ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжийг оруулж ирсэн цагаас нь хойш ашиглаагүй байна

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Хөгжлийн банк

Засгийн газрын 2016 оны 60 дугаар тогтоолоор Хөгжлийн Банкны санхүүжилтээр “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ыг АНУ-ын “MIC industries”  компаниас худалдан авсан байдаг ч тухайн тоног төхөөрөмжүүд  өнөөдрийг хүртэл ашиглагдаагүй, лацтай хэвээр байна.

Анх 2015 онд тухайн үеийн Засгийн газрын 462 дугаар тогтоол гарч, Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ийн худалдан авахаар төлөвлөсөн “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ын санхүүжилтийг шийдвэрлэн, худалдагч талтай гэрээ байгуулахаар болжээ.

Гэвч худалдагч тал болох АНУ-ын “MIC industries” компани уг төхөөрөмжийг цэргийн байгууллагад бус зөвхөн иргэний байгууллагад худалдах шаардлага тавьсны дагуу 2016 онд дахин Засгийн газрын тогтоол гаргажээ. Улмаар тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөх, Батлан хамгаалах яам, “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан “MIC industries” компанитай тус цогцолборыг худалдан авахаар 8.3 сая ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулсан байна.

"Төрийн орон сууцны корпорац" ТӨҮГ нь тоног төхөөрөмжийн үнийн 85 хувь болох 7 сая ам.долларын төлбөрийг Хөгжлийн Банкны жилийн найман хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр авч  2016.02.08-ны өдөр, үлдэгдэл 15 хувь болох 1.2 сая ам.долларыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, "MIC industries" компанийн дансанд шилжүүлжээ.
зураг
 
Хөгжлийн банк

Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор"-ыг сайжруулсан түлш нөөцлөх, түүхий эд барих, бүтээгдэхүүнийг нөөцлөх, барилга байгууламж барих болон бусад арилжааны зорилгоор ашиглах, ашиглалтаас орох орлогоор Хөгжлийн Банкны зээл, зээлийн хүүг эргэн төлөхөд зарцуулахыг Батлан хамгаалах яаманд даалгасан. 

Монгол Улсын Хөгжлийн Банк дахь зээлийн гэрээний хугацаа 2019 оны зургаадугаар сарын 30-ны өдөр дууссан ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын Хөгжлийн Банкнаас нэхэмжилсэн мөнгөн дүнд шилжүүлснээр 25,6 тэрбум төгрөгийг "Төрийн орон сууцны корпорац" ТӨХК зөвшөөрснийг баталсан. 

ТОСК нь "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор"-той холбоотой зээл, зээлийн хүүгийн тооцоог хааж, Батлан хамгаалах яаманд авлагаар бүртгэж шилжүүлэх талаар Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудтай хамтарсан уулзалтууд зохион байгуулан ажилласан ч үр дунд хүрээгүй өдийг хүрсэн болохыг Хөгжлийн Банкнаас мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
БУРУУ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.229.120.23] 2022/12/5
neeh tom ahmgin tom barilga compnai ezen shuu gej dbaral beer ugal neeh hanz hanz tom tom yarial dabrla baila yasan yu bolob.chi mini tender manai tender uangala shu muu archagui hogin arhchin
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.23] 2022/12/5
bi ene tendr 1 hine shuu geel busdiga hooj gargal.neeh ih tom yum yarial bi hideg bi 1 baishi abridga gej mingujin yarial baila 21 jil ongroson baina
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.23] 2022/12/5
neeh tomrol bi 1 bi barilga baridag geel ongirol baisan yalaa daa
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.10] 2022/12/4
Ийм арчаагүй байхад яаж хөгжих вэ?. найман сая доллар олон жил зүгээр хэвтүүлсэн хүмүүсийг олж хариуцлага тооцох хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.155] 2022/11/29
цэргийг бүтээн байгуулалтад ашигла гэдэг хүмүүс харж байгаа биз. хувийн хэвшилд ийм зүйл барагтай бол гарахгүй. улсын өмчит үйлдвэрийн газар, цэргийн ангид бол норм.
2 | 0 Хариулах
Зочин [79.98.213.82] 2022/11/29
Jum avsan bolj huvidaa mongo unagaagaad l duussan bh, iimd avsan gereed ed nariig ni sain schalgabal uchir ni oldono doo
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.170] 2022/11/28
ashiglaachee
2 | 0 Хариулах
Зочин [103.229.120.26] 2022/11/28
ажил хийхээсээ л залхуурцгаасан байна ажилсаг хувь хүнд өгчмөөр юм байна
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.218] 2022/11/28
Sanaatai luivar uu
3 | 0 Хариулах
Зочин [166.194.136.29] 2022/11/28
Нэг дарга нь чимээгүйхэн хувьдаа авах гэж байгаад гэрэл цохичихлоо….НААМБАРВААН гуай Далай ламыг хулхиддагтай төстөй юм хийх гэж байсан бололтой….
3 | 0 Хариулах
S [192.82.91.209] 2022/11/28
muusain luiwarchid
3 | 0 Хариулах