Казахстан улсад шингэрүүлсэн хийн түлшний үнийг нэмсэн явдлаас үүдэн өнгөрсөн оны нэгдүгээр сард олныг хамарсан үймээн самуун гарч байв.
Энэхүү эмгэнэлт үйл явдал болоод нэг жил өнгөрсөнтэй холбогдуулан Казахстан улсын Ерөнхий прокурорын орлогч Елдос Килымжанов болон хууль сахиулах бусад байгууллагын дарга нар мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, 2022 онд болсон эмгэнэлт үйл явдлын улмаас Казахстаны цагдаагийн байгууллагаас эрүүгийн шинжтэй 4,623 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Дотоодод үүссэн үймээн самуунтай холбоотойгоор,
Энэ талаар "Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын үймээн самууны улмаас 5,387 хүн хохирсон талаарх албан ёсны мэдээлэл бий. Үүний дотор 5,155 хүн бэртэж гэмтсэний 3,995 нь хууль сахиулах байгууллагын алба хаагч байсан. Нэгдүгээр сарын үйл явдлаас үүдэн 238 хүн амь насаа алдсан.
Олныг хамарсан үймээн самуун гарснаар ААН-үүд ойролцоогоор 80 сая ам.долларын (37.5 тэрбум тэнгэ) хохирол амссан байна. Улмаар ААН-үүдэд 16.7 тэрбум тэнгэ нөхөн олговор олгосон" гэдгийг албаныхан хэлж байв.
Тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ард түмэндээ хандаж 2022 оны нэгдүгээр сарын үйл явдалд оролцогчдод нэг удаагийн өршөөл үзүүлэх талаарх саналыг дэвшүүлсэн аж. Ингэснээр Казахстан улсын парламентаас өршөөл үзүүлэх тухай хуулийг баталжээ.
Хуулийн эх бичвэрт дараах зүйлсийг тусгасан байна. Үүнд:
Алматы хот дахь нэгдүгээр сарын үймээний үеэр эвдэрсэн байгууламжийг сэргээж буй үйл явц болон эмгэнэлт үйл явдалтай холбоотой хүндэтгэлийн дурсгалыг танилцууллаа.
Казахстан улсын Алматы хот
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!