Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гэрийнхээ тооныг отгон хүүдээ өвлүүлдэг уламжлалтай Казахстанаар зорчсон тэмдэглэл

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг

-Аян замын тэмдэглэл-

Казахстан улсын Астана, Алматы хотоор зорчсон тэмдэглэлээ уншигч Танд хүргэж байна.

Хүйтний эрч чангарсан өвлийн өдрүүдийг монголчууд "Ес" эхэллээ хэмээн хэлж заншсан. Тэгвэл идэр "Ес"-ийн хүйтэн өдрүүд өөр нэг улсад ч үргэлжилж байна. Тэр тусмаа Монгол, Казахстан улсын цаг агаарт онцын ялгаа байхгүй мэт санагдана. Төв Азийн эрс тэс уур амьсгал, нүүдэлчин ардын соёл гээд дурдаж болох адил төстэй олон зүйл энд бий.

"Дижитал Алматы-2023" олон улсын форумыг сурвалжлахаар дэлхийн 10 гаруй орны сэтгүүлч Казахстанд ирсэн юм. Албан уулзалт, хэвлэлийн хурлуудаас гадна эх газрын Казахстаны уламжлал, ахуй соёл, хотын аж байдлыг сонирхож, танилцах боломж бидэнд тохиов. 

Хамгийн эхэнд дурдахуйц онцлог бол казахстанчуудын найрсаг зан чанар. Гудамжаар алхаж явахдаа та тааралдсан хэн нэгнээс тусламж хүсвэл тэд татгалзахгүй л болов уу. 

Казахстаны нийслэл Астана хотын талаар...

Одоогийн Алматы хотоос 1998 онд нийслэлээ шилжүүлснээр албан ёсны нийслэл нь Астана болжээ. Улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу хотыг барьж, өнөөгийн өнгө төрхийг бий болгосон байна.

Казахстан улс нь 10 гаруй том хоттой, түүний дотор нийслэл Астана нь 1.3 сая хүн амтай хамгийн залуу хот юм. Барилга байшин нь эмх цэгцтэй баригдсан төдийгүй, цэвэр цэмцгэр байдлыг үзэхэд таатай. Энэ хотод утааны асуудал байхгүй бөгөөд шинэ байр, байшин, орон сууц ихтэй байлаа. Хотоо төлөвлөж барих нь ямар чухлыг эндээс харж болохоор.

Астана хотын төв зам дагуу байрлах “Мангилик йел” хэмээх гантиг нуман хаалга нь жуулчдын сонирхлыг хамгийн их татдаг аж. Хаалганы хоёр талд суурилуулсан уран баримал нь үндэсний оюун санааны элч, мэргэн ухааны бэлэг тэмдэг болдог байна. 

зураг
 

Казахстаны шинэ нийслэлийн суурь тавигдсанаас хойш 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хотын өнгө төрхийг цогцлоож, олон хөшөө дурсгалыг бүтээн босгосон байна. Тухайлбал, Астана хот дахь хамгийн алдартай дурсгал бол "Байтерек" цамхаг юм. Энэхүү цамхаг нь 97 метрийн өндөртэй бөгөөд Астанагийн бэлэг тэмдэг, аялал жуулчлалын гол үзмэрт тооцогддог. 

Цамхгийн оройд домогт гардаг Самрук шувууны алтан өндөг, их биеийг цагаан мод хэлбэрээр бүтээсэн гэдгийг хөтөч онцоллоо. Хэрэв та "Байтерек" хөшөөг харсан бол хаана явж байгаа зүг чигээ амархан мэдэж болно. 

Сонирхуулахад, энэхүү цамхгийн орой дээрх том шилэн бөмбөгийн диаметр нь 22 метр, ойролцоогоор 300 тонн жинтэй аж. 

"Байтерек" цамхаг дотор орж, үндэсний уламжлалыг агуулсан музейтэй танилцах боломж бидэнд олдов. Казахстаны үндэсний хөгжмийн зэмсэг, хувцас болон бусад эд өлгийн зүйлсийг харсан юм. Үүнээс хамгийн сонирхолтой нь тэдний уламжлалт гэр буюу (Yurt) нь монгол г эртэй маш  т өстэй.   

Гэр нь дугуй хийцтэй, өвөлдөө дулаан, зундаа сэрүүн бөгөөд нүүдэллэхэд хялбар 

Т өв Азий н нүүдэлчдийн уламжлалт гэр хоорондоо адилхан хэв загвартай байдаг. Ялангуяа,  Монгол болон Казахстан улсын  уламжлалт гэр нь хана, тооно, эсгий зэргээс бүрдэх бөгөөд богино  хугацаанд буулгах, барих боломжтой. Гэр нь дугуй хийцтэй, өвөлдөө дулаан, зундаа сэрүүн бөгөөд нүүдэллэхэд хялбар  байсныг музейн орчуулагч  онцоллоо.

Казахстаны үндэсний гэрийг (yurt) арьсан утсаар холбож, зузаан эсгий болон зотон даавуугаар бүрдэг байна.    Түүнчлэн гэрийн тооно буюу (shanyrak) нь гэр бүлийг бэлгэддэг онцлогтой. Тиймээс ч гэрийнхээ тооныг эцэг нь отгон хүүдээ өв залгамжлуулдаг уламжлалтай. Энэ нь казах хүмүүсийн хамгийн үнэ цэнтэй эд хөрөнгөд зүй ёсоор тооцогддог аж.   

зураг
 

Алматы хотын "Улсын төв музей", "Шымбулак" уулын цанын баазыг зорьсон нь

Казахстан улс нь нийт 17.3 сая хүн амтай бөгөөд Алматы хотод 2.1 сая хүн оршин суудаг. Алматы нь 1991-1997 онд Казахстаны нийслэл байсан ч тухайн статус нь өөрчлөгдсөн. Гэвч улсынхаа томоохон хотуудын нэгд зүй ёсоор тооцогддог. 

Алматы хот дахь "Улсын төв музей"-д түүх, соёлын чухал ач холбогдол бүхий 200,000 орчим үзмэр байдаг.

Казахстаны хамгийн том, алдартай цанын бааз нь Алматы хотын төвөөс цаг хүрэхгүй зайд байлаа. "Шымбулак" уулын цанын баазад 2011 оны Азийн өвлийн наадмын цанын тэмцээнийг зохион байгуулж байсан түүхтэй. 

Казахстан улсын газар нутгийн хэмжээ, нөөц баялаг болон зарим товч мэдээллийг хүргэвэл,

Тус улс нь 2.7 сая хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, дэлхийн ес дэх том улс. Орос, Узбекистан, Хятад, Киргизстан, Туркменистан улстай хуурай газраар хиллэдэг. 

Казахстан улсын газрын тосны батлагдсан нөөц нь 35 тэрбум баррель буюу дэлхийд 11 дүгээр байрт жагсдаг.
Гянт болд (өндөр хэмийн халууныг тэсвэрлэж чаддаг хүнд металл), хромитын нөөцөөр дэлхийд нэгдүгээрт ордог бол цайраар тавдугаарт, алтаар зургаадугаарт ордог аж.
2018 онд 87 сая тонн газрын тос олборлож, дэлхийн арав дахь том экспортлогч болжээ. Тус онд хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөрөнгө оруулалт нэг тэрбум ам.долларт хүрсэн байна.
Казахстан улс нь 4.8 тэрбум тонн (35 тэрбум баррель) газрын тосны нөөцтэй бөгөөд 2.4 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй.