ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дэлгэрсайхан: Хаягаас хүн хасахад гэрчилгээний эзэн нь хэн бэ гэдгийг үндэслэнэ

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэд өнөөдрөөс эхлэн burtgel.gov.mn хаягаар бүртгэлийн эсвэл регистрийн дугаараа нэвтэрч, оршин суугаа хаяг дээр нь ямар, ямар хүмүүс байгааг мэдэх боломжтой болсныг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар(УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлэв.

Тэрбээр "Хүүхдийн тоо нэмэгдсэн, хасагдсан байна гэдэг эргэлзээтэй мэдээлэл хэд хоног явлаа. Харин дээрх сайтаар шалгаснаар улсын бүртгэлд манай мэдээлэл ямар байна вэ гэдгийг мэдэх боломжтой. 

Өрхийн мэдээллийн сан гэдэг бол тухайн иргэн өөрийнхөө хүслээр гэр бүлээ мэдээлдэг. Тэр мэдээллийн санг улсын бүртгэлийн мэдээллийн сантай андуурч, иргэд бухимдах тохиолдол их гарлаа" гэв.

Хэрэв таны хаяг дээр танихгүй хүмүүс бүртгэгдсэн байвал тус сайтаар дамжуулж, тайлбар мэдээлэл, холбоо барих утсаа үлдээх юм байна. Ингэснээр бүртгэлийн ажилтнууд хариу арга хэмжээг шуурхай авна гэдэг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэллээ.

Мэдээллийн үеэр сэтгүүлч түүнээс "Иргэний хаяг дээр өөр хүмүүс бүртгэлтэй байлаа гэж бодоход, тухайн хүн албан ёсоор хаягаараа амьдарч байгаа хүмүүсийг манайх биш гээд хаягаас нь хасуулах хүсэлт гаргавал яах вэ. Нэг хаяг дээр бүртгэгдсэн байгаа иргэдийн үндсэн хаяг дээр байгаа болон түр оршин суугаа хүмүүсийг яаж ялгах вэ?" гэж асуув.

Уг асуултад тэрбээр "Хаяг бол үл хөдлөх хөрөнгийн хаяг. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь тухайн хаягийн жинхэнэ эзэн нь. Хаягаас хасалт хийхэд заавал нотлох баримтыг нь шалгадаг. Гэрчилгээний эзэн нь хэн бэ гэдгийг үндэслэж улсын бүртгэлийн шийдвэр гарна. Таны хаяг дээр өмнө нь амьдарч байсан айлын хүн хаяг дээрээ үлдчихээд өнөөдөр тантай холбоотой гомдол гаргавал албан ёсны хаягийг солих эрхтэй этгээд биш байна гэдэг хариу өгнө" гэж хариуллаа.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, УБЕГ жилд 200-220 мянга хаягийн бүртгэл хийдэг байна.

