 2023/2/8
Iliirchikhsen um beee. Khuuchnii loozon noozon ch um shig. Deer ye-iin social niigniin yed gadagshaa yavj um suraagyi bsan ye-iin khymyys shig l um yarikh um. Ichij ykhmeer ymaa.
1 | 1 Хариулах
Зочин [202.126.90.159] 2023/2/8
Ха ха. Эхнээсээ Эрлэнэс Монголд чинь Хөгжлийн банкны яллагдагч нар албан тушаал аваад шургалаад эхэлчихсэн байна. Сонгон шалгаруулалтыг чинь Амарбаясгалан Наранцогт нар баас болгож
5 | 1 Хариулах
bat [66.181.189.246] 2023/2/8
demjij bna.avilagchidiin ger bul,hamtragch nar booj uhej bna tsaana chin kkk
1 | 0 Хариулах
Зоч [192.82.80.145] 2023/2/8
Шодорго 5 ч гэх шиг 5ш ч гэх шиг шинэ сэргэлт ч гэх явуургүй худлаа жүжээд байгаа юм шиг
2 | 1 Хариулах
Zochin [64.119.16.182] 2023/2/8
Shudarga tav n' ekhneesee yu n' tsukhuina gdg bilee. Ter n' bolood bgaa biz dee. Xaxaxaxa
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.234] 2023/2/8
тулааны урлаг бол дизайн юм
0 | 1 Хариулах
Зочин [43.242.243.164] 2023/2/8
Шүгэллдэг Шүүртэй Данх Ажиллагаа гэсэнүү яаааая лааг юмаа амжилт ккз
5 | 1 Хариулах
Зочин [43.242.243.164] 2023/2/8
Шүгэллдэг Шүүртэй Данх Ажиллагаа гэсэнүү яаааая лааг юмаа амжилт ккз
0 | 1 Хариулах
Зочин [66.181.161.4] 2023/2/8
Nuurs ajillagaa hiij nuursnii hulgaich nartaigaa temtshees naash itgeed hereggui. Songuuli duhuj bna buh um namiin tuluvluguunii daguu yavj bna.
3 | 1 Хариулах
Zochin [202.126.89.232] 2023/2/8
Энэ нямбаатар солиотой... хөдөөний бацаанаа бөөстөй хотод орж ирээд хотын эгч нараа битгий оролд....
1 | 2 Хариулах
Зочин [64.119.21.95] 2023/2/8
Хууль зөрчих эрүүдэн шүүлтийн үндэс болдог
0 | 0 Хариулах
888 [64.119.26.100] 2023/2/8
Өндөг,лууван,кафены үлгэр шиг л юм яриад эхэллээ. Боловсролгүйчүүдийн арми болон Нянгарууд нээрээ гайхшруулж дуусахгүй шүү
3 | 1 Хариулах
Zochin [202.55.188.110] 2023/2/8
Ugasa ter 500k tsalingaar chin hen eruul shan amidarhiin. Tsalingaa nemcheed ingj bardam baildaa!!!
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.124] 2023/2/8
Худ худ. Итгэхгүй байна өө.
