ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амарбаясгалан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн

П.Зоригт, IKON.MN
2022 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" хувьцаат компанид хийсэн хяналт, шалгалтын дүн мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүдэд бүх талын дэмжлэг үзүүлэх зорилготой байгаа. Хувийн хэвшлүүд нь төрийн аливаа дарамт шахалтгүйгээр үйл ажиллагаагаа явуулах ёстой. Харин Монгол Улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагууд нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжийг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол бий болсон. Үүний нэг жишээ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэр болоод байна. 

2022 оны дөрөвдүгээр сард болсон Засгийн газрын хуралдаанаас тус үйлдвэрт 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийх ажлын хэсэг гаргасан. 

Энэхүү хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг хянаж, шалгах ажил АТГ-т явагдаж байна" гэлээ.

"Долоон жилийн хугацаанд борлуулсан төмрийн хүдрийн баяжмалын үнийн зөрүү нь 840.9 тэрбум төгрөг тогтоогдсон"

зураг
 

Мөн үргэлжлүүлэн "Түүнчлэн санхүүгийн тайланд хийсэн хяналт, шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн. 240.8 тэрбум төгрөгийн концессын төлбөрийг авсан зөрчил байгаа. Үүнийг 2018 онд гаргасан шийдвэрээр буцаан төвлөрүүлэх ёстой ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Мөн 312.4 тэрбум төгрөгийн зээлийн асуудал бий. Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкнаас тус үйлдвэрийн нэрээр зээл авхуулаад "Кью Эс Си" ХХК-руу шилжүүлж авсан гэсэн үг. Өнөөдрийг хүртэл буцааж төлөгдөөгүй байгаа төлбөр.

Мөн 840.9 тэрбум төгрөгийн төмрийн хүдрийг зарж борлуулсны зөрүү гарч байна. Гааль дээр тооцогддог жишиг үнээс хэт доогуур үнээр төмрийн хүдрийн баяжмалыг зарж борлуулсан. Энэ дундаа өөрсдийн хамаарал бүхий компаниудад хүртэл зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж гэрээ хэлцэл хийж өгсөн байна гэсэн үг. Долоон жилийн хугацаанд борлуулсан төмрийн хүдрийн баяжмалын үнийн зөрүү нь 840.9 тэрбум төгрөг тогтоогдсон" гэдгийг хэлэв.