ВИДЕО:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zoch [202.126.89.91] 2023/1/20
Davhar songuuliin ajlaa tsegtselj, mal toollogoo ehelsen bn l daa MAN , neg ih saindaa ingeed bgaa bish !!!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.16.97] 2023/1/19
Зүгээр л хэлэх муу үг алга арчаагүй юмбэдээ хэдэн трбум хүнтэй бол бүүр балрахннэээ хаха
2 | 0 Хариулах
Бүртгэл тойрсон хулгай [5.161.104.22] 2023/1/19
Иргэд аж ахуйн бүртгэлийг ингэж хэргээр будлиантуулдаг этгээдүүд мэргэжлийн баг болон УБЕГ-ын удирдлага болон ажилладаг юм байна лээ. Тод жишээ нь сүүлд МХЕГ-ийн даргаар очиж байсан Баасанхүү гээд байна. УБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа өөрийн хамсаатан хэдэн хулгайчтай, тэднийгээ дор ажиллах дарга нараа болгодог. Жишээ нь Ган-Эрдэнэ гээд нэг дүлзэнийг мэдээллийн технологийн даргаар ажиллуулах г.м. Тэндээ үйлээ хийж дуусахаараа өөр төрийн байгууллага руу татагдаад тэр багаараа явна. Баасанхүү+Ган-Эрдэнэ гэх мэт бүлэг хулгайч Бүртгэлийг самарсаны дараа ХЗДХЯ-ны Төрийн нарийн, МТ газрын дарга гэх мэтийг хийж байгаад МХЕГ рүү яг тэр багаараа очиж сураггүй болсон байгаа. Мэдээж араас нь цүнх баригч жараахайнууд дагаад хулгай хийгээд явж байдаг. Энэ бол манай системчлэгдсэн хулгайн нэг жишээ байна даа. Энэ улс удирдаж байгаа бүлэг хүмүүст хулгайч биш хүн байхгүй, хооронд нь хэрэлдүүлж бага багаар зайлуулах л боломж байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.45] 2023/1/19
Хороон дээр байгаа хүн чинь хасалт хийх эрхгүй гээд дүүрэг иргэний бүртгэл рүү явуулдаг юм билээ тэнд нь очихоор заавал нөгөө хаяган дээр бүртгэгдсэн хүн нь өөрөө өргөдөл гаргаж байж хасалт хийнэ гэх юм билээ.өөрсдөө асуухгүй хүн хаяган дээр бүртгэчихээд хасах болохоороо тэр хүнийг олоод өргөдөл бичүүл гэдэг балай юмаа болиочоо хаанаас олох юм тэр хүнийг
3 | 0 Хариулах
Zochin [103.26.193.149] 2023/1/20
Yagg iim yum bolood bna. Manaid iim humuus bhgui hasch ugnuu geheer ter hunuusig ni olj hasuulah yostoi gd teneg yum yariad suuj bnalee.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.19.190] 2023/1/19
Оршин суугаа хаягийн бүртгэлээ шалгах боломжийг байнга нээлттэй үлдээвэл зүгээр болов уу . Ялангуяа сонгуулийн үеэр өөрийн хаяг дээрхи бүртгэлээ шалгаж байх боломж иргэд нээлттэй байх нь чухал байна .
3 | 0 Хариулах
Зочин [192.82.89.228] 2023/1/19
Ганц сая хүүхдэд ганц зуун мянган төгрөг өгөх юун ч сүртэй юм, яасан ч их баарцаглаж бойтоглодог юм. Хамаг дарга нар нь өглөө болгон гарч ирээд л нэг юм шал шал гээд л зогсох юм. Тэр мөнгөө өгвөл өгөөд боливол болино л биз. Өөрсдөө хэдэн тэрбумаар нь хусдаг байж их сүржигнэж байнаа
5 | 0 Хариулах
ИРГЭН [202.131.227.82] 2023/1/19
Танихгүй хүмүүсийг хаягийн бүртгэл дээр сонгуулийн үеээр та нар нэмж бүртгэснээрээ өөрсдөө янзал даа.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.21.64] 2023/1/19
Ийм юм хийчихээд хээвнэг бид нар луу ярь гээд сууж байдаг. Ялзарч бээж удахгүй тэсэрч хагарах л үлдэж дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.195] 2023/1/19
Хорооны авгайчууд хүний хаяган дээр нэмж хүн бүртгэдэг. Ялангуяа ганц бие, харж хандах хөөцөлдөх хүнгүй хүний гэрийн хаягийг анддаггүй. Нүгэл л үйлдэж байгаа хэрэг юм шүү дээ
4 | 1 Хариулах
Зочин [202.9.40.29] 2023/1/19
Тэрч тийм шүү, сонгууль өгөх насны ганц хүн байхад хэн нь билээ гээд сандарч асуудаг л юм.
3 | 0 Хариулах
ЗА сайхан цэвэршээд [192.82.67.170] 2023/1/19
АВАХ хэрэгтэй.. сонгууль болхоор царцаа нүүх боломжгүй болгох хэрэгтэй.
4 | 0 Хариулах
Зочин [192.82.68.253] 2023/1/19
Насанд хүрсэн ч гэсэн орох оронгүй хүүхдээ бид хаашаа яв гэхийн гарсан үр хүүхдийн харж өгч ажил төрөл хийлгэнэ биз дээ. Наад өгөх гээд байгаа мөнгөө төрөл бүрийн арга заль хэрэглэлгүй хүүхэд бүрт өг
5 | 0 Хариулах