2 | 1 Хариулах
Zochin [202.55.188.110] 2023/2/8
Yun soliortsiin ter humuus chin ulsad ajilahasa omno huwidaa ajilj bsn bj bolnoshdee, ooroo tord ajilaad nohor ymu ehner n huwiara biznes higed ywj bgag hen baig gehiin. 3han say ym bj 30n say Hun amtai ym shg aashilj ayglah ym. Changaar humih tusam ene awliga chin gaarshihgui ulam hurtsdana shude
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.204] 2023/2/9
коммунист нийгэм шиг байр савыг нь хүртэл юунд амьдрахыг заагаад хааж боогоод эхэлбэл улам л нууж хааж далд эдийн засаг нь ихэсмээр л санагдах юм
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.18] 2023/2/8
Битүүмжлээд үхмэл хөрөнгө болгоод яадын, хэнд ч хэрэггүй, ажлыг нь үргэлжлүүлээд данснаас нь шүүхийн шийдвэрлүү шилжүүлүүлдэг байвал болно
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2023/2/8
Нийлээд 4 Ш юм байна. Доорх сэтгэгдлийг нэмбэл 5 Ш болох нээ
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.139] 2023/2/8
хулгайлсан хөрөнгийг нь хураа шоронд хатаа
1 | 0 Хариулах
БНХАУ БАР, БАТГАНА, ҮНЭГ АВЛАХ ТУРШЛАГАТАЙ [202.131.248.198] 2023/2/8
Өмнөд хөрш маань сүүлийн хэдэн жил авлигатай тэмцэх кампанит ажил өрнүүлж, гадагшаа гараад явсан авлигачдаа "үнэгний ав" ажиллагаагаар баривчилж ирсэн тухай киног манай тв-үүд үзүүлж байгаа. Нам дотроо шигдсэн улс төрч-авлигачдаа "бар" хэмээн нэрлэж ял шийтгэсэн, төрийн албанд "батгана" мэт үүрлэсэн авлигачдыг илчлэх ажиллагаа зэргийг явуулсныг дэлхий нийтээр мэдээлж ирсэн.
1 | 0 Хариулах
Зоч [192.82.80.145] 2023/2/8
Сайн сайхан гэгэээлэг бүтээн байгуулалт чадахгүйгээс хойш чадах ажлаа хийхээс биш яах вэ
0 | 1 Хариулах
Зочин [202.179.13.130] 2023/2/8
Турк улсад газар хөдлөлтөд нурсан байшингууд ихэнх нь чанар муу барилгууд нурсан байх юм. Манай улсад баригдаж байгаа барилгуудын чанарт хэр сайн хяналт тавьж байна. Улсын комиссын авлигаас ангид барилга хүлээж авч чадаж байна уу. Барилга дээр давхар нэмж барих тохиолдол олон гарах боллоо ийм даац нь хэтэрсэн барилга газар хөдлөхөд тэсэх үү.
2 | 0 Хариулах
IQ өндөртэй хүн [66.181.161.102] 2023/2/8
энэ одоо хятадын "Үнэгний ав" гэдэг кино үзсийн байх даа
1 | 1 Хариулах
Zochin [64.119.16.182] 2023/2/8
Xaxaxaxa. Iim l ulsuud tur bariad bna daa.
0 | 1 Хариулах
Зочин [79.116.94.130] 2023/2/8
Газрын хуульруу гадны гичийнүүд орчихлоо доо...😡
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.169] 2023/2/8
Яг мэдрэлийн шизотой нөхөр!!!!
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.223] 2023/2/8
Тогтолцоо буруу бол өөрчилье.Улс төрийн нам санхүүжилтээ ил болгоё.Шийдье.Авилга бас л тогтолцооноос их шалтгаалсан.Өршөөлийн хууль гаргая.Тодорхой хугацаанд авмлга авсан хүмүүс улсад буцааж тушаая.Ялаас чөлөөлье.Тэгээд нэг гараанаас шударга хөдөлье.Хуулий чангатгая
1 | 2 Хариулах
Зочин [103.212.116.126] 2023/2/8
selem ntr geed naadhaas chin iluug sonsoj blaa. ugaasaa butehgui zda nar bna shuur ch gh shig. avilga avaad bayajsan hulgaichuudiig chuluuluud l boloo yu
0 | 0 Хариулах
Ev khamt. [66.181.161.133] 2023/2/8
...Ee..dee..sain ukhaj oilgoj medekhgui bna..
0 | 0 Хариулах
ард [59.153.115.78] 2023/2/8
Сонгуулийг 1 тойрог болгож жинхэнэ шалгарсан 35 гишүүнтэй болж хууль боловсруулах ажилтай болгоё
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.85] 2023/2/8
Хийдэг бол сайхан л зорилтууд байна. 2016 оноос хойш олон жил хууртлаа даа.
