Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Фемен"-ий идэвхтэн сүмийн Зул сарын мөргөлийг тасалдуулав

Зууны мэдээ
2013 оны 12 сарын 27
Зууны мэдээ

Германы Кельн хотын сүмд Зул сарын мөргөл явагдаж байхад “Фемен” хөдөлгөөний нэгэн идэвхтэн сүмийн тахилын хоймор дээр гарч нүцгэн цээжээ харуулан мөргөлийг тасалдуулжээ.

Тэрээр мөргөл эхэлсний дараахан нэгдүгээр эгнээнээс үсрэн гарч ирж нүцгэн цээжин дээрх “I’m God” гэдэг бичгээ харуулсан байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг тунхаглагч (феминист) тус хөдөлгөөнөөс түгээсэн бичлэг дээр аюулгүйн албаны хэд хэдэн ажилтан мөргөлийг зохисгүй байдлаар тасалдуулагч эмэгтэйг авч яваа нь харагдаж байв.

Ватиканы үр хөндөлтийн эсрэг байр суурийг эсэргүүцэх нь энэ үйлдлийн зорилго байсан хэмээн “Фемен” хөдөлгөөнөөс мэдэгдлээ.

Зураг