ВИДЕО:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.125] 2022/12/1
Их наядын дараагийн тоог яаж нэрлэдгийм бээ. Ойлголттой болж байя.
0 | 0 Хариулах
s avna [94.25.229.213] 2022/12/1
88007666 sanhuu avna zaluu busgui baina
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.176] 2022/11/30
Манай мундаг Еөк чинь МАН ынх шдэ Еөк маань ардтүмний итгэлийг авсан ч Байдаг Нам н. ямарч юмбэ Еөк маань ийм намь байх ч гэж дэ
0 | 0 Хариулах
ПӨӨХ [66.181.184.165] 2022/11/30
ЭНЭ ч одоо юу вэ ? наад гэрээ гэдэг юмын цуцлаж болдоггүй яаачихсан гэрээ вэ !?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.59] 2022/11/30
Төр засаг гэж үнэхээр аймар хүмүүс цугласан газар байдгийн байна, ингэж аймар хэлмэгдүүлэх гэж. Гадны зөвдөх аваад аудит хийгээчээ наад гаргасан хүснэгт дээрээ өөрсдөө мэддэггүй юм бол. Тавантолгойн нүүрсийг яг ингэж дэлхийн зах зээлийн спот үнээр үржүүлж татвар аваач, бараг 400$ байгаа биздээ зах зээлийн ханш нь, нүүрсээ ингээд үнэлээд хүснэгт хийгээд нэг тавиад өг тэхүү хары хэдэн доллар болохнуу
2 | 0 Хариулах
ПӨӨХ [66.181.184.165] 2022/11/30
АМАН дээрээ 60-70$ л байгаашд
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.59] 2022/11/30
Төмрийн хүдэр чинь голдуу гематит гээд боловсруулалт багатай шууд агуулга өндөртэй зарагддаг хүдрийн спот үнээр дэлхийн зах зээл дээр явдаг шүү, тэр үнэтэй монголын 58 агуулгатай хүхэртэй магнетитийг битгий шууд харьцуулаад байгаачээ. Ямар мал хүмүүс ингэж. Хүснэгт хийсийн бэ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.18] 2022/11/30
тэр нь яах вээ авсан зээлээ л төлөөч дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.59] 2022/11/30
Гаалийн байгууллагаэс үнэлсэн дүн гэж ямар худлаа үнэ саваад хаячваа, та нар бол үнэхээр мэдлэггүй малууд гэдэг чинь ингэж ганц хүснэгт харахад харагдаж байна даа. Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ 2014 оноос уруудсаар ирээд түрүү жил бага багаар сэргэсэн байдаг. Монголын хүхэр ихтэй төмөр ийм үнэ хэзээ ч хүрэхгүй наад QSC чинь харин ч сайн үнэ хүргэж. 65% агуулгатай хүхэр багатай спот үнэ тавихаа болиоч малуудаа наад гаалийнхан чинь мэдлэггүй балай гарууд байна.
2 | 1 Хариулах
Zzz [59.153.114.240] 2022/12/1
Хаха. Бууны нохой хуцна биз. Борлуулалтын дүн бичсэн байхад нэгжийн үнэ ярьж балайраад байгаарай
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.88.157] 2022/11/30
АН ийн идэж цөлмөснийг илэрүүлж ард түмэнд түгээж байхад зүүдээ ярихгээд хулгайгаа ярив гэгч болж бна даа хөөрхий хувалз нар минь
2 | 0 Хариулах
Зочин [43.228.130.169] 2022/11/30
Дарханы Улаанбаатар дахь салбар гээд төмөр зам орсон газар байдаг.Тэрийг энэ нөхдүүд авсан гэсэн шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.93.126] 2022/11/30
Энэ их мөнгө хаачив?
0 | 0 Хариулах
Зочин [103.14.37.6] 2022/11/30
МАНгарууд ч идэж уусаар МАНгас болждээ
1 | 1 Хариулах
Zochin [202.21.96.212] 2022/11/30
Bugdene deer ni hereg uuseg.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.188.86] 2022/11/30
МАН ЯГ ҮНЭНДЭЭ КОНЦЕСС, ЖДҮ-ИЙН ХУЛГАЙ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ГЭЭД БҮХЭЛ БҮТЭН НАМААРАА БҮЛЭГЛЭН ХУЛГАЙ ХИЙДЭГ ХУЛГАЙН МАФИ МАЯГИЙН БҮЛЭГЛЭЛ НЭГЭНТ БИЙ БОЛЖЭЭ. БИД ХҮЛЦЭНГҮЙ БАЙХ ТУСАМ БИДНИЙГ ЧАДВАРЛАГ ЛУЙВАРЧИД УДИРДАНА ГЭДЭГ ФИЛОСОФИ ҮЙЛЧИЛЖ БАЙНА
7 | 1 Хариулах
Зочин [66.181.161.69] 2022/11/30
Ene uuruu hulgailsan humuusiin neg
4 | 1 Хариулах
МАНин хулгайчуудыг бүгдийг буудвал таарна [202.179.26.67] 2022/11/30
хүрэлсүгчидийн хулгай үнэхээр утгаа алджээ псдаа. хятадаас 20 тэрбум доллар зээлсэн л гэнэ, 6,4 тэрбум долларын нүүрс шаасан л гэнэ, 11 их наядын дотоодын зээл авсан эзэнгүй болсон л гэнэ псдаа. төрийн өмчин авлаа гэж шаагаал битүү хулгай псдаа. хятадын захиалгаар цементийн хэдэн үйлдвэрүүдийг эвдэхийг эвдээд дампууруулхыг дампууруулаад дууслаа. ёстой новшнууд юмаа.
6 | 1 Хариулах
uka [66.181.181.136] 2022/11/30
umchuu aldsan huviin hevshil zargaldahaar barij horih taktikda orj bnu,chaddag ajil n l ene de,Uls avaad yg yu hiivee,ajilchid n ajilgui l bj bndag
1 | 0 Хариулах
lalariin Zochin. [203.23.199.159] 2022/11/30
Uneheer zivuun durakuud yumaa.
0 | 0 Хариулах
Зочин [203.98.76.220] 2022/11/30
Хаха баахан хулгай тэрийгээ зарлаа л Улс болж тоглоо л гоё юмаа
0 | 0 Хариулах
Зочин [166.194.136.29] 2022/11/30
Улсын мөнгө уйлах биш дээ…..
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.67] 2022/11/30
өмхий хятадын тавиул МАНингийн нүүрсний хулгайчууд, новшнуудыг шоронд ч биш шороон дор хийх ёстой.
1 | 1 Хариулах
Zochin [203.23.199.159] 2022/11/30
Sh--g--d bai. Nuursniihee hulgain heregee uur tiish ni erguulj QSC yriad naadah chin yvdag zamaaraa yvaad shiidegdeh bh. Eheleed naad nuursnii asuudalaa yriachee.
2 | 0 Хариулах