2 | 1 Хариулах
Зочин [202.70.40.186] 2023/2/8
4 жил ярилаа, яриал байна яриал байна
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.240] 2023/2/8
Юу ч хийх чадваргүйгээ үүгээр далдлах гэж оролдож эхэллээ. Монгол хэзээ хөгжих вэ, МАНгарууд аа???
2 | 1 Хариулах
Huz [122.201.23.66] 2023/2/8
Barilaa horiloo sullalaa ajillagaa ahiad ehluulnee
2 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [192.82.90.50] 2023/2/8
Ардын нам ажиллаж эхэллээ шүү хүүхдүүд минь. Монгол улс хөгжин мандах цаг нь ирж ээ
1 | 9 Хариулах
иргэн [202.131.251.35] 2023/2/8
за больж үз өөрсдөө насаараа жаргах гээд хууль нтрээ өөрсөдөө зориулж гаргаж байхад юу хуцаад байна
3 | 2 Хариулах
МАН ӨВГӨН [192.82.90.50] 2023/2/8
Муухай үг хэлээд өвөөгөө гомдоогоод байна шүү чи хүүхээд
1 | 3 Хариулах
Зочин [122.201.19.190] 2023/2/8
2016 оноос Засгийн эрх бариад дөнгөж одоо л ажиллаж эхэлж байгаа хэрэг үү ?
1 | 1 Хариулах
МАН ӨВГӨН [192.82.90.50] 2023/2/8
Ажилласаар ирсээн хүүхээ. Бяцхан мунхаг тархиа ажилуул
1 | 3 Хариулах
Zochin [64.119.16.182] 2023/2/8
Uvuu Ta zunusun bololtoi. Kkk
1 | 1 Хариулах
Зочин [202.179.24.204] 2023/2/8
Энэ МАН чинь сонгуулиар нэг ширхэг ч татвар нэмэхгүй гэх мэт амалсан бүхнийхээ эсрэг зүйл хийгээд байгааг харахаар одоо энд бичсэн бүхэн нь жилийн дараа гэхэд эсрэгээрээ юу ч хийгдээгүй байх магдлалыг 100% болгож байна даа ха ха
5 | 2 Хариулах
888 [64.119.26.100] 2023/2/8
Хийчих том төслүүд алга уу. Баахан хулгай хийчихээд тэрэнтэйгээ ноцолдсоор таарлаа. Хөгжил битгий хэл "х" үсэг ч ярихаа больжээ
3 | 1 Хариулах
ЗОЧИН [192.82.86.7] 2023/2/8
МОНГОЛ ТӨГРӨГ ЭРЧИМТЭЙ СУЛАРЧ БАЙНА. ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛ НӨЛӨӨЛЖ БАЙГААЧ ХУЛГАЙ АВЛИГАЛ ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА. ХИЛ ГААЛИЙН АВЛИГАЛААС БОЛЖ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ИРГЭД ТӨЛЖ БАЙНА. ӨНӨӨДӨР ДАЙН КОВИД ГАРААГҮЙ БАЙСАН БОЛ ХУЛГАЙ ЛУЙВАР ЦААШАА БАЙСААР БАЙХ БАЙСАН. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ӨМНӨ НЬ БАЙГААГҮЙГЭЭР УРУУДАЖ БАЙНА. АВЛИГАЛТАЙ ТЭМЦЭХ НЭГ ШАЛТГААН НЬ ЭНЭ ЮМ.
4 | 0 Хариулах
өмхий хятадын МАНин тавиулууд зайл [66.181.160.15] 2023/2/8
хамгийн том авилгач нь еөк болчихсон, хамгийн том авилгын засгийн газартай байж ямар ацаараа юутай тэмцэнэ гэж хулгайчууд.
10 | 1 Хариулах